fbpx Аялал жуулчлалын салбар сэргэхэд бэлэн боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 3 секунд

Аялал жуулчлалын салбар сэргэхэд бэлэн боллоо

Цар тахлын улмаас дэлхий нийтээр хамгийн их хохирол амссан салбарын тэргүүн эгнээнд аялал жуулчлал багтаж байна. Монгол Улсын тухайд урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур операторуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар буурчээ. Мөн ресторануудын орлого хоёр дахин буурахын сацуу эдгээр салбарт ажиллаж буй ажиллах хүчний тоо 25-75 хувиар багасаад байгаа юм. Гэхдээ энэ салбар тун удахгүй дахин сэргэх гэж байна. Учир нь олон улсын жишгийг манай улс ч мөн адил дагаж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг Засгийн газраас өчигдөр зарлалаа.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний ашиг орлого, эдийн засгийг тэлэх том боломж гэж харж байна. Энэ хүрээнд Засгийн газар аялал жуулчлалын салбарыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Жуулчид вакцины хоёр тунтай бол хилээр нэвтрэх боломжтой. Вакцины тунгүй бол зохих журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт вакцинд хамрагдаж болно. Аялал жуулчлалын компаниудаа ажиллах нөхцөлөөр хангана. Хөл хорио тогтоохгүй. Цар тахал анх дэгдэж эхлэхэд бид эрүүл мэндийг чухалчилсан. Харин одоо эдийн засгаа сэргээх цаг үе ирсэн” гэж "Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн холбоод гэсэн аялал жуулчлалын салбарын 250 гаруй төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц гаргалгааг эрэлхийллээ. Тухайлбал, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаа салбарын сайд онцолсон юм.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улсад жилд дунджаар гадаадын 500 мянга гаруй иргэн жуулчилдаг. Цар тахлын өмнөх 2017-2019 оны дунджаар 600 мянга гаруй гадаадын иргэн зорчсон. Сүүлийн жилд энэ тоо эрс буурсан. Тиймээс Монгол Улсыг зорьж буй гадаадын иргэдийн зорчих чиглэлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд гурван төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох “E Visa” системийг өнгөрсөн оны аравдугаар сард туршилт журмаар нэвтрүүлсэн. Цаашдаа цахим виз авах боломжтой улсын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн вакцины гэрчилгээг Монгол Улс албан ёсны баримт бичиг болохыг нотолж, загварыг нь гадаадын улс орнуудтай дипломат шугамаар тохиролцох ажлыг хийж байна” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газраас төрийн болон хувийн компаниуд аялал жуулчлалын салбарт эдийн засгийг тогтворжуулах бүхий л үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг албан ёсоор мэдэгдлээ.

Б.ОД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх саналыг Украин гаргалаа
Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх саналыг Украин гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​