fbpx “Ганц дайчин” ганцаардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
15 минут 10 секунд

“Ганц дайчин” ганцаардаж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын уулзалт Швейцарийн Женев хот орчмын нуурын эрэгт орших АНУ-ын Ерөнхийлөгч агсан Вудро Вильсоны нэрээр нэрлэгдсэн тансаг зэрэглэлийн “President Wilson” зочид буудалд болж 1.5 цаг үргэлжлээд өндөрлөсөн. Үүний дараа талууд тусдаа хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ирэх долоо хоногт АНУ манай улсын Аюулгүй байдлын баталгааг бичгээр гаргаж өгөхөөр болсон” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Энэ уулзалт нь хэлэлцээр биш санал солилцох уулзалт байсан. Ирэх долоо хоногт Оросын талд бичгээр өгөх баримтанд бидний болон манай холбоотнуудын санааг юу зовоож байгаа талаар тодорхой тусгана” гэж мэдэгдэв.

Мөн тэрээр “НАТО-гийн дүрэм ёсоор бид Украиныг шууд биечлэн хамгаалах боломжгүй. Иймээс бид энэ улсын гадны халдлагаас хамгаалах чадварыг нэмэгдүүлэхийн тулд 2014 оноос зэвсгийн тусламж үзүүлж ирсэн. Үүнийгээ ч үргэлжлүүлнэ” гэжээ.

Олон улсын шинжээчид АНУ болон НАТО-гийн гишүүд бүгд ардчилсан улсууд учир ОХУ-ын бусдын эрхэнд халдаж буй ямар ч саналыг хүлээж авахгүй. Харин тэд Европт шинэ дайн гаргахгүй байх талаар дипломат аргаар эцсээ хүртэл “тэмцэх” нь ойлгомжтой. Энэ уулзалтууд хоёр улсын Ерөнхийлөгч дахин уулзахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. Харин тэр үед АНУ-ын конгресс “Крым болон өөрсдийгөө Донецк, Луганскийн Ардын Бүгд Найрамдах улс гэж нэрлээд буй газар нутгийг Украинд бүрэн нэгтгэсний дараа л ОХУ-тай яриа, хэлцэл хийнэ гэсэн хууль баталчихсан байх болно” хэмээн бичиж байна.

Өнөөдөр Украиныг тойрсон асуудлыг Казакстанаас салгах аргагүй болсон. Яг үнэндээ шууд болон дам утгаар ОХУ-ын хувьд Украинаас Казакстан илүү чухал ач холбогдолтой байгаа билээ. Өнөөдөр ОХУ-ын Газпром европ руу нийлүүлж буй хийн 15 хувийг Казакстанаас авч байна. Тэгээд ч Казакстанд нөлөөллөө алдвал ОХУ бүх стан улсуудыг алдана гэсэн үг. Стан улсуудыг алдана гэдэг ОХУ хувьд Ази тивийн гол гарцаа хаалгана гэсэн үг. Үүнийг ойлгохын тулд зарим нэгэн зүйлийг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Казакстаны голлох ард иргэд болох казахууд монголчууд бидэнтэй адил эртний Хүн гүрний үр сад. ЗХУ 1925 онд Киргиз АССР-ийг Казак АССР болгон өөрчлөв. 1936 онд Оросын холбооны ССР-ээс салж бие даан Казахын ССР болж авчээ. Казакстанд 1930 оны эцсээр Баруун Украин, Белорусаас польшуудыг хүчээр нүүлгэн шилжүүлэв. Дараа жил нь Приморья болон Сахалинаас солонгосчуудыг бас л хүчээр авчирч суурьшуулав. 1932-1933 онд хамтралжуулалтаас болж 1.7 сая хүн нь өлсгөлөнгөөр үрэгдэж 1 сая казахууд Монгол, Хятад, Иран, Афганистанд дүрвэн гарав. Ингэж явсаар “Өөрчлөн байгуулалт”-тай золгосон ч байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Л.И.Бережневийн баг, Н.Назарбаевын “Загалмайлсан эцэг” гэгддэг Д.Кунаевын оронд Михаил Горбачёв Казах ССР-ийн Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар орос Геннадий Колбиныг томилсноос үүдэн 1986 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд Алмата хотын төв талбайд оюутнууд голлосон эсэргүүцлийн цагсаал болж цэргийн хүчээр цус урсан дарагдав.

