Короновирус цар тахлаас үүдэн манай улсад урлаг соёлын арга хэмжээ бараг хоёр жилийн туршид хаалттай байсан юм. Үүнээс үүдэн дуучид, жүжигчид, бүжигчид гээд урлагийн салбарынхан аль хэдийн өөр өөр салбарт хүч үзэж эхэлцгээжээ. Тэр дундаа хамгийн их эрэлттэй байдаг борлуулалтаар тасардаггүй гэгдэх үл хөдлөхийн салбарт олны танил хүмүүс агентаар ажиллах болцгоосон юм. Мисс Х.Бадамгэрэл, хөтлөгч Э.Энхбаяр, жүжигчин Бидо буюу Д.Бямбадорж гэх мэт олны танилууд агент болсон бол энэ удаад “Wasabies” хамтлагийн ахлагч Э.Буяндулам энэ тоог нэгээр нэмжээ.
Э.Буяндулам үл хөдлөх зуучлагчдын тоог нэгээр нэмжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.