Халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд огцом өссөөр байна. ХӨСҮТ, ЭМЯ-ны зүгээс хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох саналыг УОК-оос гаргасан ч өчигдөр хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.
ХӨСҮТ-ийн зүгээс "Хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэдэг нь нотлогдсон. Гэвч УОК хүлээж аваагүй. Ядаж боломжтой бол үйлчилгээний газруудын цагийг богиносгох, фитнесс, караоке, цэнгээний газруудыг 14-21 хоногоор түр хаах хэрэгтэй. УОК ямар ч шийдвэр гаргасан иргэд олон нийт та бүхэндээ ганц зүйлийг анхааруулъя.
Та бүхэн амны хаалтаа болж өгвөл давхарлаж зүүх, олон хүнтэй газар явахгүй байх, удаан байхгүй байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.
Эрүүл мэндийн байгууллагын нөөц боломж хомсдож байна" гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn