Коронавирусийн шинжилгээ цаг авах, хариу бүртгэгдэг eruul.gerege.mn систем өчигдрөөс ажиллагаагүй болсон юм. Учир нь тус системийг хөгжүүлэгч компани сүүлийн 3 сарын ажлын хөлсөө авч чадаагүйгээс болж үйл ажиллагаа нь доголдсон гэж өчигдөр мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл, ОБЕГ-аас санхүүжүүлэх ёстой төлбөрөө төлөөгүй байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр систем маргаашаас хэвийн болно гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn