fbpx Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.АМАРСАНАА МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 16 секунд

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.АМАРСАНАА МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

Барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, үе үеийн ахмадууд, салбарын алдар гавъяатууд та бүхэнд Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, ард иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, барилгын үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагааг ханган ажиллахад та бүхний мэргэжил, авъяас чадвар, хөдөлмөр бүтээл үлэмж их үүрэг гүйцэтгэж байгааг түүхт ойн баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.

Дэлхий дахинд тархсан “COVID-19” цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа барилгын салбарт огцом хямрал үзүүлж байгаа хэдий ч Монгол Улсын хэмжээнд барилга бүтээн байгуулалтууд зогсолтгүй өрнөж, томоохон төсөл хөтөлбөрүүд үргэлжилж, ахиц дэвшил гарч байгаад бид бүхэн баяртай байна. Цаашдаа цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом сэргэх хандлага байгаа тул бид бүхэн боломжоо ашиглаж, хамтран ажиллах нь чухал юм.

Барилгын хөгжлийн төвийн хамт олон 2021 онд барилга байгууламжийн 1260 гаруй зураг төслийг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулах ажлыг зохион байгуулж, аймаг орон нутгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудтай хамтран ажиллаж, улсын хэмжээнд 400 гаруй төсөл арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн барилгын салбарын мэргэжилтэн, ажилтнуудаа мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулж, энэ оны хагас жилийн байдлаар нийт 3399 мэргэжилтэнг хамрууллаа.

Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлыг сүүлийн 3 жилд хэрэгжүүлж, нийт 213 хот, сум, суурин газруудад орон нутгийн судалгаа хийж ажиллалаа. Энэ хүрээнд бүлэг суурингийн тогтолцоог оновчтой тодорхойлж, тэдгээрийн нийгмийн болон хатуу дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг бодитойгоор төлөвлөх зэргээр хөгжлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

2009 оноос хойш шинэчлээгүй байсан салбарын ажилчдын тариф, цалин, хөдөлмөр зарцуулалтын хугацааны жишиг нормыг шинэчлэн батлуулж улмаар төсвийн суурь нормуудыг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд ингэснээр салбарын төсвийг томсгосон аргачлалаар тооцох ажлын бэлтгэл хангагдах юм. Үүнээс гадна техникийн нормуудыг тогтмол шинээр болон шинэчлэн боловсруулж сүүлийн хоёр жилийн хугацаанд хот төлөвлөлт болон эзлэхүүн төлөвлөлтийн нормыг түлхүү шинэчилж байна.
Бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр салбарын хууль эрхзүйн орчныг илүү сайжруулах, норм, нормативын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, Барилгын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмуудыг дагаж мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ХАБЭА-н чиглэлээр мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник технологийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд нэгдэн хамтдаа шийдвэрлэх үүрэг бидэнд бий.
Монгол барилгачдын бүтээн байгуулалт улс орныхоо хот сууринг цогцлоож, монгол инженерийн ур ухаан, авъяас чадвар дэлхийд үнэлэгдэх болсон бахдам амжилтаар барилгын салбарынхаа түүхт 95 жилийн ойгоо угтаж байгаа та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх аз жаргал, улам их амжилтыг хүсэн ерөөе.


БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц.АМАРСАНАА

Ч.ТӨВЖАРГАЛ: Зүрхний нээлттэй мэс заслын үеийн цусны зохиомол эргэлтийг МОНГОЛД ГУРАВХАН ЭМЧ хийдэг
Ч.ТӨВЖАРГАЛ: Зүрхний нээлттэй мэс заслын үеийн цусны зохиомол эргэлтийг МОНГОЛД ГУРАВХАН ЭМЧ хийдэг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​