Өвөрмөц дүр төрх, дайчин байдлаараа бусдаас онцгойрдог модел Цэкү буюу Цэрэндолгор бүжигчин Kai нар үерхээд багагүй хугацааг өнгөрөөсөн ч эцэст нь тэдний харилцаа салалтаар дууссан юм. Бусдын атаархлыг төрүүлж монголын сайхан хосуудын тоонд багтаад байсан тэд хамт амьдраад барахгүй хамтын бизнесээ ч эхлүүлээд амжсан байсан юм. Тэд “Pastel Ub” хэмээх рестораныг дөнгөж ажиллуулж эхэлж байхдаа харамсалтай нь хоёр тийш болцгоосон. Салсныхаа дараа харилцаагаа үргэлжлүүлж магадгүй хэмээн эргэлзэж байсан Цэкү экстэйгээ найзын харилцаатай үлдэхээр шийджээ.
Сайхан хосуудаас сайн найзын харилцаатай болсон Цэкү, Kai
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.