fbpx Д.Сумъяабазар: АН-ын үед хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг ҮАБЗ-өөр ярих ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 18 секунд

Д.Сумъяабазар: АН-ын үед хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг ҮАБЗ-өөр ярих ёстой

Д.Сумъяабазар: АН-ын үед хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг ҮАБЗ-өөр ярих ёстой Дээрх мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өглөө. Тодруулбал, АН-ын үед Засгийн газрыг тэргүүлс:эн төдийгүй салбар хариуцаж байсан сайд нар улс эх орны эрх ашигтай холбоотой асуудлаар дур мэдэн шийдвэр гаргаж, эрх мэдлээ хэтрүүлж байсныг хуулийнхан баримтаар тогтоосоор байгаа. Жишээ нь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Рио Тинто” компанид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчих боломж олгосон нь ил болоод байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2014 онд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг тухайн үеийн Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр нарт даалгасан байдаг. Ингэж хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлснээр “Оюутолгой” компани дөрвөн жилдээ багтаж, Монголоос эрчим хүч авах асуудлыг царцаасан байдаг. Угтаа энэ асуудлыг УИХ-аар оруулж шийдвэрлэх ёстой байтал Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийн хуулиас давсан шийдвэрийн уршгаар Монгол Улс өнөөдөр ч урд хөршөөс цахилгаан эрчим хүчээ төлбөртэй авч байгаа юм.

Хэрэв ингэж хууль зөрчөөгүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар “Оюутолгой” компани өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байлаа. Энэ мэтээр АН-ын үед засгийн эрх барьж байсан хүмүүсийн хуудуутай асуудал ил болсоор байгаа учраас үүнийг зөвхөн яриад өнгөрөх бус хариуцлага тооцох асуудлыг салбарын сайдын хувьд хүчтэй тавина гэдгээ Д.Сумъяабазар сайд анхааруулсан. Түүнчлэн түүний өгсөн мэдээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255 тэрбумаар өссөн байна. Мөн энэ онд 8.1 сая баррель газрын тос олборлосноор 223.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөснөөс энэ сарын 9-ний байдлаар 1.31 сая баррель тос олборлож, 16.2 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Харин 44 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 83, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 48, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байгаа юм.

УУХҮЯ-наас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр салбарын сайд Д.Сумъяабазараас дараах асуултад хариулт авлаа.

-Тавантолгойн цахилгаан станц барих асуудлыг хэрхэн шийдэхээр байна вэ. Сүүлийн үеийн мэдээллээс хуваалцана уу?

-Тавантолгойн бүлэг ордод суурилсан эрчим хүчний цахилгаан станцыг барих асуудлыг ид ярьж байна. “Оюутолгой” компани 2013 оны долоодугаар сараас 2017 оны долдугаар сарын хооронд 450 мега ваттын хүчин чадалтай цахилгаан станцыг хүлээлгэж өгөх ёстой байлаа. Ингэхдээ хамтарсан консерциум ажил гүйцэтгэх шийдэлд хүрч байсан. Гэсэн ч Оюутолгойн зүгээс өөрсдийнхөө шугамыг ашиглуулахгүй гэсэн маргаанаас үүдэн ажил зогссон. Ингэснээр цахилгаан эрчим хүч авахад зориулж, БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларыг урсгаж байна. Ингээд тооцоод үзэхэд хэчнээн хэмжээний валютыг урагш нь алдаж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газраас холбогдох гэрээг нь цуцалж, Оюутолгойд цахилгаан станц барих үүргийг дахин хүлээлгэсэн. Ингэхдээ хугацаа хожих үүднээс хамтарсан консерциумаар ажил гүйцэтгүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байна.

-Цахилгаан станцыг барих санхүүжилтийг шийдэхийн тулд баталгаа гаргах шаардлагатай гэсэн асуудал ярьж байсан нь юу болсон бэ?

-Оюутолгой өөрийнхөө хөрөнгөөр барих ёстой. Гэрээн дээр тусгасан учраас хөрөнгө мөнгөний асуудлыг тэд шийдэх учиртай.

-Өмнөх Засгийн газрын үед эрх барьж байсан хүмүүсийн хариуцлагын асуудал ид яригдаж эхлээд байна. Тухайлбал, Оюутолгойн гэрээн дээр Н.Алтанхуяг, Багануурын уурхайн асуудалд Л.Болд гэх мэт хүний нэр яригддаг. Гэтэл цаана нь хариуцлагын асуудал орхигдоод байх шиг?

-Мэдээж хариуцлага тооцох механизмыг маш хатуу тавих ёстой гэж харж байна. Үүнд Ерөнхийлөгч ч оролцох учиртай. Ер нь энэ мэт хариуцлага алдсан хүмүүсийг яах ёстой юм гэдгээ ҮАБЗ-өөр ярьж, чиг баримжаагаа гаргах ёстой гэж бодож байгаа. Цаашдаа төрийн бүх шатныхан хяналттай байж л хариуцлага, сахилга баттай ажиллах болно. Түүнээс нэг салбарын сайд нь асуудлыг ил болгоод гаргаад ирдэг. Гэтэл таны хэлдгээр “Тэр хүн тэгж, энэ хүн ингэж хариуцлага алджээ” гээд л яриад өнгөрдөг. Арга хэмжээ авч чаддаггүй. Энэ бол эргээд олон түмний өмнө хариуцлага алдаж байгаа л хэрэг шүү дээ. Алдагдсан итгэлийг сэргээнэ гэдэг хамгийн хүнд ажил. Шударга ёс, сахилга батыг тогтоох нь монгол төрийн үүрэг шүү дээ. Тэртэй тэргүй эзэн холбогдогч нь байж л байгаа юм чинь хэрэг хуучрах ёсгүй, асуудлыг гаргаж ирээд хариуцлагаа тооцох л ёстой.

