fbpx Д.Отгонжаргал: Миний дуунууд сүнслэг, авшигтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
19 минут 24 секунд

Д.Отгонжаргал: Миний дуунууд сүнслэг, авшигтай

Хэдхэн хоногийн  дараа хоёр дахь бие даасан “Хайрлахын жаргал” тоглолтоо үзэгч түмэндээ хүргэх гэж байгаа “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.  

-“Хайрлахын жаргал”  цомгоо  сонсогчдод хүргэснээс хойш яг жилийн дараа  бие даасан тоглолтоо  хийх гэж байна.  “Өнө мөнх орон” анхны тоглолтоос хойш  багагүй хугацаа өнгөрчээ. Энэ удаагийн тоглолт ямархуу  өнгө төрхтэй байх бол? 

-Өмнө нь Voice групп, миний бие дангаараа  дэлхийн сонгодогууд, өөрсдийн уран бүтээлийг хольсон, 2-3 төрлийн жанраас бүрдсэн тоглолтуудыг  хийж байсан.  Д.Отгонжаргал гэдэг уран бүтээлчийн гол зорилго бол монголын гайхамшигтай яруу найрагчид,  суу билигт хөгжмийн  зохиолчдын дуун бүтээлийг мэргэжлийн буюу сонгодог хэлбэрээр  дуулах. Миний сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүд ч ийм байгаа. Энэ удаагийн тоглолтод  21-р зуунд бүтээгдсэн монголын уран бүтээлчдийн сор болсон дуунууд  дуулагдана. Найруулга, бичлэгийг нь монголын уран бүтээлчид хийсэн монгол хөгжимчидтэй, мэргэжлийн уран бүтээлүүдээ сорчилж дуулна. Гадаад сонгодог дуунуудаас бүрдсэн тоглолтыг өмнө нь олон удаа тавьж байсан. Харин “Хайрлахын жаргал” тоглолт өнгөрсөн хугацаанд Д.Отгонжаргал гэж уран бүтээлчийн  урын сандаа нэмсэн монгол дуунуудаас бүрдэнэ.

“Өнө мөнх орон” бол хамгийн анхны том хэмжээний тоглолт байсан. 300-1000 хүний багтаамжтай зааланд монгол болон дэлхийн сонгодог уран бүтээлүүдийг нэгтгэсэн тоглолтыг симфони найрал хөгжим,    оркестртой  хэд хэдэн удаа хийсэн. “Voice of Mongolia”,  “Voice opera concert”  гээд нэрлэж болно. “Хайрлахын жаргал”  тоглолт бол соло уран бүтээлчийнхээ хувьд хийж байгаа хоёр дахь томоохон тоглолт.  Хугацаа нь дөхчихлөө. Өдөр бүр тоглолтын бэлтгэлтэй завгүй л гүйж явна даа.

-“Хайрлахын жаргал” тоглолтыг хүсэн хүлээж байсан үзэгчид олон байгаа  байх аа? 

-Баярлалаа. Олон жил уран бүтээл хийлээ. Гадагшаа явж суралцлаа. Дууны урлагийн хэд хэдэн төрөл жанрт хүч үзлээ. Д.Отгонжаргалын дуунуудыг сонсох дуртай, намайг сонсдог хэсэг байдаг  юм байна. Ямар дуучин байдгийг мэдэхгүй нэг нь ч бий. Таван жилийн дараа тоглолтоо хийж байгаа учраас сонсохыг хүссэн хүмүүстээ юу хийж, юу бүтээснээ толилуулах юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл байсан. Тэр утгаараа  21-р зуунд  буюу сүүлийн 13 жилийн хугацаанд гараас маань  гарсан цоо  шинэ дуунуудаа багтаалаа.   13 жилийн өмнө анхны уран бүтээл “Өнө мөнх орон” мэндэлж байсан бол өнөөдөр энэ дууг хүүхэд багачууд, залуучууд мэддэг болсон байна. Энэ дууг бас бүтээлцсэн  байна. Гадны болоод  хуучны уран бүтээлээс маш цөөхөн дуулагдана.



-Шинэ уран бүтээлээс  ямар дуу дуулагдах вэ? 

