fbpx Ч.ТӨВЖАРГАЛ: Зүрхний нээлттэй мэс заслын үеийн цусны зохиомол эргэлтийг МОНГОЛД ГУРАВХАН ЭМЧ хийдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 36 секунд

Ч.ТӨВЖАРГАЛ: Зүрхний нээлттэй мэс заслын үеийн цусны зохиомол эргэлтийг МОНГОЛД ГУРАВХАН ЭМЧ хийдэг

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч, АУ-ны доктор, дэд профессор Ч.Төвжаргалтай ярилцлаа.

- Сайн байна уу. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт цусны зохиомол эргэлтийн мэс засал хийх аргыг нэвтрүүлээд удаж байгаа. Энэ мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэвэл.

- Сайн байна уу. Дэлхий дахинд тус мэс засал маань 1953 онд АНУ-д анх амжилттай хийгдэж зүрхний мэс засалд шинэ үеийг авчирсан. Манай улсад зүрхний мэс засал үүсэн хөгжөөд 50 гаруй жил болсон. 2019 онд УГТЭ-ийн Зүрхний мэс заслын тасгийнхан бид 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Манай эмнэлэгт анхны мэс заслыг 1970-аад онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын багтай хамтарч хийсэн бөгөөд тус улсад эмч мэргэжилтнүүдээ сургаж мэргэшүүлж байсан түүхтэй. 1990-ээс 2000 оны дунд үе хүртэл цусны зохиомол эргэлттэй хийгдэх мэс засал жилд 20 орчим ордог байсан ба 2008 оноос хойш эрчимжүүлэн үр дүн сайжраад явж байна. Сүүлийн үед жил болгон тогтмол 200 гаруй зүрхний нээлттэй мэс засал хийгдэж байна.

-Яг ямар мэс заслын үед цусны зохиомол эргэлтийн мэс заслыг ашигладаг вэ?

-Зүрхэнд хийгддэг мэс заслуудад энэ аргыг хэрэглэдэг. Цусны зохиомол эргэлтийг ашиглан зүрх болон уушгины үйл ажиллагааг түр зогсоож байгаад мэс засал хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл зүрх болон уушги ажиллахгүй болсон үед бусад эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, цусны зохиомол эргэлтээр зүрх болон уушгийг орлуулж ажиллуулж байдаг.

Манайд зүрхний төрөлхийн болон олдмол гажиг, титэм судасны засал, аортын мэс заслуудад энэ аргыг хэрэглэх нь их. Төрөлхийн гажиг засах мэс засалд ихэвчлэн хүүхдүүд орж байна.

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн зүрхний эмгэг их болсон. Хүүхдийн хувьд хэр их цусыг эргэлдүүлдэг вэ?

-Хүүхдийн биеийн эзэлхүүн их бага болохоор эргэлдэж байгаа цус маш бага. Ерөөсөө л цусны нөөцлөгдөн эргэлдэх саванд 100 мл цус эргэлдэнэ. Хүүхдийн цусны зохиомол эргэлтийн үед жижиг хүндрэл гарахыг андахгүй тул секундээр цусны эргэлт өөрчлөглөхөд эрхтэн системийн үйл ажиллагаа дорхноо өөрчлөгддөг. Тиймээс хүүхдийн хагалгааны үед эмчээс илүү ур чадвар, мэдрэмж шаардана. Цусны зохиомол эргэлттэй зүрхний мэс заслын үед хүн бүрт тохирсон тооцооллоор цусны эргэлт тодорхойлогддог. Энэ төрлийн мэс заслын үед хүний биеийг бүтэн хөргөж, эргээд халаах, хагалгааны турш тэр хүнийг хэвийн үеийнхтэй нь ижил нөхцөлтэй байлгахын тулд хийн болон хүчил шүлтийн тусгай шинжилгээ хийнэ, цусыг бүлэгнүүлэхгүй, хэт шингэлэхгүй тухайн мэс заслын төрөл, үргэлжлэх хугацаа, хүний онцлогт тохируулж тоног төхөөрөмж, гуурсуудаа сонгох, эм тариагаа тооцоолж хийх, хүндээ тооцоолсон цусны зохиомол эргэлтийг удирдах гэх мэт их нарийн зүйлсүүд мэс заслын үед шаардагддаг.

Arslan.mn

-Монголд энэ мэргэжлээр ажиллаж байгаа гуравхан хүний нэг нь таныг гэж сонссон. Таны хувьд хаана ямар сургууль төгссөн бэ. Ер нь анх хэдэн онд тус эмнэлэгт ирж ажилласан бэ?
-Миний хувьд 1999 онд АУИС төгсөөд зүрхний эмчээр мэргэшсэн. Зүрхний мэс заслын цусны зохиомол эргэлтийн эмчээр 2006 онд анх Шанхайн Бүх Хятадын цээжний мэс заслын төвд суралцаж дараа нь БНСУ-д хүүхдийн цусны зохиомол эргэлтээр мэргэжил дээшлүүлэн суралцаад, 2008 оноос хойш энэ чиглэлээрээ зүрхний мэс заслын багийн нэг гишүүн нь болж ажиллаж эхэлсэн. Үүнээс гадна 2015 оноос хойш манай мэдээгүйжүүлгийн эмч цусны зохиомол эргэлтийн эмчээр бэлтгэгдэж, бид хоёр хамтран ажиллаж байна. Миний хувьд өмнө нь зүрхний эмчээр суралцсан учир одоо зүрхний эмчээ давхар хийдэг.

Манай эмнэлгийн хувьд эмч мэргэжилтнүүдээ сургалт, хөтөлбөрт маш сайн хамруулдаг. Боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч ажилладаг учраас өнөөдөр дэлхийд хийгдэж байгаа зүрхний төрлийн бараг бүх мэс заслыг бид бие даагаад хийх бүрэн чадалтай. Үүнээс гадна манай зүрхний мэс засал Европ стандартын орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдтэй.

-Тус мэс засал гуравдугаар эмнэлэгт цөөн тоотой хийгддэж байх үед өвчтөнүүд гадны орнуудыг л зорьдог байсан уу. Сүүлийн үед гарсан эерэг үр дүнгүүдийн талаар ярьвал.

-Уг мэс засал Монголд цөөн тоотой хийгддэж байх үед ер нь л гадны орныг зорих шаардлагатай байдаг байсан. Гэтэл өнөөдөр Монголчуудын хэд нь гадны орныг зорих боломжтой билээ дээ. Манай эмнэлэгийн зүрхний мэс засалд 2012-2016 онд Люксембург болон Монгол улсын засгийн газруудын гэрээгээр төсөл хэрэгжсэн. Төслийн хүрээнд мэс заслын шинэчлэгдсэн вакум өрөөтэй болсон. Үүнээс гадна тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургаад явсан.
Орчин нөхцөл сайжраад, тоног төхөөрөмж шинэчлэгдэн, эмч нар нарийн мэргэжлээр тасралтгүй суралцаад эхлэхээр мэс заслын үр дүн сайжирч, нэр төрөл нэмэгдэн, нас баралтын тоо буурсан. УГТЭ-ийн удирдлагуудын зүгээс гадны орон уруу явах урсгалыг бууруулах, мэс заслын төрөл, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагийн үр дүн гарч байна.

-Тоног төхөөрөмж сайжирлаа гээд л ярилаа. Цусны зохиомол эргэлтийн мэс заслын яг ямар тоног төхөөрөмж дээр хийж байна вэ? Мэс заслын үргэлжлэх хугацаа...

-Германы сүүлийн үеийн цоо шинэ аппарат хэрэглэдэг. Зүрхний мэс засал нь хагалгааны өмнө дараа гээд бэлдэх юм их байдаг учраас хамгийн бага ажилбартай мэс засал өглөө 08:30 цагт эхэллээ гэхэд өдөр 13-14 цагт дуусдаг.

Илүү ажилбар шаардсан мэс засал бол бараг ажил тарахад л дуусна. Бид мэс заслын үед тухайн өвчтөний зүрх, уушгийг зогсооно, дараа нь сэргээнэ, буцаагаад эрүүл хэвийн байдалд нь оруулна. Тэгж байж цусны зохиомол эргэлтийн аппаратнаас нь салгана. Ер нь маш нарийн багийн ажил шаарддаг даа. Жижигхэн зүсэлт, оёонд хүртэл эдгэрэх гэж ямар хугацаа шаардаж, хааяа хүндрэл ч гарч байдаг билээ дээ. Гэтэл зүрхний мэс засал нь том мэс засал учраас багийн олон гишүүд нэг санаа, зорилготой ажиллаж хүний амь нас, эрүүл мэндийг аварч байдаг. Зүрхний нээлттэй мэс заслын үеийн хүндрэл, хагалгааны дараах эрт үеийн хүндрэл, хожуу үеийн хүндрэл гарах магадлал өндөр учраас тэр бүгдийг маш нарийн тооцож байж л мэс засалд ордог доо.

-Энэ төрлийн мэс заслыг хоёрхон эмнэлэг дээр хийж байгаа гол шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Өнөөдөр энэ төрлөөр бэлтгэгдсэн гуравхан эмч байна. Тоног төхөөрөмж нь гэхэд л 200 мянга орчим еврогийн үнэтэй. Ер нь зүрхний мэс засал бол маш том багийн хамтын бүтээл байдаг. Чадварлаг мэс засалч эмч нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, цусны зохиомол эргэлтийн эмч, хагалгааны сувилагчид, үйлчлэгч зэрэг чанартай баг хамт олон хэрэгтэй. Аль нэг л байхгүй бол мэс засал явагдахгүй гэсэн үг. Зүрхний хагалгааны тоног, төхөөрөмж хүртэл өөр өөр болоод явчихна.
УНТЭ болон ЭХЭМҮТ тус мэс заслыг нэвтрүүлэх гээд эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэж байна. Уг нь одоо энэ төрлийн эмч бэлтгэх маш том боломж байгаа. Бидний үед бүх зүйлийг англи хэлнээс хөрвүүлж, орчуулж байж суралцдаг байсан бол одоо энэ төрлөөр суралцаад мэргэшсэн эмч нар байна. Биднээс суралцах бүрэн боломжтой болсон.

-Ярилцсанд баярлалаа.

УБТЗ-ын даргад нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг нэр хүнд муутай, туршлагагүй гэж татгалзлаа
УБТЗ-ын даргад нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг нэр хүнд муутай, туршлагагүй гэж татгалзлаа
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​