fbpx Ч.Улаан: Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд хариулт өгөх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
15 минут 39 секунд

Ч.Улаан: Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд хариулт өгөх ёстой

 
УИХ-ын гишүүн Ч.УЛААНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна?
 
2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулиас хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ажил цэгцэрч чадахгүй явсаар өдийг хүрсэн. Тодруулбал, Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ дахь хүчний харьцаа тэнцсэн. Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчтэй байхаас  МАН-аас 17, АН-аас 16 төлөөлөгч сонгогдсон. Гэтэл сонгуулийн явцад маргаан үүсч, нэг төлөөлөгчийг шүүхийн шийдвэрээр эргүүлэн татсанаар хоёр нам тус бүр 16 төлөөлөгчтэй болсон. Гэхдээ анх 17 суудал авсан МАН засаг төрөө эмхлэн байгуулж ажилласан. Тэр үеэс эхлэн хамтарч ажиллах, төр засгийн үйл ажиллагааг хууль дүрмийн явуулах асуудал доголдож эхэлсэн. Хоёр тал тусдаа хуралддаг, нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг, шүүхээр заргалддаг гээд асуудалтай явсаар хоёр жилийн нүүрийг үзсэн. Тиймээс энэ асуудалд МАН-ын удирдах зөвлөл анхаарал хандуулж, өнгөрсөн жил МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тус аймагт ажиллан  “Хамтарч, зөвшилцөн ажлаа явуулах ёстой юм байна” гэдэг дүгнэлтэд хүрч, үүний хүрээнд гэрээ, хэлцэл байгуулан хамтарч ажиллахаар болсон. Ингэснээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргыг АН-аас, Засаг даргыг МАН-аас сонгож ажиллуулсан. Энэ хугацаанд ахиц дэвшил гаралгүй аймгийн ИТХ хуралдахгүй, хэл амаа ололцож чадахгүй байсан юм. Үүнээс болж Сүхбаатар аймаг төсвөө баталж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Монгол Улс нэгдсэн төсөвтэй байх хуультай. Гэтэл нэг аймаг нь төсвөө баталж чадаагүй явж байна гэдэг Монгол Улсын нэгдсэн төсөвтэй байх зарчим алдагдаж байна гэсэн үг. Үүний цаана орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралд хүндрэл учирч байна. Яагаад гэвэл, шаардлагатай хэмжээний санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн бөгөөд хуулийн дагуу өмнөх оны төсвийн 70 хувиар тооцож санхүүжилтийг нь олгоод явж байна. Ингэснээр аймгийн иргэд цалин хөлсөө цагтаа авч чадахгүй, хөгжлийн санхүүжилт хийгдэхгүй, хөрөнгө оруулалтгүй болж зөвхөн амьдралаа залгуулсан, цалингаа алдаг оног тавьдаг байдалд орчихож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймагт Ерөнхийлөгч болон МАН-ын дарга очиж ажиллалаа. Тэд “ИТХ бол аймгийн ард иргэд, сонгогчдын саналын үндсэнд байгуулагдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учир хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Орон нутагтаа хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй субьект. Тиймээс ИТХ-ынхаа шийдвэрийг үндэслэн орон нутагтаа асуудлаа шийд” гэсэн чиглэл өгсөн. Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын эхээр аймгийн ИТХ хоёр талын төлөөлөлтэй анх удаа хуралдаж, асуудлаа хэлэлцээд аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн. Ингэхдээ “Аймгийн Засаг дарга төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй зөрчиж, ногдсон үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна” гэх үндэслэлээр Засаг даргыг нь огцруулах шийдвэр гаргасан. Миний бие Монголын төрд Сүхбаатар аймгийг төлөөлж байгаагийн хувьд аймгийн ИТХ, өөрөө удардах ёсны байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа. Хуулийн дагуу явуулсан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Тус аймагт бий болсон нөхцөл байдалд улс төрийн хоёр том хүчин хамтарч ажиллах, төр засгийн ажлыг эрчимжүүлэх, аймгийн хөгжлийн асуудлыг шийдэхэд томоохон ахиц өөрчлөлт гаргах шаардлагатай гэдэг үүднээс ИТХ-ын шийдвэрийг дэмжиж байна. МАН бий болсон нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ажлын эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж ажилладгийн хувьд энэ шийдвэрийг мөн дэмжиж байгаа. Энэ үүднээс аймгийн ард иргэд, сонгогчдын саналыг хүндэтгэн хамтран ажиллах, аймгийн хөгжлийг хамтран шийдэх чиглэлд томоохон ахиц өөрчлөлт гарган үр дүнтэй ажиллах ёстой гэсэн чиглэл, даалгаврыг өгч байгаа юм.
 
-Дараагийн Засаг даргын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Ямар хүнийг томилохоор болсон бэ?
 
-Аймгийн ИТХ хуралдаж, 32 төлөөлөгчөөс 24 нь хуралд оролцож МАН-ын төлөөллийг дараагийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Нам, засаг, төрийн бодлоготой уялдуулан уг асуудлыг шийдвэрлүүлэх талд бид саналаа өгч байгаа. Би УИХ, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн хүний хувьд Сүхбаатар аймагт намын бодлого үйл ажиллагааг төр засгийн үйл ажиллагаатай оновчтой хослуулах талд өөрийн гэсэн байр суурь, ойрын болон цаашдын зорилго, ажлын эрх ашгийг бодолцож шийдвэр гаргах зарчмыг барьж байна.
 
-Аймгийн ИТХ хуралдаж нэгсэн байр суурьт хүрч, Засаг даргаа сонгохоор болсон гэж ойлголоо. Ингэснээр Сүхбаатар аймагт үүсээд буй нөхцөл байдал бүрэн шийдэгдэх болов уу?
 
-Бүрэн шийдэгдэж чадна ...Одоогийн байдлаас харахад бидэнд өгөөж нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид Оюутолгойгоос хэзээ ашиг, орлого хүртэж эхлэх вэ гэсэн хүлээлттэй байгаа ч энэ нь улам холдсоор байна. Анх 2019 онд Оюутолгойгоос ашиг хүртэнэ гэж байсан бол одоо 2033 он боллоо. Дээрээс нь авсан зээл нэмэгдээд байдаг. Анх ярьж байснаасаа хөрөнгө оруулалт нъ хэд дахин өссөн. Үүнийгдагаад Монголын талд ногдож байгаа зардал өсч байна. Тиймээс энэ гэрээ монголчуудад ашигтай эсэхэд ажлын хэсэг хариулт өгөх ёстой... гэж итгэж байна. Яагаад гэвэл, хоёр тал санал нэгдсэн. Тиймээс хамтран ажиллах боломж нөхцөл бүрдлээ гэж харж байна. Засаг даргад МАН-аас нэр дэвшиж, түүнийг дэмжиж, санал болгосон АН-ынхан ч бүгд хамтраад шинэ Засаг даргын бодлого үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
 
 -Дараагийн нэг анхаарал татаж байгаа сэдэв Оюутолгойн гэрээний асуудал. УИХ- аас Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
-УИХ-аас ажлын хэсэг томилсныг дэмжиж байгаа. Өмнө нь Засгийн газраас ажлын хэсэг гарч Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үнэлж, дүгнэх ажлыг хийсэн. Тухайн үеийн ажлын хэсгийг миний бие ахалж байлаа. Ажлын хэсэг дүгнэлтээ Засгийн газарт танилцуулж, Оюутолгойн гэрээг цаашид боловсронгуй болгох, харилцан ашигтай байлгах, санхүүгийн зөрчил дутагдлыг арилгах гэсэн маш тодорхой байр суурь илэрхийлж, Засгийн газар ч байр сууриа тодорхойлж УИХ-ын байнгын хороодод танилцуулж байсан. Байнгын хороод ч үүнд нэлээд ажил хэрэгч дүгнэлтүүд хийж байсан юм. Харин одоо УИХ-аас ажлын хэсэг гаргасан нь өмнөхөөс шат ахисан зүйл боллоо. УИХ-ын дарга ажлын хэсгийг томилсон захирамж гаргаж гурван үндсэн асуудлыг онцлон шалгаж, дүгнэлт гаргахаар болсон байна лээ. Үүнийг би зөв, зүйтэй шийдвэр гэж бодож байгаа.
 
-Тухайлбал, ямар гурван асуудлыг хөндөх вэ? 
 
-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай эсэхийг дүгнэх юм. Хоёрдугаарт, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг судалж дүгнэнэ. Гуравдугаарт, Оюутолгойд оруулсан хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг шалгах юм. Ийм гурван асуудлыг хамруулан ажлын хэсэг томилсон нь здйлшгүй анхаарах зүйл мөн гэж дэмжиж байгаа.
 
-Олон нийтийн дунд Оюутолгойн гэрээг ашиггүй болсон гэх үзэл давамгайлдаг. Хэрэв ажлын хэсэг гэрээг эргэж харах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргавал энэ нь манай улсад яаж нөлөөлөх бол?
 
 -Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байхад тэгвэл, ингэвэл гэж хандах нь оновчгүй болов уу. Ямартай ч дээрх гурван чиглэлээр дүгнэлтээ гаргахаар болсон нь зөв алхам юм. Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдэг уур амьсгал нийгэмд давамгайлж байгаа нь үнэн. Олон ч нотолгоо ярьдаг. Одоогийн байдлаас харахад бидэнд өгөөж нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид Оюутолгойгоос хэзээ ашиг, орлого хүртэж эхлэх вэ гэсэн хүлээлттэй байгаа ч энэ нь улам холдсоор байна. Анх 2019 онд Оюутолгойгоос ашиг хүртэнэ гэж байсан бол одоо 2033 он боллоо. Дээрээс нь авсан зээл нэмэгдээд байдаг. Анх ярьж байснаасаа хөрөнгө оруулалт нь хэд дахин өссөн. Үүнийг дагаад Монголын талд ногдож байгаа зардал өсч байна. Тиймээс энэ гэрээ Монголчуудад ашигтай эсэхэд ажлын хэсэг хариулт өгөх ёстой. Энэ бол нийгэмд хүлээлт үүсгэсэн чухал асуудал. Өнөөдрийн тохиролцоогоор Монголын талд ногдож байгаа хэмжээ чамлалттай байгааг хүлээн зөвшөөрч байна. Ер нь ч тийм байгаа. Анх Оюутолгойгоос орж ирэх ашиг, орлогын 75 хувь нь Монголд ногдоно гэж гэрээ байгуулсан. Гэтэл одоо 53 хувь нь ногдоно гэж яриад байгаа. Хоног хугацаа өнгөрөх тусам хувь хэмжээ нь буураад байх юм уу. Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар 53 хувь нь ч эргэлзээтэй болчихоод байна. Монгол Улс энэ их баялгаа ашиглуулчихаад сүүлд нь өртэй үлдэх нь гэдэг нь улам бүр тодорхой болоод байна. Тиймээс Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх асуудлыг авч үзэж байна. Энэ нь мөн зайлшгүй чухал асуудал юм. Түүнчлэн хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтыг шалгах нь гол зүйл. Учир нь, хамтарч хөрөнгө оруулсан Монголын тал хамтарч төлнө. Ингэснээр бидэнд ирэх ачааллаа даахгүй өр төлбөр тавиад өөрсдөө өртэй үлдэх гэж байна уу гэдэгт дүгнэлт өгөөд арга замаа тодорхойлох нь гэж бодож байна. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлт маш чухал байх болно.
 
-Ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч Оюутолгойн ордыг зөв ашиглах боломж бүрдэнэ гэж ойлголоо?
 
