fbpx ХЭҮК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д “Дархан бэр“ энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа цуцлах шаардлага хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

ХЭҮК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д “Дархан бэр“ энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа цуцлах шаардлага хүргүүлжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан юм.

Мөн энэ талаарх мэдээллээ “Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулсан билээ. Уг шийдвэрийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж, шаардлага хүргүүлжээ.

Тодруулбал, "Дархан бэр хэмээн өргөмжилж буй энэхүү шийдвэрийн цаана уг шалгуурыг хангаагүй, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаатай байдлыг үүсгэх, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж болохыг анхааруулж, цаашид энэ төрлийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд “Шаардлага”-ыг хүргүүлж байна" гэжээ. Шаардлагад

  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа нэн даруй хүчингүй болгох;
  2. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэх, тухайн шийдвэрийн үр дагавар, сөрөг нөлөөллийг тооцдог байх, цаашид хүнийг хүйсээр ялгаварласан, жендэрийн ялгаварлан гадуурхалт бий болгосон шийдвэр гаргахгүй байхад онцгой анхаарах;
  3. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүний эрхийн болон жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах;
  4. Цаашид орон нутагтаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйст суурилсан ялгаварлан гадуурхсан аливаа санал, санаачилга, арга хэмжээг уриалах,дэмжих, зохион байгуулахгүй байхад анхаарах;
  5. Төсвийн хөрөнгийг үрэлгэн байдлаар үр дүнгүй ажилд зарцуулахгүй байхад анхаарч, орон нутагтаа жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд аюулгүй өсөх, хөгжих орчин нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хүртээмжтэй, чанартай, хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллах;

Энэхүү шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор ирүүлнэ гэсэн байна.

Комиссын зүгээс цаашид орон нутгийн хэмжээнд жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил үүсгэсэн тогтоол, шийдвэр гаргасан эсэхийг нягтлан шалгах талаар аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэв.

Гадаадад зорчсон хоёр иргэнээс омикрон илрээгүй
Гадаадад зорчсон хоёр иргэнээс омикрон илрээгүй
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​