Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тухайн иргэн 76 настай эмэгтэй байсан бөгөөд ХӨСҮТ-д 20 хоногийн турш эрчимт эмчилгээнд байжээ. Гэвч коронавирусийн хүндрэлээр уушгины хатгалгаа болж нас баржээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн улмаас нас баралтын 4 дэх тохиолдол гэж ХӨСҮТ мэдээлэв.
Эх сурвалж: shuurhai.mn