fbpx Энэтхэг бүсгүй 2021 оны “Miss Universe” цолыг хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Энэтхэг бүсгүй 2021 оны “Miss Universe” цолыг хүртлээ

Энэ онд 70 дахь удаагаа Израйлийн Эйлат хотод зохион байгуулагдсан “Miss Universe” гоо бүсгүй шалгаруулах олон улсын наадамд Энэтхэгийн оролцогч Харнааз Сандху түрүүлжээ.

Пунжаб мужаас гаралтай, 21 настай жүжигчин, модель бүсгүй эцсийн шатанд Парагвай, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүдийг ялсан юм.

Улаан тэнгисийн эргийн Эйлат хотод зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 80 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцжээ. Энэ жилийн тэмцээнийг Исламын шашинт зарим улс орнууд эсэргүүцэж оролцоогүй нь Израйль-Палестины зөрчилтэй холбоотой байв.

Мөн коронавирусийн Омикрон хувилбараас үүдэлтэй Израйль улс хилээ хаасан үед зохион байгуулагдсан нь зарим бэрхшээлтэй тулгарчээ.

Оролцогчдын ихэнх нь хил хаагдахаас өмнө Израйль улсад ирээд байсан бол үлдсэн хэсэг нь тусгай зөвшөөрлөөр хил нэвтэрсэн байна.

Эх сурвалж: Russia Today

Сонгинохайрхан Дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын талаар хүн бүр мэдэхгүй 14 зүйл
Сонгинохайрхан Дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын талаар хүн бүр мэдэхгүй 14 зүйл
 
Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