-Танай яамны зүгээс энэ мэт хариуцлага алдсан хүмүүсийг хэрхэх талаар тухайлан ажиллаж байгаа зүйл байна уу?

-Зөвхөн манай яам гэлтгүй хариуцлагын асуудлыг дор бүрнээ л ярих учиртай. Жишээ нь, бид маргааш /өнөөдөр/ Оюутолгойн хэлэлцээрт орох гэж байна. Энэ компани байгуулагдаад есөн жил боллоо. Тэнд ТУЗ гэж бий. Эд ажлаа хийх, бид шахаж шаардах ёстой. Зардлыг бууруулах болон өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр буюу 34 хувьд жин дарах ажлыг ТУЗ л хийх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр юу болж байгаа юм, бүү мэд. Нүдэн балай яваад байж болохгүй. Гэхдээ энэ есөн жилд ТУЗ тэр чигтээ муу ажилласан гэж хэлэхгүй. Тухайлбал, Оюутолгойн гүйцэтгэх захирлаар одоо ажиллаж байгаа Б.Мөнхбаатар дарга бол идэвхтэй, сайн ажиллаж байгаа. Үүний үр дүнд бид нэлээд ойлголцож, ажил урагшаа явж байна. Бусад нь ч гэсэн энэ мэт хүмүүсээсээ үлгэр авч, улсынхаа төлөө ажиллах ёстой гэдгийг л хариуцлагатай хэлмээр байна. Цаашдаа Оюутолгойн ТУЗ-тай холбоотой асуудлыг нэлээд ажил хэрэгч байдлаар ярина.Тухайлбал, дэлхийн хэмжээнд санаа оноогоо хэлчихдэг, шилдэг хүмүүсийг л ТУЗ-ийн гишүүнээр ажиллуулна. Цалин нь гол биш, улсынхаа төлөө л ажилладаг хүн байх ёстой. Маш их хэмжээний цалин авчихаад дүлий дүмбэ оргиод яваад байж болохгүй. Энэ тал дээр би сайдын хувьд үгээ хатуу хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

-Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байгаа вэ. Хилээр гарах машины цуваа маш урт дараалал үүсгээд байсныг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар цуваа 5-9 км-ийн дараалалтай байна. БНХАУ-ын орон нутгийн удирдлага, худалдаа эрхэлж буй ААН-үүдтэй бид уулзалт зөвлөгөөн хийж байна. Ингэснээр Гашуунсухайтын боомтыг 24 цагийнх болгох, чөлөөт бүсийн хэмжээнд ажиллуулж, хил гаалийн нэвтрэх чадварыг сайжруулах бололцоотой гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар нэвтэрч буй машиныг хоёр мянгад хүргэх боломж бий гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдээд байна. Тиймээс төр засгийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдааны бараа эргэлтийг сайжруулахын тулд энэ төслийг хэрэгжүүлнэ.

-”Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхэд тайлбар өгнө үү. Гадаад данс нь хаагдсан гэх мэдээлэл бодитой юу?

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах дарга Б.Элбэгзаяа:

-Компанийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Төлбөр барагдуулах талаар хэлцэл хийх шатандаа орсон. Хэлцлийг хоёр талаасаа хийх ёстой. Төлбөр болон хүү, хүүгийн алдагдал гэсэн асуудлыг дагуулж байгаа. Ямартай ч 109 сая ам.долларын төлбөр төлнө.

-Шатахууны үнэ цаашид тогтвортой байж чадах уу, импортлогчид үнээ дахин нэмэхгүй гэх баталгаа бий юү?

-Засгийн газраас энгийн хэрэглээний шатахууны онцгой албан татварыг бууруулсан.Ингэснээр жижиглэнгийн үнэ харьцангуй тогтворжсон. Гуравдугаар сарын шатахууны хангалт хэвийн байгаа. Шатахуун импортлогчдын хувьд үнийн ерөнхий зөрүү үүсгэсэн нь үнэн. Гэхдээ шатахууны импортыг хэвийн үргэлжлүүлэх тал дээр ОХУ-тай тохиролцсон. “Роснефть” компанитай уулзсан. Импортын тодорхой хөнгөлөлт эдлүүлэхээр болж, зургадугаар сараас хэрэгжүүлэхээр ярилцсан. Үүнийг наашлуулж, дөрөвдүгээр сард болгох асуудлаар бид санал тавьсан. Үнийн зөвлөл шинэчлэгдэж, шатахууны үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлээд байна.

-ШӨХТГ-аас “Магнай трейд” зэрэг шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Гэтэл салбарын яам нь тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна гэдэг шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь төр бодлогоороо хувийн хэвшлээ дэмжиж, харилцан ойлголцоод ажиллах ёстой. Төрийн зүгээс хувийн хэвшлүүдтэй хариуцлага тооцох, бодлогоо чангалах чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Дуудаж ирүүлээд уулзахад, үнээ буулгахгүй байх чиглэлийг хүлээгээд л авдаг. Ер нь шатахууны үнийг хэвийн төвшинд барихын тулд төрийн зүгээс тодорхой ажлыг хийх шаардлагатай байгаа. Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнийг нэмэхгүй байх зөвлөмж өгсөн. Тэгэхээр шатахууны үнэ нэмэгдэхгүй. Харин ч буурах ёстой.

М.ӨНӨРЖАРГАЛ

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажлаа хүлээлгэн өгчээ
БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажлаа хүлээлгэн өгчээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​