fbpx МАН-ын гишүүнээс хасагдах зургаа дахь хүн нь Ч.Хүрэлбаатар бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 45 секунд

МАН-ын гишүүнээс хасагдах зургаа дахь хүн нь Ч.Хүрэлбаатар бололтой

Увс аймагт сонгогчид нь санал өгөхдөө заавал мөнгө авч байж саналаа өгдөг жишгийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар эхлүүлсэн. Аймгийн төвийн худалдааны зах дээр 20 мянгатын дэвсгэртүүд хүмүүст өөрийн биеэр тарааж, хээв нэг зогссон бичлэгүүд нь одоо сошиалд бий. Сонгуулийн хууль зөрчсөн энэхүү хуулийн хариуцлагыг Ч.Хүрэлбаатарын бие төлөөлөгч залуу нь үүрч, шоронд ачигдсанаар Ч.Хүрэлбаатар гэж Монголын төрийн өндөр албанаас өнөөдрийг хүртэл буухгүй яваа нөхрийн тарыг монголчууд таньж эхэлсэн. МАН-ын залуу гишүүдийн дунд Ч.Хүрэлбаатараас л холхон байх ёстой шүү гэх үг тэр үед хүчээ авч байлаа. МАН-д, маньд гай болох хүн намаас хамгийн том албан тушаалуудад томилогдож ирлээ шүү, ийм хүнээс салах цаг болоогүй юм байх даа гэсэн яриа хаалганы цаана өрнөх болсон нь Ч.Хүрэлбаатарын хүйтэн харьцаа, өөдгүй хандлагаас намын гишүүд нь хүртэл залхсан, ад үзэх болсны шинж юм.

Өөрийнхөө өмнөөс бие төлөөлөгч залуугаа шоронд явуулчихдаг Ч.Хүрэлбаатар юуны хүчинд УИХ-ын гишүүн, сайд дарга хийсээр өнөөдрийг хүрэв. Мэдээж МАН-д шүдний өвчин болж нэлээн хэдэн жилийн нүүр үзэж байгаа Сү-гийн фракцийн гол төлөөлөл юм. Сү.Батболдын энэхүү фракцид Орост их сургууль төгссөн, сүүлд баруунд мэргэжил дээшлүүлсэн нэр бүхий, боловсролтой гэдэг нөхдүүд бий. Бүгдээрээ гишүүн, сайдын суудлаас бүх цаг үед салдаггүй. Хамгийн гаслантай нь Монгол Улсын зүгээс бүгдийг нь гадаадад боловсрол эзэмшүүлж, төрийн ажлын маш их туршлага суулгасан болохоор улс орноо хөгжүүлнэ гэж найдсан. Гэвч нөхдүүд олсон боловсролоо эх орноо хөгжүүлэх үйлсэд биш, харин боловсрол мэдлэгээ эх орноо тонон дээрэмдэхэд зориулсан юм. Түүний нэг жишээ нь, Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын уурхайг солонгосчуудад сая сая доллараар зарсан явдал. Энэ түүхийг их олон хүн мэдэх учраас ингээд орхиё.

