fbpx АМГТГ: Үндсэн хууль зөрчсөн ч лицензийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

АМГТГ: Үндсэн хууль зөрчсөн ч лицензийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй

Газар нутгаа лицензээр хашуулчихаад, эзэмших, ашиглах эрхээ олж авахаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумынхан таван жил тэмцэж байна. Уг лицензийг анх авсан “Шинэ шивээ”, шилжүүлж аваад одоо эзэмшдэг “Эйкүсора” компанид “...Газар нутгийг маань лицензээсээ гаргаж өгөөч” гэж хандаад нэмэр болоогүй. “Эйкүсора” компанид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргахад тус болж, төрийн тамга ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй Шивээговь сумын II багийн ИНХ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тус сумын иргэнийг АТГ-т шалгуулахаар өгсөн ч сураг алдарсан.

Гэсэн ч Шивээговь сумынхан гар хумхиж суугаагүй байна. Шивээговь сумын ИТХ-аас 2019 оны эхээр Ерөнхий сайд, УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга нарт ханджээ.

Тэд Ерөнхий сайд, УУХҮ-ийн сайдад 2019 оны нэгдүгээр сарын 4-нд Ашигт малтмалын лицензийг цуцлуулах тухай, АМГТГ-ын даргад 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хүсэлт гаргах тухай албан тоотуудыг илгээжээ. Эдгээр хүсэлтүүддээ зовлонгоо тоочиж тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохтой холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналтай газрууд нь ашиглалтын лицензтэй талбайд бүхэлдээ хамрагдсаныг тайлбарлажээ.

Улмаар 3494 оршин суугчтай Шивээговь сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ лицензийн талбайд хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчсөнөөс гадна иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байгааг ч хэлсэн байгаа юм.

Мөн хэрвээ иргэдийн өмчлөлийн газрыг ашиглалтын лицензээс гаргаж, чөлөөлөхгүй бол сум орон нутгийн удирдлагын зүгээс холбогдох шатны шүүхэд хандахаа ч мэдэгджээ. Харин энэ асуудлыг гардан хариуцдаг АМГТГ-аас хариуг нь өгөхдөө “...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь танайхаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн лицензийг цуцлах үндэслэл болохгүй үүгээр мэдэгдье” гэжээ.

Өөрөөр хэлбэл, АМГТГ нь Шивээговь сумын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөөд байгаа нь лицензийг цуцлах үндэслэл болохгүй гэж хэлчихжээ.

Ингэж “Эйкүсора” эзэмшиж буй лиценздээ Шивээговь сумын газар нутгаас гадна стратегийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлээд багтаачихсан. Энэ нь цаасан дээр тус компанийг эзэмшдэг Хонгконгийн компанийн мэдэлд байх боловч Монголын нэг зартай нөхөр, нэмэгдээд олны танил, нэр хүндтэй нөхдүүд мэддэг болчихсон байгаа юм.

Үргэлжлэл бий...

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөшөөгөөр хөгжинө гэж үү?
Хөшөөгөөр хөгжинө гэж үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​