"Гэртээ ганцаараа" бол инээдмийн киноны түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон бүтээл юм. Жил бүрийн шинэ жилээр суваг болгоноор гардаг ч үзэгчдийг хэзээ ч уйдаадаггүй энэ киноны амжилт авьяаслаг жүжигчинтэй салшгүй холбоотой. Маколэй Калкин 10 насандаа "Гэртээ ганцаараа" кинонд тоглож дэлхийн хэмжээний од болсон. Гэвч өсвөр наснаасаа эхлэн тэрбээр архи, мансууруулах бодист донтож, замнал нь уруудсан юм. Гэхдээ тэр хорт зуршлаас ангижирч, урлагт эргэн ирж чадсан. Алдартан өнгөрсөн 7 хоногт "Gucci" брэндийн загварын шоунд модель болж, алхжээ.