fbpx Сонгинохайрхан Дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын талаар хүн бүр мэдэхгүй 14 зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 40 секунд

Сонгинохайрхан Дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын талаар хүн бүр мэдэхгүй 14 зүйл

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг.

A ба Б блок, техникийн барилга гэсэн 3 үндсэн блокоос бүрдэх, 4 давхар барилга. Төмөр бетон бүтээцтэй, 400 мм-ийн хөнгөн блокон дүүргэгч ханатай, 150мм полистирол хавтангийн тусгаарлагч дулаалгатай, гадна фасад, барилгын дотор интерьер дизайн болон төлөвлөлт нь олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан, нийт 17,000 м2 талбайтай, түүний 3126м2 талбай нь ногоон байгууламж бөгөөд 250 орны хүчин чадалтай хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй тус эмнэлгийг Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+ төслийн хүрээнд барьсан юм. Уншигч танд тус эмнэлгийн 14 онцлогийг танилцуулъя.

НЭГ: Олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан анхны дүүргийн нэгдсэн эмнэлэг

СХДНЭ шиг хэмжээний барилга, талбай, тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй эмнэлэг Монгол улсад 1982 оноос хойш баригдаж байгаагүй.

ХОЁР: Галын аюулаас бүрэн хамгаалагдсан барилга

Галын хамгаалалтын инженерийн системийг олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлж хийсэн. Эмнэлгийн барилгын блокоос блок руу, давхраас давхар руу, өрөөнөөс өрөө рүү гал дамжихгүй байлгах галын автомат хаалт, хөшиг, хавтангуудтай. Бохирын шугам, хуванцар хоолой, цахилгааны болон холбооны кабелууд гэх мэт инженерийн дэд бүтэц, хамар хана, давхар хоорондын хучилт зэргийг галд тэсвэртэй, тусгаарлах материалаар бүрсэн.

ГУРАВ: Барилгын удирдлагын нэгдсэн системтэй эмнэлэг

Өвчтөнүүдийн өрөө тасалгааны салхивч, агааржуулалт, хүчилтөрөгч, гэрэл, дулаан, зарлан мэдээлэх, сувилагч дуудах, галын аюулгүй байдлын гэх мэт эмнэлгийн барилгад ажиллаж, ашиглаж байгаа 12 төрлийн системүүдийг автоматаар удирдах Барилгын удирдлагын нэгдсэн системтэй. Энэ нь цахилгаан, ус, хүчилтөрөгчийн хангамж тасалдахад автоматаар нөөцийн хангамжийн систем рүү шилжүүлэх, барилгын шугам хоолойд гарсан гэмтлийг цаг алдалгүй илрүүлж, мэдээлэл өгөх, засвар үйлчилгээ хийх болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, өвчтөнд үзүүлэх оношилгоо, эмчилгээг тасалдуулахгүй байх боломжоор хангадаг ухаалаг систем юм.

ДӨРӨВ: Эмнэлгийн хана, шал, тааз

Эмнэлгийн ханыг 3000 удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай, бактери үрждэггүй будгаар будсан бөгөөд рентген туяаны хамгаалалттай тусгай зориулалтын хамгаалалтын хавтан ашигласан. Эмнэлгийн шалыг цахилгаанждаггүй, бактери үрждэггүй хулдаасаар бүрсэн. Эмнэлгийн тааз нь галд шатдаггүйн дээр бактери үрждэггүй материалтай.

ТАВ: Эмнэлгийн салхивч, агааржуулалтын систем

Эмнэлгээс гадагшилж буй бохир агаар ба гаднаас орж буй цэвэр агаартай холилдохгүй. Ингэснээр үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудад халдвар дамжихаас сэргийлсэн орчин бүрдсэн. Мөн соруулж буй агаарын дулааныг дахин ашиглах эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй.

ЗУРГАА: Эмнэлгийн хөргөлтийн систем

СХДНЭ-т суурилуулсан системийг зочид буудлуудад түгээмэл хэрэглэсэн байдаг. Зун, намрын халуун өдрүүдэд өрөөний цонхыг онгойлгохгүйгээр эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, тохиромжтой температурыг тохируулах, хадгалах боломжтой.

