fbpx Назарбаевыг насан туршийн албан тушаалаас нь буулгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/27
Унших
0 минут 48 секунд

Назарбаевыг насан туршийн албан тушаалаас нь буулгав

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт олгосон Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа даргалах эрхийг цуцлах тухай нэмэлт өөрчлөлтийг тус улсын парламентын дээд танхим өнөөдөр баталжээ.

Уг нэмэлт өөрчлөлтийг Мажилис буюу Казахстаны парламентын доод танхимын депутатууд нэгдүгээр сарын 19-нд баталсан байна. Тодруулбал, одоо хэрэгжиж буй хууль тогтоомжоос Назарбаевт Аюулгүйн зөвлөл болон Ардын ассамблейг бүх насаараа удирдах эрх олгосон заалтуудыг хасжээ.

Хууль тогтоомжид оруулсан эдгээр нэмэлт өөрчлөлтийг одоо тус улсын төрийн тэргүүн батлах ёстой юм.

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

УИХ-ын Тамгын газар 99 саяар зөвхөн принтер биш олон үйлдэлт хэвлэлийн машин худалдан авсан гэв
Сар шинийн өмнө тэтгэвэр нэмнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Лалын шашинтай орон ийм байдаг юм, ерөнхийлөгч нь Эзэн Хаан байх ёстой юм шиг байлгадаг

  2. ZOCHIN

    ENE HUN CHINGIS HAAN GEJ UURIIGUU BODDOGIIM BHDAA... BI BODDOGIIN KAZAK UNDESTEN IIM L MULGUU YM BHDAA GEJ... UNENDEE BOL SHIIDVER N ZUVSHDEE...NEG HUNIIG TAHIN SHUTNE GEDEG BOL YLZRALSHUU....

Шинэ мэдээ