fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 94 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 94 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 94 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,635 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 92 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 75 нь Улаанбаатар хотод,
  • 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,963 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,168 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,543 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

П.Анужин гишүүн 15-н жилийн өмнө хүүхдийн асрамжийн газар нээж байжээ
П.Анужин гишүүн 15-н жилийн өмнө хүүхдийн асрамжийн газар нээж байжээ
 
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Монгол улсад нийлүүлдэг эрчим хүчний үнэ тарифаа ОХУ аравдугаар сарын нэгнээс эхлэн өсгөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