-Тоглолтын маань 95 хувь нь  шинэ уран бүтээлүүдээс бүрдэж байгаа.  Нэг бүтээлийг онцлоход дууны яруу найргийн нэрт мастер, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргал агсны шүлэг “Хайрын эгшиглэн”  дуу.  Хамгийн сүүлд надад бичиж өгсөн шүлэг нь байх. Өөд болсноос нь хойш   шүлгээ  олон жил хадгалсан. Өөрөөсөө хүртэл нуучихсан байсан. Англиас ирээд бүх нот, бүх бичиг баримт, номын сангаа нэгжиж байж  олж авч байгаа юм. Нэлээн бодож байгаад  “Амин үргэлжлэл” дууны шүлгийг бичсэн хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу ахаараа  хөгжмийг нь бичүүлсэн. Үнэхээр сайхан  ая бичиж өгсөн. Энэ дуу маань “Хайрлахын жаргал” тоглолтод найрал дуучид, симфони найрал хөгжимтэй дуулагдана. Мэргэжлийн түвшний хэрнээ хайрын, утга уянгын дуу байж болдог гэдгийг уран бүтээлүүдээрээ харуулахыг зорьж байгаа.

- “Амин үргэлжлэл”  бүтээлийг   21-р зууны “Аав ээж хоёр минь” гэж  уран бүтээлчид магтахыг сонссон. Мэргэжлийн түвшний сайн уран бүтээл болсон учраас тэр байх? 

-Гурван  жилийн өмнө дуулсан дуу. 2014 оны “Морин хуур” наадамд  өрсөлдөж байсан. Жилийн өмнө  цагаан сараар дүрсжүүлж олон түмэндээ хүргэсэн. Дүрсжүүлэхээс өмнө ч ард түмэнд их сайн хүрсэн, сонсох дуртай  дуу нь болж чадсан.  Гадаадад байгаа монголчууд их сонсдог, сар шинээр бие биедээ тэр дууны үгээр мэндчилгээ  дэвшүүлэх жишээтэй.  Сайхан аав ээжээс иш үндэстэй,  үр хүүхдүүд  нь аав ээжийнхээ үргэлжлэл гэсэн утга санааг агуулсан, маш сайхан үгтэй, тансаг  аялгуутай мэргэжлийн  хэмжээний дуу л даа.

-Уран бүтээлээсээ түр завсарлага авч  Англид  суралцахаар явсан. Тайзаа  санасан уу? 

-Нэлээн бодож байгаад  хэлээ сайжруулахаар гадагшаа явсан. Дуучин хүн олон орны хэлээр дуулах шаардлага гарна. Заримдаа огт Монгол хэл ойлгохгүй газар монгол хэлээрээ дуулна. Гэхдээ л тухайн орныхоо ард түмний хэлээр эвтэйхэн мэндчилгээ дэвшүүлчихдэг байвал сайхан. Энэ утгаараа англи хэлээ сайжруулах  зорилгоор суралцсан. Уран бүтээлээ, тайзаа,  хайртай ээж, охин хоёроо, найз нөхдөө их саналаа. Ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд  уран бүтээлдээ шамдан орсон доо.



-Багагүй хугацаанд  улсын филармонид гоцлол дуучнаар ажилласан. Гэхдээ Voice   групп таныг олонд таниулсан гэж боддог? 

-2006 онд  сургуулиа төгсөөд 2007 онд   манай хамтлаг байгуулагдсан.  Хоёр жилийн дараа буюу 2009 онд бид Улсын филармонид гоцлол дуучнаар орж байсан. Зургаа долоон  жил улсын филармоны  тайзан дээр, улс эх орноо төлөөлж гадны улсын тайзан дээр  олон удаа тоглолтуудад дууллаа. Гурван оркестртойгоо Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, Баянмонгол жаз найрал хөгжимтэй нийлээд олон тоглолтод оролцсон. Гурвуулаа филормоны дуучид учраас хамтлаг маань филормоны дэргэд харьяалагдаад явдаг байсан.  Манай хамтлагийн  нэг гишүүн маань гадагшаа явсан зэрэг шалтгаанаар хамтлагийн уран бүтээлээ завсарлаад байна.  Энэ жил бидний 11 жилийн ой болно.  Дүрсжүүлж амжаагүй дуунуудаа дүрсжүүлж олон түмэндээ хүргэх төлөвлөгөөтэй байна.

-Анх СУИС-д эстрадын дуулаачийн ангид элсээд дараа нь дуурийн ангид шилжиж дуурийн дуулаачаар төгссөн юм билээ.  Сүүлийн жилүүдэд гарч байгаа соло уран бүтээлүүд илүү монгол  поп чиглэлийн  байна уу гэж анзаараад байгаа? 

