fbpx Олимпийн тосгон баг тамирчдаа хүлээн авч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Олимпийн тосгон баг тамирчдаа хүлээн авч эхэллээ

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам эхлэхэд арваад хоногийн хугацаа үлдээд байна.

2-р сарын 4-нд нээлтээ хийх Өвлийн Олимпийн наадмын өмнө Хятадын нийслэл Бээжин хотод Олимпийн хотхон нээгдэж, баг тамирчид, зочид төлөөлөгчдөө хүлээн авч эхэлжээ.

Олимпийн хотхоны албан ёсны нээлт 1-р сарын 27-нд болох ёстой ч 23-ны өдрөөс баг тамирчид, албаны төлөөлөгчдөө хүлээн авч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар “Бээжин-2022” Олимпийн наадамд оролцох улс орнуудаас 20-иод орны баг тамирчид Олимпийн хотхон дахь байр сууцанд оржээ. Цар тахлын халдварын улмаас гаднаас ирж байгаа баг тамирчид, албаны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхнийг эхлээд “хөөс” гэж нэрлэгдээд байгаа тусгай бүсэд байлгаж, улмаар цар тахлын халдвар илрээгүй бол цааш тосгон руу нэвтрүүлж байгаа юм. Хятадын эрх баригчдын мэдээлснээр гадны албаны төлөөлөгчдийн дундаас 72 хүнээс коронавирус илэрсэн бол тамирчдын дунд ковид илрээгүй байна. “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам нийслэл Бээжин хот, нийслэлийн дүүрэгт багтах Яньчин хот болон Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн дэргэдэх Жанчхүү хотод 3 газарт нэгэн зэрэг болох юм. Тиймээс Бээжингийн Олимп, Паралимпийн наадмын тамирчдын тосгоныг эдгээр гурван газарт байгуулжээ. Бээжингийн Олимпийн наадмын тосгон 1-р сарын 23-ны өдрөөс эхлэн 53 хоногийн хугацаанд Олимпийн баг тамирчид, зохион байгуулагчдад нээлттэй байх юм.

Ядуу хүний тоо хоёр жилд 1500-гаар буурчээ
Ядуу хүний тоо хоёр жилд 1500-гаар буурчээ
 
Шүүхээс П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгажээ
Шүүхээс П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цолыг нөхөж олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