fbpx Коронавируст халдварын 3,963 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/09/07
Унших
1 минут 2 секунд

Коронавируст халдварын 3,963 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,963 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 240,042 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,383 нь нийслэл хотод,
  • 2,580 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,439 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,639 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

ТТАХНЭ: Хоол эмчилгээндээ " Green food буюу Ногоон хоол"-оор үйлчилж эхэллээ
Жендерийн тэгш эрх зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