fbpx "Пфайзер"-ын вакцин – коронавирусийн аюултай хувилбарын халдвараас хамгаалж чадна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 36 секунд

“Пфайзер“-ын вакцин – коронавирусийн аюултай хувилбарын халдвараас хамгаалж чадна

COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа вакцинууд, энэ өвчнийг үүсгэсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-ийн аюултай хувилбаруудын халдвараас ч хамгаалах чадвартайг хөдөлбөргүй баталсан Катарын эрдэмтдийн судалгаа саяхан нийтлэгдлээ. Уул нь, дэлхийн улс орнуудын хүн амыг вакцинжуулах үйлсэд SARS-CoV-2-ын шинэ хувилбарууд аюул учруулж болзошгүй хэмээн эрдэмтдийн сэтгэл зовниж байсан юм.

Персийн буланд оршдог Катар улсад SARS-CoV-2-ын халдвар анх тархаж эхлэх үед, COVID-19-өөр өвчлөгсдийн тоо ч харьцангуй цөөхөн, нас барагсдын тоо ч цөөхөн байжээ. Гэтэл SARS-CoV-2-ын хувилбаруудаар үүссэн халдварын хоёрдугаар давалгаа тус улсыг нөмөрснөөр хоёр давхар гай дайрчээ. Хамгийн анх Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад илэрсэн B.1.1.7 гэдэг хувилбар нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Катар улсад маш түргэн тархаж, коронавирусийн халдварын хоёрдугаар давалгааг үүсгээд хэдхэн долоо хоног өнгөрөв үү, үгүй юү B.1.351 гэдэг бас нэг шинэ хувилбарын халдвар нэрмэн тархаж эхэлсэн байна. Ялангуяа, Катар улсад одоо ч тархсаар байгаа SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбар нь, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг дахиад өвчлүүлсэн төдийгүй вакцины үр дүнд сөргөөр нөлөөлж эхэлжээ.

SARS-CoV-2-ын аюултай шинэ хувилбаруудаар үүссэн халдварын хоёрдугаар давалгаа Катар улсыг нөмөрч байх үед хүн амаа вакцинжуулж эхэлсэн эрдэмтэд, одоо хэрэглэж байгаа вакцинууд B.1.351 мэтийн аюултай хувилбараар үүссэн халдварын тархалтыг ч таслан зогсоож чадна гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолж чадлаа. SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбарыг хамгийн анх илрүүлсэн Өмнөд Африкт хийсэн вакцинжуулалтын эмнэл зүйн туршилт ч үүнийг бас нотлон харуулж байсан юм. Гэхдээ SARS-CoV-2-ын шинэ хувилбаруудаар үүсгэгдсэн COVID-19-тэй тэмцэж байгаа улс орнуудад вакцин хэрэглэхийн ач холбогдлыг, Катар улсын эрдэмтдийн судалгаа бүрэн дүүрэн харуулж өглөө. COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан болон тариулаагүй хүмүүсийн өвчлөлийн байдлыг харьцуулан судалсан Катарын эрдэмтэд, Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцины хоёр тунг бүрэн тариулсан хүмүүст бараг бүгдээрэнд нь SARS-CoV-2-ын халдвараас хамгаалах дархлал тогтож байгаа төдийгүй энэ вирусийн B.1.351 хувилбараар үүсгэгдсэн COVID-19-ийн хүндрэх эрсдлийг 75%-иар бууруулж байгааг баталсан юм. Тэдний судалгааны үр дүн, энэ оны 5 дугаар сарын 5-ны өдөр хэвлэгдсэн The New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгджээ.

АНУ-ын Нью-Йорк хотод байдаг Pfizer компани, ХБНГУ-ын Майнц хотод байдаг BioNTech компани хоёр хамтран үйлдвэрлэсэн, мэдээллийн РНХ вакцинаа улам боловсронгуй болгон өөрчилж, SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас хамгаалах чадвартай болгосон юм. АНУ-ын Массачусетс мужид байдаг Moderna компани ч мэдээллийн РНХ вакцинаа бас өөрчилж, B.1.351 хувилбарын халдвараас хамгаалах чадвартай болгосон билээ.

Moderna компанийн өөрчилж боловсронгуй болгосон мэдээллийн РНХ вакциныг хүмүүст тарьж хэрэглэсэн эхний судалгаануудаас үзэхэд, энэ вакцины хүчийг нэмэгдүүлэгч тунг тариад SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас хамгаалж чадах найдвартай дархлал тогтоох боломжтой нь харагдаж байгаа юм.

Катар улсад хийсэн судалгааг удирдсан профессор Лейт Жамал Абу-Раддад хэлэхдээ: “SARS-CoV-2-ын B.1.351 хувилбар нь, үнэндээ, энэ вирусийн хамгийн аюултай хувилбар байх шүү. Гэхдээ бид иймэрхүү аюултай хувилбаруудын халдвараас урьдчилан сэргийлэх вакцинтай боллоо. Ялангуяа, SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүссэн халдварын тархалтыг таслан зогсоох, COVID-19-ийн хүнд хэлбэрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэгт вакцин тун их тус хүргэж байна” гэжээ. Профессор Лейт Жамал Абу-Раддад бол Катар улсын нийслэл Доха хотын Вейл Корнеллийн нэрэмжит Анагаах Ухааны Төвийн эпидемиологич эрдэмтэн билээ.

SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбарыг 2020 оны эцсээр Өмнөд Африкийн эрдэмтэд анх дүйн тодорхойлсон бөгөөд энэ хувилбар одоо ч Өмнөд Африкт зонхилон тархсан хэвээрээ байна. SARS-CoV-2-ын B.1.351 хувилбар нь, коронавирусийг саармагжуулагч эсрэг биеийн нөлөөг сааруулдаг мутаци агуулсан вирус юм. Ийм учраас, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа вакцинууд SARS-CoV-2-ын ихэнх хувилбарын халдвараас бүрэн хамгаалдаг ч ганцхан B.1.351 хувилбарын халдвараас бүрэн хамгаалж чадахгүй байгаа юм шиг үр дүн анхны туршилт судалгаануудаас харагдаж байсан юм. РНХ вакцинууд, түүний дотор Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцин ч B.1.351 хувилбарын халдвараас бүрэн хамгаалж чадахгүй юм шиг лабораторийн анхны шинжилгээ судалгаануудаас харагдаж байсан билээ. Энэ нь, мэдээллийн РНХ вакцин SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас огт хамгаалж чадахгүй гэсэн үг биш, харин бүх вакцинжуулсан хүнийг бүгдийг нь адилхан бүрэн хамгаалж чадахгүй байж магадгүй гэсэн үг байсан юм. Гэтэл мэдээллийн РНХ вакцин үйлдвэрлэсэн компаниуд 800 хүнийг хамруулсан багаахан хэмжээний туршилтыг энэ оны 4 дүгээр сард Өмнөд Африкт хийгээд, ийм вакцин SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараас ч хамгаалах бүрэн чадвартайг нь баталлаа. Тухайлбал: Мэдээллийн РНХ вакцин тариулсан хүмүүсээс COVID-19-өөр өвчилсөн хүн огт бүртгэгдээгүй бол, вакцинаас өөр зүйл (плацебо) тарьсан хяналтын бүлгийнхнээс 6 хүн өвчилсөн нь, бүгдээрээ, B.1.351 хувилбараар үүсгэгдсэн халдвар байсан байна.

Катар улсын хүн амаа вакцинжуулах кампанит ажлыг 2020 оны 12 дугаар сарын сүүл хавиас эхэлжээ. Түүнээс хойш 2021 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд COVID-19-өөр өвчилсөн олон мянган хүний эмнэл зүйн баримт бичиг, уг өвчнийг үүсгэсэн вирусийн геномын шинжилгээ зэргийг профессор Абу-Раддадын удирдсан судалгааны багийнхан судалж үзээд дараах дөрвөн чухал зүйлийг тогтоосон байна.

Нэгдүгээрт, SARS-CoV-2-ын B.1.1.7, B.1.351 гэсэн хоёр хувилбар энэ оны 2 дугаар сарын дунд үеэс эхлэн Катар улсад зонхилон тархаж, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийнх нь бараг тавь тавин хувийг нь өвчлүүлснийг тогтоожээ. Хоёрдугаарт, Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакциныг тариулсан хүмүүсийн өвчлөлийн хувийг, вакцин тариулаагүй хүмүүсийн өвчлөлийн хувьтай харьцуулан судлаад, энэ вакцины хоёр тунг бүрэн тариулсан хүмүүс SARS-CoV-2-ын B.1.1.7 хувилбарын халдвараас 90% хамгаалагдаж байгааг нь тогтоожээ. Израйль, АНУ, ИБУИНВУ зэрэгт түрүүнд нь хийгдсэн судалгаанууд ч үүнийг бас харуулж байсан юм. Гуравдугаарт, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцин тариулсан 1500 орчим хүн COVID-19-өөр өвчилсөн нь, бүгдээрээ, SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг хувилбараар үүсгэгдсэн халдвар байсан нь тогтоогдсон бөгөөд тэдгээр өвчтөний 179 нь вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш хоёр долоо хоногоос ч урт хугацаа өнгөрсний дараа өвчилсөн байжээ. Дөрөвдүгээрт, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунг тариулсан хүмүүс SARS-CoV-2-ын B.1.1.7, B.1.351 зэрэг хувилбарын халдварыг авсан ч өвчин нь бараг хүндэрдэггүйг тогтоосон байна. Энэ судалгааныхаа талаар профессор Абу-Раддад дэлгэрүүлэн тайлбарлахдаа: “COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунг тариулсан хүмүүс SARS-CoV-2-ын аюултай хувилбаруудын халдвар авсан ч хүндэрч нас барах нь байтугай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага ч гараагүй. Иймэрхүү явдал ховор, тун ховор тохиолдож байсан шүү. Хэрвээ SARS-CoV-2-ын аюултай хувилбаруудын халдвараас ядахдаа 75% хамгаалж чадах вакцины тухай нэг жилийн өмнө хүмүүст ярьсан бол тэд тун сайхан мэдээ хэмээн үнэлэх байсан даа” гэжээ. COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тунг тариулсан атлаа SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвар авсан хоёр хүн нас барсан нь судалгаагаар тогтоогдсон ч тэр хоёр хүн вакцины хүч нэмэгдүүлэгч тунг тариулахаасаа өмнө халдвар авсан нь гарцаагүй хэмээн дээрх судлаачид үзэж байгаа ажээ.

Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотын Витуотерстрандын Их сургуулийн вакцин судлаач эрдэмтэн Шабир Мадхи: “Катар улсын хүн амыг вакцинжуулсан судалгааны үр дүн найдвар төрүүлж байна” хэмээн үнэлсэн байна.

Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцины хоёр тунг бүрэн тариулсан хүмүүст харьцангуй өндөр таньцтай эсрэгбие үүсэж, тэр эсрэг бие нь SARS-CoV-2-ын хувилбаруудыг саармагжуулах чадвартай учраас л энэ вакцин B.1.351 хувилбарын халдвараас сайн хамгаалж байгаа байх гэж энэ эрдэмтэн үзэж байгаа ажээ. ИБУИНВУ-ын Оксфордын Их сургууль AstraZeneca хэмээх эм үйлдвэрлэдэг компани хоёрын хамтран үйлдвэрлэсэн вакцин ч B.1.351 хувилбарын халдвараас сайн хамгаалж байсан билээ. Тийм учраас, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүст тарьж байгаа бусад вакцин ч ялгаагүй, SARS-CoV-2-ын янз бүрийн хувилбараар үүссэн өвчний хүндрэлээс хамгаалж чадна хэмээн вакцин судлаач эрдэмтэн Шабир Мадхи үзэж байна.