-Оюутолгой бол асар их баялагтай орд. Тэнд 500 тэрбум ам.доллараас ч давсан баялаг бий. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 10 орчим тэрбум ам.долларт л эргэлдэж байгаа. Үүнээс харахад Монголын өнөөгийн эдийн засгийн чадавхиас 50-60 дахин давсан их баялаг тэнд байна. Оюутолгой бидний ганц найдвар. Тиймээс үүнийгээ л зөв ашиглавал бид хөгжлөөрөө дэлхийн улс, орнуудаас тэргүүлнэ гэж ордоо ашиглаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр туйлын эргэлзээтэй нөхцөлд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганын үеэр хэлсэн үгэндээ “Улс нь баялагтай байтлаа иргэд нь өрөнд ороод байвал энэ баялагаа ашиглахын утга учир юунд байна вэ” гэж Монголын төрөөс асуусан. Үүнд бид хариулт өгөх ёстой. Үнэхээр энэ их баялагаа ашиглуулчихаад өрөнд орчихвол ямар утга учир байна гэж.Тиймээс Оюутолгойн асуудал өнөөгийн нийгмийн тулгамдсан, олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал мөн. Ажлын хэсгийн ажиллах чиглэлийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Оюутолгойн гэрээг анх байгуулахаас эхлэн эрдэмтэн, судлаачид нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлсээр өдийг хүрсэн. Харамсалтай нь ийм нухацтай дүгнэлт хийж, нэгдсэн байдлаар байр суурьтай болж чадаагүй. Харин одоо л энэ байдал илаарших нь.
 
-Өмнө нь та Оюутолгойн хөрөнгө оруулалтыг үнэлж, дүгнэх ажлын хэсгийг ахалж байсны хувьд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулах байх?
 
-Ажлын хэсэгт нэлээд туршлагатай гишүүд орсон байна лээ. Би анхнаасаа Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх түүний хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газарт байхдаа оролцож ажиллаж байсны хувьд энэ асуудалд идэвхтэй байр сууринаас хандана. Ажлын хэсэгт орох орохгүй нь хамаагүй. Нэгэнт ажлын хэсэг гаргана гэдэг УИХ-аас үүнд ямар ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Тиймээс УИХ бүх бүтцээр нь энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэх учиртай. Ингэж байж Монголын төрийн байр суурь, бодлого чиглэл тодорхой болно.
 
-Ажлын хэсэг Оюутолгойн гэрээг хэдий хугацаанд судлах чиглэлтэй байгаа вэ?
 
-Энэ хаврын чуулганы хугацаанд танилцуулах чиглэлтэй гэж ойлгосон. Тиймээс ажлын хэсэг богино хугацаанд асар их материал дээр ажиллаж, нэлээд ачаалалтай байх болно. УИХ-ын гишүүд ч тусалж, хамтран ажиллах шаардлагатай болж байна. Ажлын хэсэг бичиг баримт судлаад зогсохгүй судалгаа хийж, үр ашгийн тооцоо хийнэ.Зарцуулсан хөрөнгө оруулалт маань ямар бодитой бүтээн байгуулалт болов, Монголын ард түмэнд юу өгсөн бэ гэдгийг дүгнэж, олон улсын туршлагатай зэрэгцүүлж жиших зэрэг ажил их бий. Хамгийн гол нь Монгол Улсын хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байна гэдгийг нэг бүрчлэн үзэх хэрэгтэй. Тиймээс энэ хаврын чуулганаар УИХ амин чухал асуудлаа барьж авч, эхлүүлэх юм байна гэсэн өөдрөг сэтгэдэлтэй байна.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Гүүрэн гарцны цаадах улс төр
Гүүрэн гарцны цаадах улс төр
 
Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?
Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

М.Бадарч: Тавын даваанд намайг даваагаа наймаалцчих гээд 800 сая төгрөг санал болгосон хүмүүсийг хардаж байгаа

Дуучин BX энд гарч ирэв

Дуучин BX энд гарч ирэв

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Харьсан бөх Б.Ариун-Эрдэнэ Монголын төрд ямар хэрэг болох вэ дээ?

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Б.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

10-р тойрогт ялагдахаа мэдсэн О.Номинчимэг намын жагсаалт руу зүтгэж эхэлжээ

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

Н.Учрал: Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр асар их өөрчлөлт гарсан

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​