fbpx “Нэткапитал“ ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д. Сүндийд гурван жилийн ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

“Нэткапитал“ ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д. Сүндийд гурван жилийн ял оноолоо

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноосон байна.

Тэрбээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэхүү хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд цагдаагийн алба хаагчдад авилга өгсөн байдаг.

Д.Сүндийгээс авлига авсан Д.Батөгтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр, Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноожээ.

toim.mn

У.Хүрэлсүх: Улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно
У.Хүрэлсүх: Улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