-Дуулаачийн хувьд гэвэл би мюзиклд  их дуртай. Гадны мюзикл нэлээд  дуулсан. Хөгжмийн найруулга нь хүмүүст поп ч юм шиг сонсогддог, тэгсэн хэрнээ симфони оркестртой хольсон поп опера маягаар дуулах дуртай. Ньюанс хамтлаг байна. Бас манай  Voice хамтлаг  энэ чиглэлээр дуулдаг. Гэхдээ дандаа гадныхыг биш Монгол дуугаа  поп опера   хэлбэрт оруулж  дуулахыг зорьж байна. Тийм л сэтгэл зүрх өвөртлөөд  явж байна даа.

-“Хайр шингэсэн тоорой”  дуулалт жүжигт Монгол Улсаас та оролцон тоглосон. Анх удаа Бээжингийн театрт тэр олон үзэгчдийн өмнө монголын дуучин бүсгүй тоглосон гэхээр бахархаж  байлаа. Энэ жүжигт тоглох  завшаан  яаж тохиосон бэ? 

-Өнгөрсөн жил тоглогдсон дуулалт жүжигт буюу мюзикл дуурь л даа. ӨМӨЗО-ны Рашаан аймаг, Бүгд найрамдах дундад улс, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн дуучин Дэдмаа гэж маш  алдартай, чадалтай багш бий. Энэ багшийн захиалгаар  эх дэлхийгээ хайрлая, ногоон  дэлхийгээ устгаж үгүй болохоос нь өмнө хамгаалъя,  ногоон байгууламжаа  нэмэгдүүлж  тарьж ургуулъя гэсэн санаатай  экологийн асуудлыг хөндсөн дуурь тавигдсан. Хөгжмийн зохиолчоор  манай нэрт  хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Нацагийн  Жанцанноров багш маань  ажиллаж  бүх ари, романсын үгийг  бичсэн. Хөгжмийн найруулгийг Анир студийн Б.Алтанхуяг ах, туслах найруулагчаар Монголын  найруулагч Жагаа маань ажилласан. Монгол Улсаас  би, ӨМӨЗО-ны нэгдүгээр дэсийн жүжигчидтэй хамтарч Хөх хот, Бээжинд хоёр сар гаруйн хугацаанд бэлдээд өнгөрсөн жилийн 7-р сард Бээжингийн  театрт тоглосон. Дуурийг ӨМӨЗО-ноос дундад улсад маш их алдар нэрд хүрсэн бүх л уран бүтээлчид, кино жүжигчид, урлаг, улстөрийн салбарын зүтгэлтнүүд  үзэж сонирхсон нь үнэхээр гайхалтай байсан.



- Н.Жанцанноров гуайн  уран бүтээл таны урын санд чухал байр суурь эзэлдэг болов уу.  Чухам ямар сэжмээр энэ  суут хүнтэй холбогдсон бэ? 

-“Хүний хайлан”, “Хань минь хайр минь”, “Хайрлан дуулмаар байна”, “Алунгоо”, “Хайр шингэсэн тоорой”, “Тал ээж минь”, “Дорнодын цэнхэр тал” гээд нэрлээд байвал олон сайхан дуу бий. Одоо дахиад ардын дууны найруулгаар хийгдсэн хоёр шинэ дууны бичлэгэнд орж байна. Ийм сайхан суут хүмүүсийн сэтгэлгээнээс төрсөн бүтээлүүдийг дуулж амьдруулах боломж олддогт баярладаг. Тэр тусмаа миний мэргэжлийн багш МУГЖ, дэд профессор Очирбатын Ичинхорлоо багшдаа, намайг төрүүлж өсгөсөн ээж аавдаа талархдаг. Энэ сайхан хүмүүсийн буянаар  ард түмний  сэтгэл зүрхэнд хүрсэн уран бүтээл төрдөг гэж боддог.  Н.Жанцанноров багш маань олон сайхан уран бүтээл  туурвисаар байна.  Монголын  олон уран бүтээлчид Жа багшийн бүтээлээс дуулж амьдруулж монголдоо төдийгүй дэлхий нийтэд нэрээ гаргаж байна. Хөгжмийн зохиолч хүн энэ бүтээлд ийм хоолой тохирно гэдгээ мэдэрдэг. Хоолой болгон дотроо  олон сална. Сафрон хоолой гэхэд уянгын, хүнд, хөнгөн гээд явчихна. Шүлгийн характер,  утга санаа, нотны бичилт, хөгжмийн аялгуу эгшгээс хамаараад  тохирох  дуучнаа сонгодог байх нь л дээ. Жа багшийн  санал  тавьж дуулуулсан дуунууд  Монголын ард түмэнд маш сайн хүрдэг. Би ч гэсэн багшдаа “Ийм дуутай болмоор байна” гэх нь бий.

