fbpx С.Чулуун: Тэр алтан зоосыг би урьд өмнө нь үзээгүй. Мэдэх ч үгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 48 секунд

С.Чулуун: Тэр алтан зоосыг би урьд өмнө нь үзээгүй. Мэдэх ч үгүй

“Чингис хаан” музейн захирал С.Чулууныг алтан зоос өндөр үнээр наймаалахыг завдсан хэргээр шалгаж байна гэх мэдээлэл энэ 7 хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.

- Чингис хааны үеийн Алтан зоосыг 200 сая төгрөгөөр наймаалахыг завдсан гэх хэргээр таныг шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарлаа. Тайлбар өгөөч?

- “Чингис хаан” музей байгуулагдах үйл явц эд өрнөж байна. Музейг байгуулах шийдвэр гарсан цагаас хойш хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэл, үзмэргүй гэх дайралт тасралгүй явж байгаа. Тэдгээрийн нэг гэж би ойлгож байна. “Чингис хаан” музейн нийт олдворын 85 хувь буюу 6300 дурсгалын эд зүйл бэлэн байгаа. Үлдсэн 15 хувь нь гадаадын 10 гаруй оронд хадгалагдаж байгаа Монголтой холбогдолтой чухал гэсэн дурсгалын А копи мөн зарим уран бүтээлчдийн бүтээлээр дурсгалуудыг шинээр сэргээн хийх ажлууд хийгдэж байна. “Чингис хаан” музейн үйл ажиллагаа эхлэх үед энэ бүгд тодорхой харагдана. Хувь цуглуулагчдаас дурсгалуудыг худалдаж авах асуудал бий. Гэхдээ алтан зоос худалдаж авах асуудал огт орж ирээгүй. Ийм алтан зоосыг би урьд өмнө нь үзээгүй. Мэдэх ч үгүй. Соёлын яаманд 8 дугаар сард хуралдсан Мэргэжлийн зөвлөлд манай “Чингис хаан” музейгээс санал болгосон хувь цуглуулагчдаас худалдаж авч болох дурсгал дотор ийм алтан зоос байхгүй. Лист нь байна. Энэ алтан зоостой холбогдож байгаа Л.Төр-Од гэдэг хүн намайг “Чингис хаан” музейн захирлаар томилогдсоны маргаашнаас нийт 14 удаа уулзах санал тавьсан. Энэ хүнтэй зоос худалдаж авах тухай ямар ч зүйл яриагүй. Би уулзаж байгаагүй. Над руу бичсэн бүх мессеж нь байгаа. Янз бүрийн зоос өгнө гээд энэ тэнд яриад явдаг юм уу. Эсвэл хувийн сонирхлоор шахах гэж оролдоод тэрийг нь гүйцэлдүүлэхгүй болохоор ийм захиалгын юм хийдэг юм уу. Би ойлгохгүй байгаа. Энийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Үнэн зөвийн тодруулна. “Чингис хаан” музейд ямар нэгэн дурсгал худалдаж авах эрх мэдэл байдаггүй. Энийг Соёлын яам нь дээр байдаг Мэргэжлийн зөвлөл шийддэг. “Чингис хаан” музей зөвхөн гэрээ хийдэг. Харин санхүүжилтийг нь Соёлын яамнаас гаргадаг. Чингис хаан музейд дурсгал худалдаж авах нэг төгрөг ч байдаггүй.

- Соёлын сайдаар ажиллаж байх үед чинь “Түүхээ худалдсан түүхчид” гэдэг нэвтрүүлэг гарч С.Чулуун Хятадуудад түүхээ зарсан гэдэг асуудал сөхөгдөж байсан?

-Намайг сүүлийн дөрвөн жил гүтгэж, доромжилж байгаа. Би нэгдүгээрт мэргэжлээ хайрлаж байгаа. Хоёрдугаарт ийм ёс бус гүтгэлэгт хууль журмынхан дагуу хариу өгнө. Бүгд шалгагдаад явж байгаа. Би өөрийгөө гурван удаа АТГ, ТЕГ-аар шалгуулсан. Энэ бол цэвэр эрдэм шинжилгээний ажил байсан. Архивын баримтыг гаднынханд өгөх, худалдах ажлыг би зохион байгуулаагүй. Намайг тийм эрх мэдэлтэй хүн биш гэдгийг шалгаад тодорхой болгосон. Хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг дэлхийн бүх оронд нээлттэй хийдэг. Тэр 640 мянган хуудас материалыг хэчнээн хүн хуулах вэ. Хэдэн жил хуулах вэ. Бодоод үзэхээр хэдэн контейнер болох уу. Тооцож үзэх хэрэгтэй. Манж Чин улсын үеийн Манж хэл дээр байгаа баримтыг талх шиг худалдаж авдаг хүн Дэлхийн хаана ч байхгүй. Би мэднэ. Энэ бол санаатайгаар гүтгэж буй гүтгэлэг үргэлжилж байгаа хэрэг.

-Алтан зоостой холбоотой асуудал ээлжит гүтгэлэг гэж та үзэж байна уу?

-Хийх юм аа олж ядаж байгаа байхгүй юу. Энэ бол ээлжит гүтгэлэг. Хуулийн байгууллагаар шалгуулж үнэн зөвийн тогтоолгоно.

-Тодруулага өгсөнд баярлалаа

Талибаны өнгөрсөн, одоо, ирээдүй
Талибаны өнгөрсөн, одоо, ирээдүй
 
Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал
Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​