fbpx Эдийн засагт “харвалт” үүсэх аюул тулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 33 секунд

Эдийн засагт “харвалт” үүсэх аюул тулжээ

Шатахууны үнэ өнөөдөр харьцангуй хямд буюу АИ-92 бензин литр нь 1450 төгрөг байна. Энэ нь хэрэглэгчдийн хувьд мэдээж таатай хэрэг. Харин зах зээлийн жам ёсоороо бензин ийм хямд байна уу гэвэл үгүй. Засгийн газраас бодлогоор шатахууны үнийг нэг түвшинд барьж байгаа юм. Олон нийтэд одоохондоо таалагдаж байгаа энэ шийдвэрийн хэрэгжилт удаан үргэлжилбэл импортлогчид удаан тэсэхгүй. Тэдний тэсрэлт үнийн огцом өсөлтөөр илэрнэ.

 

Цар тахлын улмаас тэртэй тэргүй хүндхэн байгаа эдийн засагт энэ нь гэнэтийн хүнд цохилт болно. Хүнээр бол шууд тархинд цус харвана гэсэн үг. 

 

Яагаад гэдгийг тайлбарлая. Өнгөрсөн 2020 онд “COVID-19” цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтээрээ хилийн хориг, хөл хорио тогтоосон тул газрын тосны эрэлт багассан. Тиймээс 2020 гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар буурсан юм. ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензиний үнийг 30 төгрөгөөр, АИ-92 автобензинийг 45-95 төгрөгөөр, дизелийн түлшийг 120 төгрөгөөр, 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс А-80 автобензинийг 300 төгрөгөөр, АИ-92 автобензинийг 300 төгрөгөөр, дизелийн түлшийг  190-310 төгрөгөөр, 2020 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс А-80 автобензинийг 50 төгрөгөөр, АИ-92 автобензинийг 80-100 төгрөгөөр, АИ-95 автобензинийг 200 төгрөгөөр, дизелийн түлшийг 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 автобензиний үнийг  380 төгрөг,  АИ-92 автобензинийн үнийг  475 төгрөг, АИ-95 автобензинийг 440 төгрөг, дизелийн түлшийг 590 төгрөгөөр тус тус бууруулсан.Гэхдээ энэ таатай нөхцөл байдал удаан үргэлжлээгүй юм. Шатахууны үнэ буурах нь манайх шиг импортлогч оронд таатай болохоос экспортлогчдод бол хүсэх юм биш. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс ОПЕК-ийн орнууд олборлолтоо 11 сая гаруй баррелиар бууруулах шийдвэр гаргасан. Мөн томоохон улс орнууд цар тахлын хөл хориогоо цуцалснаар газрын тосны үнэ эргээд өсөж эхэлсэн байна. Тухайлбал, 2020 оны тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний Сингапур улсын биржийн үнэ тасралтгүй өсөж, барелль нефтийн үнэ 22-70 ам.доллар болтлоо огцом өсөөд байгаа. Эдийн засагчдын тооцооллоор энэ хурдаар бол  2021 оны тавдугаар сард 75 ам.доллар, зургадугаар сард 78 ам.доллар хүрэх хандлагатай байгаа ажээ. 

Ийнхүү дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөөр байгаа ч манайд өнгөрсөн оны тавдугаар сарынхаа түвшинд барьсаар өнөөг хүрээд байгаа юм. 2020 оны зургадугаар сараас 12 дугаар сарын 31 хүртэл үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан тул өнгөрсөн онд хямдралтай үнээр худалдаалахад хүндрэл гараагүй аж. Харин дээрх гэрээ дууссан тул 2021 он гарснаар шатахуун импортлогчид АИ-92 төрлийн автобензиний нэг литр тутмаас нэгдүгээр сард 70 төгрөг, хоёрдугаар сард 200 төгрөг, гуравдугаар сард 350 төгрөгийн алдагдал хүлээж эхэлжээ. Дэлхийн зах зээлийн үнэ цаашид өсвөл энэ алдагдал улам ихэснэ. 

“COVID-19” дэгдэхээс өмнө буюу 2019 оны гуравдугаар сард Монгол Улсад АИ-92 шатахууны үнэ 1735 төгрөг байсан бол өнөөдөр 1450 төгрөгт барьж байгаа. Гэтэл АИ-92 бензиний дэлхийн зах зээл дээрх үнэ 2019 оны гуравдугаар сарынхаас 3.5 хувиар нэмэгдчихээд байгаа аж. Үүн дээр нэмээд ам.долларын ханш өнгөрсөн оны турш 4.2 хувиар чангарсан нь шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж таарна. Тиймээс шатахууны үнийг бага багаар шатлалтайгаар нэмэхээс өөр гарц үгүй болчихоод байгаа юм.

 

Импортлогч компаниуд өнөөгийнх шиг литр тутамд 350 төгрөгийн алдагдалтай ажиллаад байвал удаан тэсэхгүй. Тэд шатахууны нөөц бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэргүй болоход ойрхон байгаа. Хэрвээ шатахууны хомсдол үүсвэл инфляц огцом өснө. 

 

Ийм байдалд хүрэхгүйн тулд импортлогч компаниуд литр тутмын үнээ 1000 орчим төгрөгөөр огцом нэмэх шаардлага үүснэ. Шатахууны үнэ огцом өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад огцом өсөж таарна. Энэ бол “цус харвалт” л гэсэн үг. Эдийн засгийн цусны эргэлтийн хэвийн горим алдагдах юм бол хор хохирол нь их, үр уршиг нь удаан байх болно.   

 

 

Г.Бат

Эх сурвалж "Зууны мэдээ" сонин

Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
Д.Сумъяабазар: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​