fbpx Аль нь үнэн юм бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 51 секунд

Аль нь үнэн юм бэ?

УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа урьд нь ОХУ-ын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани худалдаж авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнээд энэ өмчийг төрийн мэдэлд авах ёстой гэсэн байдаг. Үүнээс хойш л маргаан дэгдсэн. УИХ дахь сөрөг хүчнийхэн буюу Ардчилсан намынхан МАН төр барьж байгаагаараа хүчирхийлж хувийн өмчид халдлаа гэж улстөржүүлдэг. Харин МАН-ынхан эзэн нь юмаа мэдэж байна гэж олонхоороо сүрдүүлдэг. Уг маргаан даамжирч Улсын Дээд Шүүхэд очсон. Дээд Шүүх асуудлыг хянан үзээд эцэслэн шийдэхдээ тэр 49 хувийг улсын мэдэлд авах төрийн шийдвэр хууль бус байна гэж үзсэн. Ингэснээр хоёр ч Засгийн газрын гаргасан шийдвэр буруудсан гэж болно. Гэтэл УИХ-ын баталсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд гомдол гаргаснаар Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэв. Сүрхий маргаан мэтгэлцээн дунд болсон хуралдааны явцад УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргасан байх юм. Улсын дээд шүүхийн шийдвэрийг Цэц няцааж байгаа юм уу даа. Цэцийн хуралдаанаас сонин юмс ажиглагдсан гэж болно. Ерөөсөө л Цэцийн шийдвэр ямар гарах нь цаг хугацааны эхэн үеэс мэдэгдэж эхэлсэн. Яагаад гэхээр иргэдийн гаргасан гомдлыг биечлэн шалгасан хүн нь цэцийн гишүүн Д.Сугар байх чинь билээ. Энэ хүн нь Эрдэнэт үйлдвэрийн асуудалд яалт ч үгүй ашиг сонирхлоороо холбогдсон хүн гэдэг. Өмнөд Африкийн “Стандарт” гэдэг банкинд Эрдэнэтийг барьцаанд тавьж Монгол  Улсыг өрөнд оруулчихсан бүлэг нөхдийн нэг нь Д.Сугар. Тэрээр МАН-аараа бамбай бариад уснаас хуурай гарах санаатай зүтгэдэг. Тэгэхлээр намдаа өр төлөх буюу 51 хувийг нь дэнчинд алдах гэж буй гэмээ хаацайлахын тулд Улсын Дээд Шүүхийг доорд үзэж Цэцийн шийдвэрийг будлиантуулж байж магадгүй нь дээ. Бас хуралдаанд УИХ-ыг төлөөлж суусан Ж.Раднаасэд, Д.Цогтбаатар нар ч цэцийн гишүүдийн асуултад олигтойхон хариулт өгөхгүй мунгинуудуу байв. Цаанаас нь “Та нар үг алдваа” гэсэн захиастай байсан ч болов уу гэмээр. Ямартай ч цэцийн шийдвэр нэгэнт гарлаа. Гэвч цаашид яах бол гэсэн асуулт цэглэгдэх нь юу л бол. Яахав өнөө цагт төр, засаг нэг л намын эрх мэдлийн хүчээр бүхнийг амжуулж байгаа цаг юм болохоор хэн ч гомдол гаргаад нэмэр багатай юм. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авахгүй бол гэсэн нэг шалтгаан байдаг ч урьдаас төлөвлөсөн асуудалд эргэлт буцалт байхгүй л биз. Гэхдээ олон түмний дунд төр хувийн өмчийг шударга бусаар булаагаад авчихлаа биш үү гэсэн нэг санаа үлдлээ. Цаана нь бас барьцаанд байгаа 51 хувийн асуудал хоолойд хутга тулгасан адил болчихоод байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэр үнэн үү. Цэцийн шийдвэр үнэн үү? 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

МОНГОЛЧУУД МАРТАЖ БОЛОХГҮЙ ХОЁР ХҮН
МОНГОЛЧУУД МАРТАЖ БОЛОХГҮЙ ХОЁР ХҮН
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​