Энэ талбайд 20 жилийн дараа босогчдын дурсгалд зориулан “Эрх чөлөөний оч” хэмээх гэрэлт хөшөө босгосон бөгөөд уг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад хүчний байгууллагынхан энгийн хувцас өмсөн жагсагсдын дунд орж эвдэлж сүйтгэн, эмх замбараагүй байдал үүсгэн цэрэг оруулах шалтаг бий болгосон болох нь тогтоогдов.Танил дүр зураг байгаа биз. Ингэж Н.Назарбаевын зам нь шулуудаж саяхныг хүртэл энэ улсыг засагласан түүхтэй. Үүнийг сайн ойлгохын тулд “Жууз” гэдгийг мэдэх зайлшгүй шаардлагатай.

Өнөөдрийн казахийн овгуудын үндэс болсон XVIII зуунаас эхтэй, “Зуут” гэсэн монгол үгнээс үүссэн “Жууз” гэсэн маш чухал ойлголт бий. “Жууз”-д хамаарах казах хүн болгон долоон үеэ мэдэж байдаг. “Жууз” өнөөдөр ч үйлчилж байгаа маш хатуу дүрэмтэй. Ууган хүү эмээ, өвөө дээрээ очиж хүмүүжин тэднийг асрах албатай. Бага хүү голомтоо сахин аав, ээжтэйгээ амьдрах ёстой. Харин дунд хүү цэрэгт буюу одоо үед төрийн албан хаагч болж улсдаа зүтгэх үүрэгтэй. Харин “Жууз”-гүй хэн ч байсан төрд алба хаших тухай санаад ч хэрэггүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Назарбаевын 12 үеийг бүх казахууд мэддэг. Эдгээр овгуудаас исламын шашныг анх казахуудад оруулж ирсэн 20 үеэ мэддэг Хаджи гэх жууз бий. Мөн 24 үеэ мэддэг казахаар Төре (Tцre, تٶرە) гэх Чингис хааны Боржигон удмын томоохон жууз ч бас бий. Өнөөдөр “Назарбаевын клан” гэгдээд байгаа улсынхаа бүх баялгийн ихэнхийг хүртдэг байсан 200 гэр бүл бол үнэндээ Нурсултан Назарбаевын жууз юм.

Н.Назарбаев ирээдүйн аюулаас сэргийлж, маш чухал албан тушаалд хэргээр жуузгүй хүмүүсийг тавьдаг байсан. Тухайлбал, “Эх орноосоо урвасан” хэргээр баривчлагдаад буй 2007-2012 болон 2014-2015 онуудад Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нийгмийн Аюулаас Хамгаалах Хорооны дарга асан дэслэгч генерал Карим Масымов байна. Карим Масымов нь өөрийн гэсэн жуузгүй уйгуур хүн билээ. Мөн Назарбаевын гаргаж ирсэн одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев байна. Токаев нь ЗХУ-ын Бээжин дахь элчин сайдын яаманд олон жил ажилласан Хятадын тухай мэдлэг болон хятад хэлээр нэвтэрхий нэгэн. Мөн Москвад 20-иод жил ГХЯ, НҮБ-д чамгүй хугацаанд өндөр алба хашсан ёстой л баруун, зүүнгүй танилтай, нэр хүндтэй хүн. Гэхдээ орос эхнэртэй. Орос ээжээс гарсан түүний хөвгүүд жуузад хамаарах эрхгүй учир Казахстанд улс төрийн ямар ч ирээдүйгүй гэсэн үг. Иймээс Токаевын хүүхдүүд ОХУ-ын иргэншилтэй.