-“Миний ээж тэмээчин” дууны клипэнд тоглосон тухайгаа  телевизийн нэвтрүүлгээр ярихдаа  хоолой тань зангираад, дууныхаа хэсгээс дуулахдаа уйлж байсан. Үнэн уйлж, үнэн мэдэрсэн учраас л таны дуулсан хувилбар  олон түмний сэтгэлд  хүрч дээ гэж бодогдсон? 

-“Миний ээж тэмээчин”  дуу бол  Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч  П.Пүрэвсүрэнгийн шүлэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж гэж гайхамшигтай, дахин давтагдашгүй хөгжмийн зохиолчийн аялгуу, зуунаас зуун дамжсан бүтээл юм. “Зулай цагаан алтай” гээд  олон түмэнд хүрсэн, мэргэжлийн дуунаадаар нь бид мэддэг. Миний уран бүтээлүүд гайхамшигтай хүмүүсийн зүрх сэтгэлээс басхүү зүрх сэтгэлийг нь зовоож байж  төрдөг  болохоор  сүнслэг, авшигтай. Энэ дууг  би ээждээ зориулж дуулсан. Миний ээж Говь-Алтай аймгийн Цээл сумын хүн. Клипээ монголынхоо бүх сайхан ээжүүдэд зориулсан. Дуулсан дуу болгоныг тэнгэрт байгаа аав минь сонсоосой гэж хүсдэг. Миний  аав сайхан дуулдаг хүн  байсан гэлцдэг. Зургаан хүүхдийн  нэг  нь ч гэсэн дуулж, түүнийг нь ард түмэн тоож байгааг аав минь тэнгэрийн орноос харж, сонсч  баярлаж  суугаа болов уу.  Ээж маань ч гэсэн “Охиноо аав нь  сонсч  байгаа” гэж хэлдэг.

- “Хун галуу” гэж дууг дуулсан түүхээсээ хуваалцаач. Богино үгтэй ч утга агуулга гүн гүнзгий гэлцэх юм билээ? 

-Англид сурч байхдаа ээжийгээ, охиноо, гэрээ, багш нараа, найз нөхдөө, уран бүтээлчдээ, тайзаа, үзэгчдээ санаад л. Сүүлийн хоёр сар бүр хэцүү байсан. Гэрээсээ ч гарахгүй, зөвхөн хичээлдээ л явна. Энэ үед  “Хун галуу” дууг  youtube-ээр сонсоод утга санааг нь гүнзгий ойлгосон  л доо. ӨМӨЗО-ны  Баяннуур аймгийн Урадын дунд хошууны дуу. Монголын ард түмний дуу л  даа.  Эрхэм нандин бүхнээ санасан сэтгэл маань “Хун галуу”-г дуулахад нөлөөлсөн. Нэг бадаг нь ердөө л хоёрхон мөртэй, дөрвөн мөр дуу. Тэгсэн хэрнээ дууны утга, филисофи нь гайхамшигтай.
Хун юу цаган галуу шувуу нь хө
Хулстай  нуурандаа шумбан сууна даа
Холын ахан дүү нар хүрээд ирэв үү дээ
Хонуут өнжүүтээр найрлан сууя даа гээд.  Дуугаа бичүүлчихээд хамгийн түрүүнд ээждээ сонсгосон. Ээж маань маш их уйлсан. Дахин дахин сонсоод, хөгжмөө чангалаад уйлаад л. Сүүлдээ дотроо айж байгаа юм. Бие нь өвдчихвий гэж санаа зовсон. Ээж маань харин “Аавд нь сонсгож байгаа юмаа” гэсэн.  Тэгэхэд  аав маань намайг үнэхээр  сонссон байхаа. Түүнээс хойш  үлдэх, дуурсагдах сайн уран бүтээл хийх ёстой гэдгийг илүү сайн ойлгосон доо.

-Гэр бүлийнхнээсээ зөрөн байж урлагийн амьдралыг  сонгосныг,  хувийн амьдралаа  хойш тавиад энэ салбарт үнэнч явааг тань гайхах  зүйл алга. “Аавыгаа сонстол дуулах юмсан” гэсэн хүсэл мөрөөдлийг тань юу ч зогсоож дийлээгүй бололтой? 

