fbpx Үнийн өсөлт өрхийн эдийн засгийг, инфляц улсынхыг тамирдууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
4 минут 10 секунд

Үнийн өсөлт өрхийн эдийн засгийг, инфляц улсынхыг тамирдууллаа

Эдийн засгийн чухал үзүүлэлтүүд сайнгүй болж ирлээ. Тухайлбал,инфляц хоёр оронтой тоонд буюу 10.5 хувьд хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь иргэдийн худалдан авах чадвар буурч өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой инфляц үүссэн. Гол нэрийн бараануудын үнэ дээд тал нь 50 орчим хувиар нэмэгдсэнтэй холбоотой. 250 граммын ургамлын тосыг өмнө дөрвөн мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо найман мянган төгрөгөөр авдаг болсон байх жишээтэй. Ядуурлын статистикаар гурван хүн тутмын нэг нь амьдралын баталгаажих түвшинээс доогуур амьдарч байна. Ирэх онд энэ тоо цар тахлаас үүдэлтэйгээр буурахаас илүүтэй нэмэгдэх нь тодорхой болов. Үнийн өсөлтийн график өмнөх саруудаас огцом өсч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн саад өсөлтийг богино хугацаанд ийнхүү түлхлээ.

Нэг ёсондоо инфляц хэрэглээний сагс дахь арван гол бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр ноёлж байна. Дээр нь нэмээд шатахууны үнийн нэмэгдэл бусад бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардал инфляц өсөх шалтгаан болов. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийн өсөлт тээвэр, чингэлэгийн зардал, дэлхий нийтийг хамарсан инфляц, манай суурь инфляцийн дийлэнхийг бүрдүүлж байна. Гэхдээ хүчтэй инфляцийн эсрэг манай Төвбанк бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээж хариу үйлдэл үзүүллээ. Хэдийгээр инфляц төсөөлж байснаас давсан нь бодлогын хүүг хэвээр хадгалахаас илүүтэй нэмэгдүүлэх болов уу гэсэн хүлээлтэд хүрсэнгүй.

Ирэх онд бодлогын хүүг найм орчим хувьд хүргэж нэмэх нь гарцаагүй дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байгаа ч шинэ он гарахаас өмнө инфляц ийнхүү 10.5 хувьд хүрлээ. Хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл хил, гаалийн асуудал хүндрэл дагуулсаар байх нь.

Нөгөөтэйгүүр, гадаад худалдааны эргэлт сайжирч хэвийн явагдсанаар эдийн засаг сэргэнэ гэсэн тооцоолол байсан ч хил, гаалийн хүндрэл, барааны гацалт хүлээлтийн гадна үлдсэн нь инфляцийг огцом өсгөлөө. Цаашид нийлүүлэлтийн гаралтай инфляцийг Төвбанк удирдах боломжгүй. Тиймээс мөнгөний мөчлөг сөрсөн бодлого, банкны зээлийн урсгалыг нэмэгдүүлэх хэлбэрээр дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих нь урт хугацаандаа инфляцийг тогтвортой байлгахад нөлөөлнө гэдгийг эдийн засагч, судлаач Л.Оюун дахин сануулсаар. Гагцхүү эдийн засагчдын зөвлөгөөг бодлогод тусгадаггүй нь харамсалтай гэж экспертүүд анхааруулсаар ирлээ. Засгийн газраас хэрэгжүүлсэн ипотекийн зээлийн төлбөрийн хойшлуулалт болон цахилгаан, дулаан, ус, хогны үнийн хөнгөлөлт энэ оны сүүлчээр төгсгөл болж ирэх онд иргэдэд нэрмээс болох байлаа. Харин Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 2022 оны зургадугаар сарын 1 хүртэл дахин хөнгөлөлт үзүүлэхээр болсон нь инфляц үүсэх эрсдэлээс бага ч болов сэргийлэх явдал боллоо. Ингэснээр инфляцид дарлуулах айсуй эдийн засгийг түр зуур аргацаахаар болсон ч урт хугацаандаа мега төслүүдээ хөдөлгөх нь энэ цагт чухал байна. Гэхдээ эрүүл мэндээ бодох уу эдийн засгаа сэргээх үү гэдэг бодлого нэг талдаа багтаж төр, хувийн хэвшил дээр дооргүй ярьж эхэлсэн ч өрхийн эдийн засаг үнийн гамшигт нэрвэгдсээр.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй
“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​