Казахууд энэхүү жуузаараа дамжуулан өөрсдийгөө Зүч, Бат хааны шадар албатуудын үр сад хэмээн өвгөдийнхөө дор байсан Оросуудыг дээрээ гаргахгүй, хатуу тэмцэх ёстой гэж үздэг. Үнэхээр ч казакууд тэмцэгч ард түмэн. Жишээ нь, ЗХУ-ын үеэс л тэд тэмцэж байсан. Сүүлийн үеэс 2011 онд Женаозен хотод боссон ажилчдыг буудсан гэх мэт явдлыг орхиод энэ сарын 2-нд эхэлсэн Казакстаны явдлаас хагас жилийн өмнөхийг авч үзэхэд зургадугаар сард л гэхэд 13-нд Женаозен хотод нефтийн компанийн хамгаалагчдын эсэргүүцлийн жагсаал, 19-нд Батыс хотын геофизикийн албан хаагчдын эсэргүүцлийн жагсаал, 27-нд Азенасын цахилгаан түгээх байгууллагын ажилчид, 29-нд Карженбарсын ажилчид, наймдугаар сарын 2-нд нь Эмир-Ойлын ажилчид, 24-нд Вест-Ойлын ажилчид, арванхоёрдугаар сарын 1-нд Карженбарсын ажилтнууд, 11-нд Женаозен хотод ажилчид дахин жагсаал хийн сарын 140-150 тенгегийн цалингаа 100 хувь нэмэгдүүлэхээр тэмцэж байжээ.

Дэлхий нийтээс орь ганц хүн Казакстанд болсон саяын явдалд чин сэтгэлээсээ баярласан нь Белорусийн “хууль бус” Ерөнхийлөгч Александр Лукашенко. Тэрээр “Белорусьт болсон явдал удахгүй бусад улсад болно гэж би хэлээ биз дээ. Одоо Казакстаны явдал Узбекистанд давтагдана” гэж хэлсэн. Үнэндээ Лукашенко “Надад одоо л туслахгүй бол Белорусьт болсон явдал удахгүй Оросод давтагдана” гэж хэлж байсан билээ. Харин Казакстаны явдал Узбекистанд давтагдана гэдэг шиг худал зүйл үгүй. Тэгж ярьвал Ерөнхийлөгч Касым Токаевын иргэддээ амлаад байгаа реформыг жинхэнэ утгаар нь хийгээд байгаа улс бол Узбекистан. Узбекистан бол бусад “стан”-ууддаа зөв зам заагч “гэрэлт цамхаг” мөн. Учир нь хэдэн жилийн өмнө болсон чөлөөт, ардчилсан сонгуулиар Шавкат Мирзиев Узбекистан улсын Ерөнхийлөгч болж өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу гадны хөрөнгө оруулалтыг татан өндөр цалинтай маш олон ажлын байр бий болгож, ард иргэдийнх нь амьдрал мэдэгдэхүйц сайжирч, улсынх нь эдийн засгийн үзүүлэлт өдөр өдрөөр өссөөр байгаа юм. Харин “стан” улсуудын хамгийн хаалттай улс болох Туркмении Ерөнхийлөгч Гурбангуль Бердымухамедов Казакстанд болсон явдлын дараа депутатуудаа яаралтай цуглуулан хаалттай их хурал зарлан хуралдуулсан. Албан болон албан бус мэдээгээр Туркмении ард иргэдийн байдал сайжрах нь тодорхой болоод байна.

Какакстанд өнөөдөр дэлхийн аварга компаниуд баялаг бүтээж байна. Нефтийн 75 хувийг алдарт Шеврон Тексика, 20 хувийг хятадууд, таван хувийг Оросын Лукойл эзэмшдэг. Энд Бритишгаз, Шелл гэх мэт томчууд ч ажилладаг. Хэргийн учир нь эдгээр тив дамжсан, мега компаниудаас Назарбаевын жуузынхан авчихдаг байсан роялти гэх асар их мөнгө иргэдэд очдог болох уу гэсэн асуудал. Тэгвэл Казакстанд АНУ 45 тэрбум ам.доллар, Хятад 30 тэрбум орчим ам.доллар, харин Нидерланд 90 тэрбум ам.доллар оруулсан байна. Энэ бүгдээс харахад Казакстанчууд ирэх сонгуулийн дараа хаашаа явах нь тодорхой байна.

