fbpx М.Оюунчимэг: Буух эзэн, буцах хаягтай хүнд цахим орчинд байр сууриа илэрхийлэх боломжийг хуулиар олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 34 секунд

М.Оюунчимэг: Буух эзэн, буцах хаягтай хүнд цахим орчинд байр сууриа илэрхийлэх боломжийг хуулиар олгоно

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГТЭЙ ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Өмнөх ажлынхаа үр дүнг эргэж харах нь зүйтэй болов уу. Таны хувьд УИХ-ын намрын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэсэн бэ?

 

-Улс орны нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй, хариуцлагатай болгоход чиглэсэн олон хуулийг хэлэлцэн батлахын зэрэгцээ заримд нь нэмэлт өөрчлөлт оруулсан үр дүнтэй чуулган болсон. Жишээлбэл, улсынхаа санхүү эдийн засаг, бизнесийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс олны анхаарал татсан, багагүй маргаан дагуулсан Төв болон арилжааны банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг онцолж байна. Эдийн засаг, санхүүгийн залилан, татварын хөнгөлөлт нэрийн дор мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн болон гаднаас авсан зээлийг хууль бус зарцуулах, өөрсдөө хөлждөг байдал нь эргээд улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгааг сүүлийн хэдэн жил харлаа. Үүнийг цэгцэлж шийдвэрлэхэд хүсэл зориг, хариуцлагатай ажиллах чухал байсан. Иргэдэд олгодог зээлийн хүү өндөр атлаа өөрсдийн охин компаниар дамжуулан бизнес хийж буй тохиолдолд зээлийн хүү нь бага байх жишээтэй. Банкууд охин компаниараа дамжуулан уул уурхай, барилга зэрэг бусад бизнес рүү ордог гэх мэт асуудлыг цэгцлэх арга хэмжээг авсан. Хамгийн гол нь Төв банк хуулиа хэр зэрэг хэрэгжүүлэхээс бүх зүйл шалтгаална.

 

-Намрын чуулганаар хэлэлцсэн асуудлаас Монголбанк болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг та онцолж байна. Гэтэл олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй шүү дээ?

 

-Бид ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа учраас зээлийн хүүг бууруулах асуудлыг заавал шийдвэрлэх ёстой. Банкны төлөөлөгчийн талаас асуудалд хандах учиргүй. Зээлийн хүүг бууруулж, арилжааны банкуудын хөгжлийн эсрэг арга хэмжээ авах ёстой. Сүүлийн үед арилжааны банкны зээлийн хүү бага зэрэг буурч байгаа хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр бууруулах боломж бий л гэсэн үг. Төр захиргаадаж буулгах боломжгүй. Гэхдээ Төвбанкны Мөнгөний бодлогын хүүгээр эсвэл хадгаламжийн хүүг бууруулах, банкуудын хуримтлалд зохицуулалт хийх замаар зээлийн хүүг бууруулах гэх мэт олон арга зам бий.

 

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас та алийг нь онцлох вэ. Завсарлагааны хугацаанд ямар хууль дээр голлон ажиллаж байна вэ?

 

 -Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хууль дүрмээ чангатгахыг Олон улсын авлигын эсрэг байгууллагаас манай улсад анхааруулсан. Иймд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажлыг ямар төвшинд хийх, хэрхэн хяналт тавих, хэн хариуцах вэ гэдгийг Төрөөс баримтлах мөнгөний бодлогодоо анх удаа маш тодорой тусгасан. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийгхаврын чуулганаар хэлэлцэнэ. Ингэхдээ хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох юм. Миний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад голлон ажиллаж байна. Энэ чиглэлд олгосон зээл эзэндээ хүрч, ажилгүйдэл, ядуурал буурч, эргээд эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг байх талд илүү анхаарч байгаа. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, багшийн хөгжил зэрэг нийгмийн салбарын шинэчлэлтэй холбоотой хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. Бас нэг чухал ажил бол цахим орчны зохицуулалтын хуулийг санаачлахаар төсөл дээр нь ажиллаж байна. Үүнээс гадна Хөгжлийн банкны тухай шинэ хуультай болох ёстой гэдэг үүднээс хуулийн төслийг боловсруулахад оролцож байна. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа.

 

-Эдгээрээс цахим орчны зохицуулалтын тухай хуулийн талаар тодруулмаар байна. Энэ талд үнэхээр зохицуулалт хэрэгтэй юм шиг санагддаг. Ямар заалттайгаар боловсруулж байна вэ?

