fbpx НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол хойч үеэ үгүй хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 10 секунд

НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол хойч үеэ үгүй хийж байна

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй  талаар нийтэлжээ.

Уг нийтлэл өнгөрсөн сарын 22-нд тус байгууллагын албан ёсны “www.unicef.org” сайтад нийтлэгдсэн байна.  

Улаанбаатар хотын агаарын бохирдол ирэх жилүүдэд буурах хандлага ажиглагдахгүй байна. Ирэх 2025 онд агаарын 

бохирдлоос үүдэлтэй өвчлөлт газар авч, улс даяар утаанаас үүдэлтэй хүүхдийн өвчлөлтөд 4.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна. Энэ тооцоо нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс 33 хувиар өссөн үзүүлэлт аж.

Монголын нүүр тулж буй хамгийн том бэрхшээл бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдлын улмаас тус улсад нярайн эндэгдэл, бага насны хүүхдүүд өвчлөлт элбэгшиж буй. Эрх баригчид хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн шат дараатай алхмуудыг хийж байгаа ч хараахан үр дүнгээ өгөхгүй байна.

 

Өвлийн улиралд тус хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг. Улаанбаатар хотноо тус улсын хүн амын тэн хагас нь амьдардаг. Агаарын бохирдол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тус улсад өвчлөлт газар авсаар байгаа нь НҮБ, түгшээж буй.

 

Үүнээс гадна Улаанбаатар хотын баруун дөрвөн замын орчимд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд PM2. 5 тоосонцрын бохирдол нэг метр куб 3,320 микрограмм хүрснийг тогтоожээ. Энэ нь ДЭМБ-ын зөвшөөрсөн стандартаас 133 дахин их байгаа юм.

 

Сүүлийн 10 жилд 10 мянган хүнд ноогдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өссөн гэнэ. Уушгины үрэвсэл 0-5 хүртлэх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болсон талаар НҮБ, өмнө нь тус улсын эрх баригчдад сануулсан.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж, хөдөө нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг мэргэжилтнүүд тогтоожэээ. Амьсгалах эрхтний асуудлаас гадна агаарын бохирдол нь нярай хүүхдийн тархины эдийг гэмтээж, хүүхдийн танин мэдэхүй хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

 

“Улаанбаатарт амьдарч буй хүүхдүүдийн эрүүл мэндийн хамгийн том аюул агаарын бохирдол болоод байна. Агаарын бохирдол хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар. Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхүүд тамиргүй, жин дутуу, уушгины өвчлөлт, бронхит, астма, тархины хөгжил дутуу хүүхэд төрүүлэх эрсдэлтэй. Агаарын бохирдол Монгол Улсын иргэдэд заналхилж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч Алекс Хейкенс мэдэгдлээ.

 

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны тогтвортой шийдэл. Хэрвээ хурдлахгүй бол олон мянган хүүхэд өвчилнө. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулж, ирээдүй хойч үеэ хамгаалахгүй бол өдрөөс өдөрт хүүхдүүд өвчлөх болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Агаарын бохирдлоос хүүхдээ хамгаалахын тулд дараахь зөвлөмжийг санал болгож байна:

 

1. Агаарын бохирдол, түүнээс хамгаалах арга хэмжээ, агаар цэвэршүүлэх технологи, түлшийг ашиглах, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх гэх  мэт асуудлаар олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх

 

2. Пневмококкал буюу уушгины үрэвслийн эсрэг вакцины хамра хүрээг өргөжүүлэх

 

3. Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн агаарын чанарыг сайжруулах

 

4. Хамгийн сүүлийн үеийн утаа шүүгч маск хэрэглэх, ач холбогдлыг нь сайтар ойлгуулах, танин мэдүүлэх.

 

Б.Дэлгэрцэцэг

Д.Отгонжаргал: Миний дуунууд сүнслэг, авшигтай
Д.Отгонжаргал: Миний дуунууд сүнслэг, авшигтай
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​