-Сайхан амьдрал байсан уу гэвэл байсан. Түүнийгээ  хойш тавьж урлагийн  замыг сонгосноороо алдаагүй. Хэзээ ч харамсдаггүй. Урлагийг ойлгож мэдэрч,  урлагаар амьсгалж, урлагийн хүн байна гэдэг  гайхамшигтай, гэгээн. Энерги дүүрэн орон зай, том салбар. Үүний төлөө зургаан жил хичээж мэрийж сурчихаад намайг дуулахыг харах гэсэн ээжийнхээ хүслийг биелүүлэхгүй байж яаж  зүрхлэх вэ. Багш нараа тэгтлээ их зовоож, асар их тэмцэл дундаас дуучин гэдэг мэргэжлийг сонгочихоод  яаж  ухрах  юм бэ. Энэ бол дэндүү харамсалтай. Тэгээд л дуулсан.  Зөв  алхам байсан. Одоо би жаргалтай амьдарч байна.

-Ээжийн тухай олон сайхан дуу байдаг ч төрүүлсэн охин нь  өөрт нь зориулж дуулна гэдэг  хүн болгонд тохиохгүй хувь тохиол. Ээж нь их баярладаг байх даа? 

-Ээжгүй амьдрал надад огт төсөөлөгддөггүй. Ээж минь эрүүл саруул, ер нь хүүхдүүдээ зовоогоод байхгүй шүү. Материаллаг зүйл мөнгөтэй ч бай үгүй ч бай хүний эцэг эхэд үгүйлэгддэг зүйл биш. Үр хүүхдээ сайн сайхан, эрүүл саруул явахыг харах л бүх ээж аавын хүсэл. Бид ачийг нь хариулна гэж юу байх вэ. Уран бүтээл маань амжилттай байгаад  ард түмэнд хүрээд, дээрээс нь эрүүл саруул явах нь  амьдад нь жаргааж байгаа хэрэг. Урлагийн охинтой болоод ч тэрүү манай ээж их гэгээн. Сэтгэл хөдлөл ихтэй, аливааг огт  муухайгаар боддоггүй. Юунд ч санаа зовдоггүй. Биднийг жаахан байхад аав маань бурхан болсон. Том нь  18 нас хүрээгүй бага нь 5 настай зургаан хүүхэдтэйгээ хоцорч үлдсэн. Аавын үүргийг  давхар  үүрч явсан болоод ч тэрүү биднийг чанга, зарчимч өсгөсөн. Магтаалын үг  амнаас нь амархан унахгүй. “Миний охин сайхан дуулдаг шүү, энэ дуугаа  сайхан дуулжээ” гэж хааяа хэлнэ. Түүнээс ил, далд  тэнгэрт нистэл нь магтаад байдаггүй.

-Таны унасан газар угаасан ус бол Баянхонгор аймаг. Харин өссөн газар бол Дархан-Уул. Таныг  хонгор нутгийнхан ч, Дарханыхан ч манай нутгийн охин гэж хамаатуулж, бахархдаг байх даа? 

-Тэгэлгүй яах вэ. Төрсөн нутаг бол Баянхонгор аймгийн Заг сум. Суугуул буюу суурьшсан нутаг маань Дархан-Уул аймаг.  Төрсөн нутгийн  уул ус  ивээж, өссөн  нутгийн маань зон олон намайг хүрээлдэг. Эцсийн бүлэгтээ монгол эх оронд төрж өссөн маань  их хувь зохиол. Африкт төрсөн бол яах вэ. Их гүрний хажууд, хавчигдал хаалттай  Халимаг, Тувад  төрсөн бол яах вэ. Монгол хүн  болж, энэ хувь заяанд мэндэлсэндээ үргэлж талархаж явдаг.

-Дуучин Д.Отгонжаргалын  эх нутгаа, тайзаа, уран бүтээлээ  санасан сэтгэлээс ундарсан сайхан тоглолт болох нь. Амжилт хүсье. 

-Баярлалаа. Надаас гадна найрал дуучид, бүжигчид, симфони найрал хөгжим гээд маш том баг бүрэлдэхүүн тоглолтын бэлтгэлээ хангаж байна. Миний дуунуудыг сонсдог, намайг үнэлдэг  үзэгчиддээ сайхан тоглолтоор мэлмий сонорыг нь мялаахаар хичээж байна.
 
С.Отгонсүрэн
 

 

Монголын эмийн сангуудын хөгжил шинэ шатанд гарлаа
Монголын эмийн сангуудын хөгжил шинэ шатанд гарлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​