 

 -Цахим орчин буюу олон нийтийн сүлжээнд тодорхой хэмжээгээр төрийн зохицуулалт хийхгүй бол Монгол хүний үнэлэмж, эв нэгдэл төдийгүй Үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавар үзүүлж байгаа учраас үүнд хуулийн зохицуулалт хэрэгтэй. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн бусад улс орон ч мөн адил үүнд анхаарал хандуулж эхэлсэн. Хэн нэгэн хуурамч нэр хаяг ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжлох эсвэл улс төрийн зорилгоор ашиглах гэх мэт тохиолдол маш их гардаг. Монголын мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагатай хамтарсан уулзалт зохион байгуулахад олон нийтийн сүлжээнд зохицуулалт зайлшгүй хэрэгтэйг тодотгож байсан. Учир нь, боловсролтой, боловсролгүй зэрэг нийгмийн бүх шатны хүмүүс нэг эгнээнд гарч ирээд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлснээр сөрөг үр дагавар гарч байгаа учраас зохицуулалт хийх нь зүйтэй. Хуулийн төслийг бэлтгэх шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Үндсэн хуульд зааснаар үг хэлэх бусдын эрх чөлөөг хаахгүй. Тухайн хүн өөрийхөө нэрээр буюу буух эзэн, буцах хаягтайгаар олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлэх бололцоог хуулиар олгох юм. Хуулийн гол зохицуулалт нь аливаа асуудлыг баталж, нотлоогүй, эцсийн шийдвэр гараагүй мэдээллийг хуурамч хаягнаас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдэгт чиглэж байгаа юм. Хэрэв хуулийг баталбал түүнийг хэрэгжүүлэх Монголын харилцаа холбооны зохицуулах газар ямар үүрэг хүлээх, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, гаднын томоохон компанитай хэрхэн хамтарч ажиллах гэх мэт зохицуулалтын асуудлыг нарийн тусгана.

 

-Энэ тал дээр дэлхийн бусад улс орны жишиг ямар байдаг бол?

 

-Энэ талаар нэлээд сайн судалсан. Жишээлбэл, ХБНГУ-д Цахим орчныг зохицуулах хуулийг баталж, өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Иймд тухайн улсын хуулийн төсөл дээр ажилласан мэргэжилтнүүдтэй уулзаж саналыг нь сонссон. Тэд “Зайлшгүй баталж, хэрэгжүүлэх хууль юм билээ. Гэхдээ хэрэгжүүлэх явцад бага зэрэг асуудалтай тулгарч байна” гэдгийг онцолж байсан. Тодруулбал, хуурамч хаягаар дамжуулан хэн нэгэнд хохирол учруулсан тохиолдолд “фэйсбүүк", “твиттер” зэрэг компани хариуцлага үүрч, өндөр төлбөр төлөх эсэхэд зөрчил үүсч байгаа талаар ярьж байсан. Тиймээс бид бусад улс орны туршлагаас судалж, гаднын томоохон компаниудтай санал солилцож, шийдэлд хүрэх ёстой юм билээ. Энэ асуудалд хөнгөн хандаж болохгүй. Тиймээс энэ талд мэргэшсэн, хуульч, эрдэмтэдтэй уулзаж, тэдний саналыг сонсохоор төлөвлөсөн.

 

-Та УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд ихэвчлэн ямар асуудлаар өргөдөл гомдол ирүүлж байна. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

 

- УИХ ард иргэдийг холбодог байгууллага бол Өргөдлийн байнгын хороо. Иргэдээс ирүүлсэн өргөдөл олон хүний амьдрал ахуйтай холбоотой байдаг учраас үүнд маш хариуцлагатай хандаж, нэг бүрчлэн судалж холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар тодорхой үүрэг чиглэл өгдөг. Ингэснээр үр дүнд хүрдэг. Тухайлбал, аж үйлдвэрийн парк байгуулах, арьс ширний үйлдвэрийг хотоос гаргах, томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, Төв цэвэрлэх байгууламжийн шаардлагатай санхүүжилтийг тусгах ажлыг идэвхжүүлснээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ авсан. Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага руу албан бичиг явуулаад үр дүнд хүрэхгүй. Хувь хүний орлогын албан татвар, тэтгэврийн настай холбоотой өргөдөл 7000-аад ирж байсан.

 

-Манай улсын нийгэм, эдийн засаг сайжирсан гэдэг ч бодит байдалд иргэдийн амьдрал хэвэндээ байна гэж шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 

 

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аль аль талдаа хариуцлагатай хандсаны үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрсэн. Мөн гурван тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон. Эдийн засгийн энэ өсөлт аж ахуйн нэгжүүдэд тодорхой нөлөөлснөөр ажпын байр бага ч болов нэмэгдэж байна. Гэхдээ ядуурал буурахгүй, иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэхгүй байгаа нь үнэн. Тиймээс эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд наалдуулах хэрэггэй байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг олноор бий болгох, цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд халамж үзүүлэх байдлаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд дэд бүтэц рүүгээ нэлээд хөрөнгө оруулалт хийсэн.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

“Би би би” ... бодлогод оролцъё
“Би би би” ... бодлогод оролцъё
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​