fbpx Оюутолгойн хэлэлцээрт Монголыг төлөөлөх 20 хүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 19 секунд

Оюутолгойн хэлэлцээрт Монголыг төлөөлөх 20 хүн

Монголын 3.2 сая иргэний эрх ашгийг хамгаалж Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суух ажил хэрэг ид үргэлжилж байна. Бүр нухацтай авч үзвэл, өнгөрсөн 11 жилийн турш 34 хувийг эзэмшигч Засгийн газрыг үл тоож ирсэн хэмээдэг “Рио Тинто”-г хөдөлгөх, шахах, Монголд өгөөжтэй шийдвэр гаргуулах эгзэгтэй үе яг энэ төрийн үед таарч байгаа бол түүнийг нь үр дүнд хүргэх төлөөлөл маш том хүлээлт, хариуцлагыг үүрч буй. Энэ цаг үеийг ашиглаж чадвал боломж, алдвал манай улсад нөхөж боломгүй хохирол учрах эрсдэлтэй.

Олон нийтийн харж буйгаар “Рио Тинто”-гоос Засгийн газар руу байсхийгээд л захидал илгээсэн байдалтай гэх ерөнхий мэдээлэл явж буй. Сүүлд “Рио Тинто”-гаас 2.3 тэрбум ам.долларын өрийн 1.6 тэрбумыг “тэглэх”, 350 сая ам.долларын “урьдчилгаа” өгөх зэрэг саналуудыг ирүүлээд буй. Харин Засгийн газар далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг сөргүүлэн тавьж байгаа аж.

Тэгвэл Монголын төрийг төлөөлж Оюутолгойтой ширээний ард сууж байгаа багт хэн хэн багтаж байна вэ гэдгийг танилцуулья. Эдгээр хүмүүсийн ур чадвар, уран мэхээс хамаарч хэлэлцээр хэр дүнтэй байх нь шийдэгдэнэ. Эс бөгөөс гавьяа хүртэх бус эргээд шийтгэл яригдах ч эрсдэл гарч болзошгүй.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Тэгвэл Оюутолгойтой ширээний ард суух багт парламентын гишүүд, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Эрдэнэс Оюутолгой” компанийг төлөөлсөн 20 хүн багтаж байна.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна. Гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Н.Наранбаатар нар байгаа юм. Харин сайдуудаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Нарийн бичгийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж ажиллаж буй аж.

“Рио Тинто” болон Засгийн газрын Ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзаад байгаа. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцэрийн талаар “Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж буй. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Хамгийн чухал нь, бидний хүсч буй зүйл хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхийг хэлэлцэгч талд удаа дараалан тавьсан. Гэвч хэлэлцээр хийж буй талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдрийг хүртэл хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, ямар нэгэн зүйлийг одоогоор гаргаагүй. Нөгөө тал Хөрөнгө оруулалтын гэрээг нэг ч хөндөөгүй тохиолдолд бид мянган зөвлөх авчраад хэлэлцээр урагшлахгүй.

Тиймээс улс төрийн болон бүх арга хэрэгслүүдийг ашиглаж хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Оюутолгойн хэлэлцээрт дотооддоо нэгдмэл байр суурьтай, хөрөнгө оруулалтын гэрээний үр өгөөжийг наашлуулах, олон түмэнд хүртээмжтэй болгох чиглэлээр нэгдмээр байгаа юм.

Арбитрын маргаан шийдвэрлэх хянан шалгах ажиллагаа 2023 оны сүүлч хүртэл үргэлжилнэ. Энэ бол яаран дүгнэж, хэлэх зүйл биш. Гэхдээ бид хуулийн ферм, зөвлөхүүдтэйгээ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Нэмэлт нотлох баримтуудыг гаргаж өгөх тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа. “Рио Тинтогийн зүгээс зардлынхаа хэтрэлтийг Засгийн газраар зөвшөөрүүлж, дараагийнхаа мөнгийг босгож, далд уурхайгаа яаралтай дуусгах саналыг л тавьж байгаа. Дубайн гэрээг цуцлах гэж байгаа. Дубайн гэрээний ихэнх нь нэмэлт зардлын төлөвлөгөө байсан.

Гэтэл батлагдаад, хэрэгжээд, дахиад зардал хэтэрчихээд байна. Үүнээс гадна хэд, хэдэн суутгал, шимтгэлтэй холбоотой давуу байдал үүсгэснийг энэ гэрээгээр цуцална. Дараагийн шатанд, арбитрт маргаан үүсгэх, хөндлөнгийн аудит томилох, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн дараагийн зарга маргаан үүсгэх төлөвлөгөөнүүд байгаа” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл өчигдөр Төрийн ордонд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдсан юм.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Маколэй Калкин “Gucci” брэндийн модель болж тайзан дээр алхав
Маколэй Калкин “Gucci” брэндийн модель болж тайзан дээр алхав
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​