Швейцарийн Женев хотод ОХУ, АНУ-ын албаныхан уулзаж байх үеэр Европын төдийгүй дэлхийн тэргүүлэх гүрний нэг Их Британи улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт албан ёсны анхааруулга өгөв. Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс “XXI зуун Ардчилал ба Хятад, Орос гүрнүүдийн хоорондын өрсөлдөөнөөр тодорхойлогдоно. Барууны улсууд Энэтхэг-Номхон далайн ардчилсан улсуудтай холбоогоо гүнзгийрүүлэх ёстой. Түрэмгийлэгчид хүйтэн дайнаас хойш ингэж зоригтой хөдөлж байгаагүй. Тэд дарангуйллаа дэлхий даяар тараахыг эрмэлзэж байна. Тиймээс ч Беларусь, Хойд Солонгос, Мьянмар зэрэг улсууд Москва болон Бээжинг ойрын холбоотноо болгосон” гэжээ. Мөн Англи улс Оросыг хэд хэдэн үндэслэлээр хэмжээгүй эрхт дарангуйлагч улс гэж дүгнэв. Үүнд 2014 онд Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн, АНУ болон Европын сонгуульд хөндлөнгөөс оролцсон, дотооддоо төдийгүй хилийн чанадад алан хядагчдаа илгээсэн зэрэг үндэслэлүүд багтжээ. Мөн Сергей Лавров, Энтони Блинкен нарын уулзалтын маргааш нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан "Украинд хөндлөнгийн ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа болох ёсгүй" гэдгийг онцлон мэдэгдсэн билээ.

ЗХУ задрахад энэ улсын нөлөөнд байсан Зүүн Европын улсын ард иргэд эрх чөлөөтэй болсон бол өнөөдөр Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байсан Украин, Казакстаны ард түмэн өөрсдийн эрхийг хамгаалан тэмцэж байна. ЗХУ задрахад эдгээр улсууд төдийгүй Оросын ард түмэн өөрсдөд нь олон мянган жил байгаагүй эрх чөлөөг олж авсан билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ЗХУ байхгүй болсон нь ХХ зууны нэгэн гамшигт явдал болсон” гэж хэлээд ард, иргэдийнхээ олж авсан эрх чөлөөг аажим аргаар устгасан юм. Женевт Сергей Лавров, Энтони Блинкен нарын уулзалт болж байх яг тэр үеэр ОХУ-ын Нижний Новгород хотод Чечений Бүгд найрамдах улсын Дээд шүүхийн шүүгч асан Саид Янгулбаевын гэрээс эхнэр Зарем Мусаевыг Чечений хүчний байгууллагынхан хүчээр авч явсан тухай бичлэг нийгмийн сүлжээгээр дэлхий даяар цацагдав. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ажлын албаны орлогч дарга, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны Нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Би ийм явдал болсон гэдэгт итгэхгүй байна” гэж хариулсан нь бөөн шуугиан тарив. Үнэхээр ч Холбооны улсын бүрэлдэхүүн дэх нэг улсын цагдаа нар нөгөө улсад очиж хүний орон гэрээс эхнэрийг нь хүчээр авч явна гэдэг зүгээр л аймшиг. ОХУ-д хүний эрх өнөөдөр ийм л байдалтай байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ОХУ бус бусдын эрхийг үзэн ядсаар байгаад өөрөө устаж үгүй болсон СССР-ийн “амилсан сүнс”, КГБ-ын дэд хурандаа В.Путин л гав ганцаар ганцаардаж байгаа юм байна. ”Ганц дайчин” ганцаарддаг болжээ.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ, болж л байна
Л.Оюун-Эрдэнэ, болж л байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​