Нью-Йоркийн биржид арабика кофены үнэ 4.8 хувиар өсөж, фунт нь 2.2 ам.доллар болоод байна. Энэ нь 2014 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм. Цаг агаарын байдлын улмаас кофены нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Бразил, Вьетнамд ургац хураалт хойшилж, нийлүүлэлт эрс буурчээ. Мөн улс орнуудад нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүссэн зэрэг нь нөлөөлж байгаа аж. АНУ-д инфляц эрчимжиж байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүний үнэ цаашид улам өсөх эрсдэл бий болгож байна.
Кофены үнэ сүүлийн долоон жилийн дээд цэгт хүрэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.