fbpx Л.Оюун-Эрдэнэ яагаад Бээжингийн олимпийг дэмжсэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 12 секунд

Л.Оюун-Эрдэнэ яагаад Бээжингийн олимпийг дэмжсэн бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдохын өмнөхөн болсон УИХ-ын чуулган дээр “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн.

Энэ талаар Хятадын мэдээллийн сувгуудаар “Ирэх хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпийн наадамд оролцохоор БНХАУ-ыг зорино гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Олимп бол бүх хүн төрөлхтний спортын наадам гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Улстөржихгүй, улс төрөөс хол байх ёстой” гэсэн талаар мэдээлжээ.

Ямартаа ч Монголын Ерөнхий сайд Хятадад болох өвлийн олимпод очихоор болоод байна. Дэлхий даяар Хятадын эсрэг байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татахаас аргагүй юм. Ямартаа ч ингэснээр манай улс ийм цаг үед нь Бээжинг дэмжсэн хэдхэн улсын нэг болов. Нэг талаас Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сард хойд хөршид айлчлаад ирсэн. Тэр үеэр хамгийн ихээр яригдаж, хоёр талын анхаарал татсан асуудал нь Монголоор дамжиж Хятадад хүрэх хийн хоолой байв. Өөрөөр хэлбэл, Оростой ярьж байгаа хийн хоолой Хятадад хамгийн их хамаатай болоод байгаа юм. Энэ зэргийн өмнөд хөршийн эрх ашгийг хөндсөн асуудал Ерөнхий сайдыг очиход яригдах өндөр магадлалтай.

Нөгөө талаас газарзүйн байршил, эдийн засгийн хамаарал, бусад зүйлээрээ Монгол Улс Хятадад ингэж хандахаас өөр аргагүй гэх байр сууриуд харагдаж байна.

Үүнд үнэний ор бий. Учир нь монголчуудын хувьд эдийн засгийн хамгийн том үүд болох Замын-Үүд боомт голдуу Хятадын санаачилгаар байн байн хаагдах болсон. Энэ нь Монгол Улсад сайнгүй нөлөө үзүүлж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон намынхаа Их хурал дээр “Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хичнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын дотоод шаналал, сорилт байсаар ирсэн нь нууц биш ээ. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна" гэж байсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд Бээжингийн олимпод очих үеэрээ энэ талаар Хятадын талтай тохироо хийж, хилээ хаалгахгүй байлгах нь нэн чухал, нийтийн анхаарал татсан асуудал болоод байгаа юм.

Магадгүй, Бээжингийн олимпийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь өмнөд хөршийн төр засагт хилээ нээлгэх гэсэн хүсэлт болон очиж байж мэдэх юм. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажилласан 2021 оны хувьд Монгол Улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдсан.

Үр дүнд нь өнөөдөр өдөр тутам гарч буй халдварын тоо буурсаар байгаа юм. Шинээр дэгдэж буй омикрон зэрэг хувилбарыг алдаж балрахгүй бол түүний тэргүүлсэн Засгийн газар цар тахлын тархалтыг вакцины хүчээр барьж дөнгөөд байна.

Харин энэхүү вакцинжуулах ажилд Хятад улс гол дэмжлэгийг үзүүлсэн байдаг. Тус улсад үйлдвэрлэсэн “Сенофарм” вакцин Монгол Улсын хүн амын дийлэнхийг дархлаажуулсан. Тиймээс өнөөдрийн үзүүлэлтийг амжилт гэж үзвэл тэр нь Хятад улс вакцинаар таслаагүйтэй холбогдож таарна. Иймээс Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаан дээр “Бээжингийн олимпийг дэмжинэ” гэсэн нь “вакцины талархал” болж буй бололтой.

Б.Тулгат

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн зургаан хууль
Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн зургаан хууль
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​