ДОЛОО: Эдэлгээ урт, ашиглалттай дээвэр

ХБНГУ-д технологийн дагуу үйлдвэрлэсэн, цавуугаар наадаг, хэт хүйтэн температурт тэсвэртэй, 30-40 жилийн баталгаат хугацаатай, мембран материалаар дээврийн бүх талбайг бүрсэн. Мөн эмнэлгийн дээврийг тохижуулснаар үйлчлүүлэгч урт зам туулж, дээд давхруудаас доошоо бууж, бусадтай хавьталгүйгээр амарч, салхилах боломжтой.

НАЙМ: Хүчилтөрөгч бүхий хийн систем

Хэвтэн эмчлүүлэгч бүрийн орны дээд талд хүчилтөрөгч бүхий хийн төхөөрөмжийг суурилуулсан. СХДНЭ нь хүчилтөрөгчийн системээр тоноглогдсон 250 ортой Монголын анхны дүүргийн нэгдсэн эмнэлэг.

ЕС: Үйлчлүүлэгчдийн ая тух

Эмчлүүлэгчдийн өрөө бүрд ариун цэврийн өрөөтэй, сувилагч дуудах системийг ор болон ариун цэврийн өрөөний суултуурын дэргэд суурилуулсан.

АРАВ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эмнэлэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто зогсоол, тэргэнцэр чөлөөтэй явах налуу хашлага, босгогүй гадна болон дотор хаалга, товгор хөтөчтэй зам, ариун цэврийн өрөө,

тэргэнцэртэй хүмүүст тохирох стандартад байрласан гэрлийн унтраалга, цахилгаан шатны товчлуур, хана дагасан бариулыг давхар бүрийн хананд суурилуулсан. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн үзлэгийн орны өндрийг тэргэнцрийн түвшинд тохируулах боломжтой.

АРВАН НЭГ: Туяаны хамгаалалт

Эмнэлгийн дүрс оношилгоо, хагалгааны өрөөнүүд бүгд рентген туяаны хамгаалалттай.

АРВАН ХОЁР: Авто зогсоол, орц гарц

Авто зам: 2 талаараа гэрэлтүүлэг бүхий 760 метр урт, зорчих хэсгийн өргөн 4-8 метр,

Бетонон гүүр: 32 метр урт, 8 метрийн өргөнтэй төмөр, явган хүний зам зам: гүүрний 2 талаар 1,5 метрийн өргөнтэй, гэрэлтүүлэг бүхий авто зогсоол: 130 метрийн урттай 28 метрийн өргөнтэй, 7 байршилд ус зайлуулах байгууламжтай 100 автомашины зогсоол; нийт 200 автомашины зогсоол, 2 талаас орох орц, гарцтай.

АРВАН ГУРАВ: Цахилгааны нөөц эх үүсвэр

Эмнэлэгт тог тасарвал 5-8 секундийн дараа эмнэлгийн шаардлагатай хэсгүүдийг цахилгаанаар хангах 750 кВт -ийн хүчин чадалтай, 500 литрийн түлшний савтай, цагт 80-100 литр түлш зарцуулдаг дизель генератортай. Мөн нарны эрчим хүчийг ашиглан гадна гэрэлтүүлэг болон зарим бага чадлын тоног төхөөрөмжүүдийг цахилгаанаар хангадаг нарны эрчим хүчний станц нь 36 Вт-ын чадалтай 76 ширхэг нарны панелитай бөгөөд сард 1200-1800 кВт цахилгааныг үйлдвэрлэдэг.

АРВАН ДӨРӨВ: Усан хангамж

Ус тасарсан үед эмнэлгийн 7 хоногийн хэрэгцээг хангах хүчин чадалтай, 150 тонны багтаамжтай ус нөөцлөх савтай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дахь Оросын эдэлбэр газар”-ыг тэлэхгүй байх Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол дахь Оросын эдэлбэр газар”-ыг тэлэхгүй байх Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​