Энэ эрдэмтний хамтран ажилладаг судалгааны багийнхан 5 дугаар сарын 5-ны өдөр хэвлэгдсэн The New England Journal of Medicine сэтгүүлд бас нэг өгүүлэл нийтлүүлж, АНУ-ын Мэриланд мужийн Гайтерсбург хот дахь Novavax хэмээх биотехнологийн компанийн үйлдвэрлэсэн вакцины үр дүнг танилцуулжээ. Өмнөд Африкийн, хүний дархлал хомстлын вирусийн халдваргүй 6000 гаруй хүнийг сонгож Novavax компанийн вакциныг тарьж туршихад, COVID-19-өөр өвчлөх эрсдэл нь 60%-иар буурч байсан байна. Түүнчлэн, SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүсгэгдсэн COVID-19-ийн хүндрэлээс уг вакцин тун сайн хамгаалж байсныг одоогоор хэвлэгдээгүй байгаа судалгааных нь тоо баримт харуулж байгаа ажээ. Тухайлбал: Novavax компанийн вакциныг тариулсан хүмүүсийн дотроос SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүсгэгдсэн COVID-19-өөр өвчилсөн хүн огт бүртгэгдээгүй бол, вакцинаас өөр зүйл (плацебо) тарьсан хяналтын бүлгийнхнээс таван ч хүн өвчилсөн байна. Эдгээр судалгааг хамтран хийсэн вакцин судлаач, эрдэмтэн Шабир Мадхи хэлэхдээ: “SARS-CoV-2-ын B.1.351 гэдэг аюултай хувилбар тархаж байгаа улс орнуудад дархлаажуулалтын хөтөлбөрийг дээд зэргийн амжилттай хэрэгжүүлсэн ч энэ хувилбараар үүсгэгдсэн халдварын тархалтыг аюул багатай вирусээр үүсгэгдсэн халдварынх шиг дорвитой бууруулж чадахгүй байж магадгүй. Гэхдээ COVID-19-өөр өвчлөх эрсдэл ихтэй хүмүүсийг юуны өмнө вакцинжуулан хамгаалж чадсанаар, улс орнууд амьдралынхаа хуучин хэв маягт эргээд орох боломжтой. SARS-CoV-2-ын хувилбарууд хүн амын дунд эргэлдэн тархаж байсан ч амьдралынхаа хуучин хэв маягт эргээд орох боломж бий” хэмээн онцлон өгүүлжээ.

COVID-19-өөс урьдчилан сэргийлэх вакцины эхний тунгаар хүн амынхаа гуравны нэгээс илүү хувийг нь хэдийнэ вакцинжуулж, заримд нь хоёр дахь тунг нь тариад байгаа Катар улсын туршлагаас харахад, SARS-CoV-2-ын аюултай хувилбаруудын халдвараас энэ вакцин хамгаалах чадвартай нь батлагдаж байна. Ялангуяа, Pfizer-BioNTech компаниудын үйлдвэрлэсэн мэдээллийн РНХ вакцин SARS-CoV-2-ын B.1.351 хувилбараар үүссэн халдварын тархалтыг таслан зогсооход туйлын сайн үр дүн үзүүлж байгааг тодорхой баримтаар нотолсон профессор Абу-Раддад өгүүлэхдээ: “Бүх юм тун сайнаар эргэж байна. SARS-CoV-2-ын B.1.351 хувилбарын халдвараар өвчилж байгаа хүмүүсийн тоо буурч эхэлснээр барахгүй маш түргэн буурч байна” гэжээ. Катар улсад B.1.351 хувилбараар үүссэн халдварын тархалт энэ оны 4 дүгээр сарын дундуур хамгийн дээд цэгтээ хүрснийхээ дараа огцом буурч эхэлсэн байна.

Ном Зүй:

1. Abu-Raddad LJ, Chemaitelly H and Butt AA. Effectiveness of the BNT162b2 Covid-19 Vaccine against the B.1.1.7 and B.1.351 Variants. The New England Journal of Medicine (May 5, 2021). DOI: 10.1056/NEJMc2104974

2. Shinde, V. et al. Efficacy of NVX-CoV2373 Covid-19 Vaccine against the B.1.351. The New England Journal of Medicine (May 5, 2021). DOI: 10.1056/NEJMoa2103055

Эх сурвалж: Ewen Callaway. Pfizer COVID vaccine protects against worrying coronavirus variants. DOI: 10.1038/d41586-021-01222-5

Англи хэлнээс орчуулсан анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа

“Дээлтэй Монгол наадам” цахимаар болж, шилдгүүд тодорлоо
“Дээлтэй Монгол наадам” цахимаар болж, шилдгүүд тодорлоо
 
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

Дуучин BX энд гарч ирэв

Дуучин BX энд гарч ирэв

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​