Одоо ид дуулиан шуугиан болж байгаа Хөгжлийн банкны асуудал байна. Үүнд хамгийн их оролцоотой хүн бол Ч.Хүрэлбаатар. Мань эр 2017 оноос эхлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хөл нүцгэн хүүхнээр далимдуулж огцрох хүртэлх хугацаанд Сангийн сайдаар ажилласан. Өнөөдөр Хөгжлийн банкнаас хамгийн өндөр дүнтэй баталгаагүй зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нөхдүүдийн 70 хувь нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх үед олгогдсон байгаа юм. Хөгжлийн банкинд хамгийн нөлөөтэй албан тушаал бол Сангийн яам. Нөхөр Сангийн сайд болонгуутаа “Монгол Улс чинь дөрвөн тусдаа төсөвтэй болчихож. Түүний нэг нь Хөгжлийн банк. Үүнийг эмхэлж авахгүй бол болохгүй нь” гэсэн сүртэй мэдэгдэл, мессэжүүдийг нийгэмд өгч, тархи угааж байгаад Хөгжлийн банкны бүх эрх мэдлийг өөртөө авсан. Ингээд юу хийсэн байх вэ. Тодорхой шүү дээ, өөрийн гар хөлөө байршуулж, Хөгжлийн банкаар тоглож өгснийг шинжээчид одоо ярьж байна. Гэвч нийгэмд гарч ирж дуугарч чадахгүй байгаа нь анхаарал татах асуудал. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, бантан зуурагч Ч.Хүрэлбаатарын нэр Хөгжлийн банкин дээр тийм тод биш байгааг МАН-ын Хяналтын хороо ч дотроо ярьсан байна. Ажлын хэсгийнхэнд анхааруулсан байна. Үүний нэг тод жишээ бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдрөөс эхлэн “Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг хамгийн сайн шалгах ёстой юм байна” гэсэн үгийг хэлэх боллоо. Энэ нь Ч.Хүрэлбаатар нарыг шалгаж эхэлсэн гэсэн үг. МАН-ын удирдах зөвлөл дээр Хөгжлийн банк яагаад ийм байдалд хүрсэнд хамгийн тодорхой хариулт өгөх хүн бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гэдэг үгийг тодорхой хүмүүс хэлжээ. Ингээд сая намаас сануулга өгөх хүмүүсийн нэрст түүний нэрийг оруулахыг, бүр зарим гишүүд нь МАН-ын гишүүнчлэлээс хамгийн эхэнд түдгэлзүүлэх ёстой хүн бол Ч.Хүрэлбаатар гэсэн санал гарч эргэн ярилцахаар болжээ. Ч.Хүрэлбаатарыг ийнхүү намаас хөөх, түдгэлзүүлэх асуудал дээр ордонд байгаа нэгэн мэнгэтэй хүн түгжээ болж байгаа гэсэн яриа ч байна.

Ч.Хүрэлбаатарын хууль бус үйлдэл, албан тушаалын хэтрүүлэлтийг хамгийн ихээр илчлэн ил цагаан нийгэмд мэдээлдэг Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн үүний үнэрийг авсан бололтой сая хэвлэлийн баг хурал хийхдээ түүний Увсад хаанчлалаа хэрхэн тогтоосон, 10 гаруй жил Увс аймгийг тонон дээрэмдэж байгааг зарлалаа. Түүний яриагаар бол наад зах нь гэхэд түүний сонгуулийн штабын ажилтан байсан Б.Дүгэрээ гэж нөхөр Увсын Драмын театрын барилгын ажлыг 6.8 тэрбумаар барина гэж аваад 3.6 тэрбумыг төсөвт нэмүүлсэн нь Ч.Хүрэлбаатарын нөлөө гэнэ. Одоо хүртэл театрын барилга нь ашиглалтад ороогүй байгааг баримтаар зарлалаа. Цаашилбал, Увс аймагт царцсан бүтээн байгуулалтын олон ажил болох Усан бассейн барилга, Чандманы автозамын тендерүүдийн ард Ч.Хүрэлбаатар байгаа гэв. Тэр ч бүү хэл тендерийн таван давхрын барилгыг дөрвөн давхар болгон барьж, барилгаас давхраар нь иддэг нөхөд ямар ч гэм зэмгүй явааг Ч.Хүрэлбаатартай холбон баримт дэлгэлээ... Энэ мэтээр Ч.Хүрэлбаатарын хууль зөрчсөн баримтууд, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлүүдийн баримтууд МАН-ын цагаан байр руу урсаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь МАН-ын гишүүнчлэлээс Ч.Хүрэлбаатарыг түдгэлзүүлэх, улмаар гишүүнээс хасах, АТГ-т баримт нотолгоо батлагдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлууд шил шилээ даран шуугиан болохоор хүлээгдэж байгаа бололтой. Угаасаа ч УИХ-ын нэр бүхий гишүүдэд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Түүн дотор Хаан банкны хувьчлалтай холбоотойгоор Японы иргэн Савадагийн гомдлоор Ч.Хүрэлбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм билээ. МАН-ын шинэчлэгдсэн дүрмээр хэн нэгэн гишүүн нь хуулийн байгууллагад шалгагдаж эхэлбэл намын гишүүнчлэлээс шууд түдгэлзүүлнэ гэсэн заалт үйлчилж эхлээд яг 10 хонож байна... Зөвхөн Хаан банкны хувьчлалтай холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдвол намын гишүүнчлэл байтугай юм болох биз дээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Өдрийн сонин

Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ
Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​