fbpx ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 1 секунд

ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд

УИХ-ын хаврын чуулганы нээлт /2021.03.15/ боллоо.

Хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцож байна.

Ерөнхийлөгч одоогоор чуулганы хуралдаанд орж ирээгүй байна. Харин УИХ-ын гишүүд чуулганы танхимд цуглаж, нээлтээ хийлээ.

Энэ хаврын чуулганаар Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу нийт 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал хүргүүлсэн байгаа юм.  Харин Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн 50 төслийг эхний ээлжинд хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон.

Эхэнд эрэмбэлэгдсэн 50 тогтоолын төслөөс гадна хаврын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх бусад тогтоолын төсөл ч орж ирэх магадлал бий. Тухайлбал, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралд орчихсон энэ үед хэт өөдрөгөөр төсөөлсөн 2021 оны төсөвт тодотгол хийхээс аргагүй гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа.  Үүнээс гадна намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүд ч бий. Тухайлбал, олны анхаарал татсан гол хуулийн төсөл болох Хөдөлмөрийн тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хууль, Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд хүлээгдэж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт

Дээрх хуулийг 1999 онд анх баталж, хүчин төгөлдөр мөрдүүлснээр хойш 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин энэ удаад анх удаа шинэчилсэн найруулгаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад маргаантай асуудал олон байгааг гишүүд анхааруулж байв. Тухайлбал, Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьж амьдралд хэрэгжих боломжгүй заалт орсон гэж үзэж АН-ын бүлэг завсарлага авснаар хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн маргаан дагуулсан гол заалт нь ажлаас халагдсаны тэтгэмж, хийгээд ээлжийн амралтын хугацаатай холбоотой асуудал байгаа юм.

Тодруулбал, хуулийн төслийг хэлэлцэх шатанд ээлжийн амралтын хугацааг их, бага ажилласнаас үл хамаарч бүгд ажлын 20 хоногоор ээлжийн амралт авахаар төсөлд тусгаад буй. Мөн Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр долоо хоногт 32 цагаас илүүгүй хугацаагаар ажиллахыг “бүтэн бус цагаар” ажиллах гэж тодорхойлжээ. Одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтан ажлаас халагдсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж гэж нэг сар буюу түүнээс дээш хэмжээний дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгож байгаа. Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагад зургаан сараас хоёр жил ажилласан бол нэгээс дээш сарын үндсэн цалин 2-5 жил ажилласан бол хоёроос дээш сарын үндсэн цалин, 5-10 жил ажилласан бол гурваас дээш сарын үндсэн цалин, 10 буюу түүнээс дээш жил ажилласан бол дөрвөөс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуулийн төсөлд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх хаврын чуулганаар эцэслэн батална.

Үндэсний баяр наадмын тухай хууль

Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан хуулийн төсөл хэдий ч эдийн засаг, нийгмийн асуудлаас шалтгаалан дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэхийг түр хойшлуулсан.

Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хурдан морьны уралдаанаар гол маргаан дагуулдаг эрлийз морьдын уралдаан, допинг хэрэглэсэн бөхчүүдийн маргааныг эцэслэнэ гэж хуулийн төслийг санаачлагчид онцолж байгаа. Гэвч хуулийн төслийг хэлэлцүүлж эхлэх сургаар маргаантай асуудлууд дэгдэж, уяачид, бөхчүүдийн хоорондын мэтгэлцээн мэр сэр явж байгаа харагдсан. 

Боловсролын тухай хууль

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүдийн олонх нь боловсролын салбарт шинэчлэлийг хамгийн түрүүнд хийх ажил хэмээх ээлж дараалан хэлж байв. Улмаар хэд хэдэн лобби бүлэг байгуулж, боловсролын салбарт нэлээд олон удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх үеэр энэ асуудал эрчээ авч, боловсролын салбарынхан хоёр гурван хэсэг хуваагдаад авсан удаатай.

Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын эмэгтэй гишүүдээр ахлуулсан нэг хэсэг нь Үндэсний боловсролын хөтөлбөрөө хөгжүүлэх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Булгантуяа нараар ахлуулсан нөгөө хэсэг нь Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулж, боловсролын салбарынхан гэлтгүй иргэдийг талцуулаад амжсан. Боловсролын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан бөгөөд шинэ сайд Л.Энх-Амгалан дээрх энэ асуудалд нухацтай хандах шаардлагатай гэж үзсэн. Ингээд өргөн барьсан хуулийн төслүүдийг эхнээс нь судалж, нэгдсэн шийдэлд хүрэх үүрэг өгөөд байгаа гэнэ.

Улс төрийн намын тухай хууль

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх чухал хийгээд анхаарал татах хуулийн төсөл нь Улс төрийн намын тухай хууль байна. Нэг нам үнэмлэхүй олонх болчихсон учраас олон жил дуншсан уг хуулийг шинэчлэн батлах боломж бий. Гэвч батлахаас өмнө  намуудыг эсэргүүцэл, маргаан, мэтгэлцээнтэй тулгарах нь ойлгомжтой.

Улс төрийн намын санхүүжилт хийгээд бусад маргаантай асуудлыг хуулийн шинэчлэлээр эцэслэн баталж чадах уу гэх таамаг улс төрийн хүрээнийхэн болон, судлаачдын дунд өрнөж байгаа юм. Парламентын засаглалтай манайх шиг улсад олон намын тогтолцоо байх шаардлагатай гэж үздэг ч төрийн эрхийг сүүлийн таван жил нэг нам дангаараа барьж байгаа. Улс төрийн намын тухай хуулиар намын дотоод ардчиллыг бий болгох шаардлагатай гэдгийг ч судлаачид онцолж байна. Ийн хаврын чуулганаар хэлэлцэн батлах олон чухал хууль ээлж, дараалан хүлээгдэж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Д.Тогтохсүрэн: Байнгын хорооноос Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэж үзсэн
Д.Тогтохсүрэн: Байнгын хорооноос Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэж үзсэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​