fbpx Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 37 секунд

Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ

Манай улсад арван жилийн өмнө 40 сая, 20 жилийн өмнө 23 сая мал бэлчээрлэж байв. Гэтэл өдгөө хүн амын тооноосоо 20 дахин их буюу 70 сая орчим тоо толгой малтай. Ийн малын тоо эрчимтэй өсөж байгаа ч эсрэгээрээ малчдын тоо буурлаа. Тухайлбал, өнгөрсөн онд 305 мянга гаруй малчин өрх тооллогод хамрагджээ. Энэ тоо жилээс жилд буурах эрсдэлтэйг судлаачид анхааруулав. Мөн мал аж ахуйн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал хүний эрхийн томоохон сорилт болж байгааг Хүний эрхийн үндэсний комисс онцоллоо.

Тэр дундаа туслах малчид төрийн бүх үйлчилгээнээс хаягдаж, боловсрол олж авах, эрүүл мэНдийн үйлчилгээ авахаас эхлээд олон эрхээ зөрчүүлж байгааг судалгаагаар нотолжээ. “Мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар” хэмээн эрх баригчид мэдээлдэг ч бодит байдал дээр тэдний эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлыг хөсөр хаясныг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгаанд дурдсан байна. Тус судалгаанд зургаан аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулжээ. Энэ нь малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн анхдагч түүвэр судалгаа юм.

Хүчирхийллийн асуудал нуугдмал байдаг

Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 29-ний 34 дүгээр тогтоолоороо анх удаа “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталж, “...мал бүхий этгээдийн өмчлөлийн малыг гэрээний үндсэн дээр маллаж байгаа бол туслах малчин” гэж томъёолж байв. Хөтөлбөрийн 4.3.2-д “туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн заалтыг тусгасан байдаг. Гэвч малчдын хотонд энэ заалт огт хэрэгжилгүй хоёр жил боллоо. Эсрэгээрээ туслах малчдыг боловсролгүй, залхуу, найдваргүй хүмүүс хэмээн нийгмээрээ үнэлж, улмаар тэд аливаа төрлийн хүчирхийлэлд өртөх, бие махбодын болон сэтгэл санааны халдлагад өртөх эрсдэл нь улам нэмэгдэв.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчин “Манай нөхрийг адуунд яваад олохгүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино. Намайг өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй байнга л үүнийг хий, түүнийг хий гэдэг. Эхнэр нь намайг байнга зоддог байсан. Би ганц хуруудаад эмнэлэг явъя гэхэд явуулахгүй байсаар байгаад хүндрүүлсэн. Төв орж, эмнэлэгт үзүүлэхэд хуруугаа тайруулахаас өөр аргагүй болсон” гэж ярьжээ. Амьдралын боломж муутай, олон хүүхэдтэй, боловсрол багатай, муу зан авиртай хүмүүс туслах малчин хийдэг гэх хэвшсэн ойлголт нь тэднийг ялгаварлан гадуурхах, үл хайхрах, дорд үзэгдэх, дээрэлхүүлэх зэргээр эрх нь зөрчигдөх үндэс болдог аж.

Туслах малчдыг хүчирхийлж байгаа хүмүүс нь зөвхөн ажил олгогч малчин бус тэдний гэр бүлийн гишүүд байгааг судалгааны дүн харуулжээ. Хүчирхийлэлд өртсөн туслах малчид мэргэжлийн байгууллагад хандаж үйлчилгээ авахгүй байгаа тул хүчирхийлэл далд хэлбэрт үргэлжилсээр байна гэж ХЭҮК дүгнэсэн байна. Судалгаанаас харахад 10 хэрэг тутмын 8-9 нь ямар нэгэн хуулийн байгууллагад бүртгэгдэхгүй, далд хэлбэрт үйлдэгджээ. Хүчирхийлэлд өртсөн туслах малчдын 35 хувь нь “Хаана, хэнд хандах талаар мэдэхгүй” гэж хариулжээ.

“Өдөрт 17-18 цаг ажиллаж байна”

Судалгааны үр дүнгээс харахад малчид эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай авч чаддаггүй байна. Ганцаарчилсан ярилцлагын үеэр малчид “Ажлын онцлогоос хамааран хүссэн үедээ эрүүл мэндийн байгууллага, нарийн мэргэжлийн эмчид хандаж чаддаггүй. Ихэвчлэн аливаа өвчнийг хүндэрсэн үед нь оношлуулж, эмчлүүлдэг” гэж хариулжээ. Ялангуяа туслах малчдын тухайд гэнэт өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхээр малаа шууд орхиод явах боломж байдаггүй.

Гэсэн атлаа судалгаанд оролцсон туслах малчин өрхийн жилийн дундаж орлого нь 5.3 сая төгрөг байгаа нь орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65 хувиар бага байна. Ингэснээр туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдрахад хүрээд байгаа юм.

Туслах малчид нь мал аж ахуй эрхлэхээс гадна хоол хийх, хүүхэд харах гэх мэт ахуйн хүрээний ажилд оролцдог. Мөн тэд амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон шөнийн цагаар ажилладаг ч илүү цагийн, шөнөөр ажилласан, амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласны нэмэгдэл огт тооцогддоггүйгээс эрх нь зөрчигддөг юм. Энэ талаар Архангай аймгийн Ихтамир сумын туслах малчин “Үүрийн 5:00, 6:00 цаг гэж босож ажилдаа гараад орой 22:00, 23:00 цаг гэж гэртээ орж ирдэг. Өдөрт 17-18 цаг ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ амралтын өдөр байхгүй. Долоо хоногийн бүх өдөр ажиллаж байна. Өвлийн хүйтэн, хавар мал төллөх үеэр хэцүү. Өдөр бүр малд явна” гэж ярьжээ. Малчдад чиглэсэн эрх зүйн, иргэний, эдийн засгийн боловсролын талаарх сургалт, мэдээллийн хэрэгцээ илүү чухал байгааг судалгааны явцад тэд илэрхийлжээ.

ХЭҮК-оос УИХ-аар шийдвэр гаргуулахаар өгсөн саналд “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч, түүний гэр бүлийн гишүүн нь туслах малчны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх, ажлын байраар хангах үүргийг хуульчлах. Туслах малчдын цалин хөлс, ажил амралтын цаг, нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын хөлийн татварын асуудлаарх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах” гэж тусгажээ. Тиймээс энэ саналыг хууль тогтоогчид хүлээн авч, хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр малчдын залгамж халаа тасрах гэсэн нэгэн том асуудал шийдэгдэх юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ өсжээ
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ өсжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​