fbpx Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ: Украиныг барьцаалсан Оросын эсрэг ажиллагаанаас хамгаалахыг зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 31 секунд

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ: Украиныг барьцаалсан Оросын эсрэг ажиллагаанаас хамгаалахыг зорьж байна

ОХУ-аас өнгөрсөн пүрэв гарагт Украинд цэргийн дайралт хийж эхэлсэн учраас Монгол Улсаас тус улсад амьдарч, сурч, ажиллаж буй иргэдээ яаралтай татаж эхлээд байна. Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин суудаг гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна. Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор бид Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны байр суурийг сонслоо. Мөн иргэдийг татах, тэдний аюулгүй байдалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийн талаар Гадаад харилцааны сайд болон Консулын газрын дарга нарын мэдээллийг тоймлолоо.

Сөргөлдөгч талуудын зүгээс яриа, хэлэлцээний ширээний ард сууя гэдэг санаачилгууд гарсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тодорхой үйл ажиллагаа явагдсан, энэ чиглэлээр ахиц гарсан зүйл ажиглагдахгүй хэвээр байгааг судлаачид онцолж байгаа юм.

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ: Украиныг бүрэн хяналтад оруулсан нь Оросын бүрэн эрхт байдал, ард түмний ирээдүйд заналхийлсэн

Бидний энэхүү байр суурийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн өдрүүдэд удаа дараа илэрхийлсэн билээ. Донбассын бүгд найрамдах ард улсууд тусламж хүсэн Орос Улсад хандлаа. Владимир Путин Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлиг гарган, тэдэнтэй найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээнд гарын үсэг зурав. Төрийн тэргүүнийхээ эдгээр үйлдлийг Холбооны Хурал бүрэн дэмжсэн. НҮБ-ын дүрмийн VII хэсгийн 51-д заасны дагуу Холбооны Зөвлөлийн зөвшөөрлөөр БНДАУ болон БНЛАУ-тай байгуулсан гэрээний дагуу цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан.

Энэхүү ажиллагааны гол зорилго нь Донбассын ард түмнийг, тэр дундаа тэнд байнга оршин суудаг Оросын 800.000 орчим иргэнийг Киевийн дэглэмийн геноцидээс хамгаалах явдал юм. БНДАУ болон БНЛАУ-ын эргэн тойронд нөхцөл байдал хүндэрч байна. Киевийн эрх баригчид түрэмгийлэл, русофоби, неонацизм, хүчирхийлэл болон бусад хууль бус явдалд автан, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд тусгасан Минск-1, Минск-2 хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхээс татгалзаж, мөн Донбассад блицкригийг эрчимтэй зохион байгуулж байна. Тэд Минскийн хэлэлцээрийг зөрчин хүнд зэвсгээ эргүүлэн байрлуулж, БНДАУ болон БНЛАУ-д томоохон цохилт өгөхөөр, ойрын хэдэн өдрийн дотор «салан тусгаарлагчдыг» устгахаар суурин газруудыг бараг өдөр бүр галлан буудаж байна. Энгийн номхон ард иргэд, тэр дундаа хүүхэд хөгшчүүл болон эмэгтэйчүүд үрэгдэн эндэж байна. Украины төр засгийн гэмт бодлого нь АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудын бүрэн дэмжлэгийг авчээ. Украины нутаг дэвсгэрийг Оросын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжит тавцан гэж үзсэн барууны холбоотнууд Киевийн дэглэмийг цэргийн хүчээр шахаж, энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, зэр зэвсэг, техникийг илгээж, мэргэжилтнүүдийг сургаж байна.

Киев нь Ерөнхийлөгч В.Зеленскийн түвшинд НАТО-д элсэх стратегийн чиглэлийг тунхаглаж, цөмийн зэвсэгтэй болох хүсэлтэйгээ зарлав. Холбооны цэргийн дэд бүтэц нь Орост хэт ойртож, Украин нь манай улс руу дайрах түшиц газар болох ёстой байв.

Тэд Европ дахь аюулгүй байдлыг хангах, НАТО-г өргөжүүлэхгүй байх, Украиныг эвсэлд нэгтгүүлэхгүй байх зарчмуудын талаар тохиролцох Оросын бүх оролдлогуудыг үгүйсгэв. Украиныг Оросын эсрэг дотоод болон гадаад хүчний бүрэн хяналтад оруулсан нь Орос Улсын оршин тогтнох бүрэн эрхт байдал болон ард түмнийх нь түүхэн ирээдүйд заналхийлсэн учир бид энэхүү аюулыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Ийм нөхцөлд бид өөрсдийн аюулгүй байдлыг хангах, мөн Украиныг цэрэггүйжүүлж "цэвэрлэх" зорилготой арга хэмжээнүүдийг авсан юм. Энд бид Украины газар нутгийг эзлэх тухай огт яриагүй. Өнөөдрийн үйл явдлууд нь хэрхэвч Украины ард түмний эсрэг чиглэгдээгүй. Бид Орос орноо Украиныг барьцаалж, Оросын эсрэг ашиглаж байгаа хүмүүсээс хамгаалахыг зорьж байна. Бидний хувьд Украин улс болон Украины ард түмэн нь хамтын түүх, соёл, оюун санааны болон төрөл төрөгсдийн нийтлэг орон зайн нэг хэсэг хэвээр байна. Манай тусгай ажиллагаа нь АНУ, Европийн холбоо болон НАТО-гийн аюулгүй байдалд огтхон ч заналхийлээгүй байхад тэд хориг арга хэмжээ авч, холбооны цэргээ зүүн хил рүү шилжүүлж, ОХУ-ын эдийн засаг, санхүүг хямраахаар заналхийлж байгаа хариу үйлдэл нь барууны гол тоглогчид манай улсын ашиг сонирхолд хэрхэн дайсагнаж байдгийг тодорхой харуулж байна. Ингэснээр тэд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийн шинэ хувилбарт тусгагдсан өөрсдийн зорилгодоо харш үр дүнд хүрэх болно. Үүний зэрэгцээ Москва өөрийн өрсөлдөгчид, холбоотнууд, найз нөхөд, хамтран аялагчид болон төвийг сахигчдын талаар тодорхой мэдээлэлтэй болно. Сайн хөрш, иж бүрэн стратегийн түншийн хувьд Монгол Улсыг бидний үйл ажиллагаа нь аргагүй, өөр сонголтгүй байсныг бүрэн ойлгохыг уриалж байна.

Консул: Иргэдийг татан авах ажил хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй

ГХЯ-наас Украины нөхцөл байдал болон тус улсад байгаа иргэдээ татан авах ажлын талаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Харьковт байгаа 23 иргэнийг ямар маршрутаар авчирах боломжтой вэ?

-Харьковт байгаа 23 иргэн бүгд эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Одоогоор нөхцөл байдалтай холбогдуулаад Харьков хот руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Энэ нь иргэдээ татан авах ажилд хүндрэл учруулж байна. Тойроод цэргийн ажиллагаа явагдаж буй учраас иргэдээ хөдөлгөөнд оруулах нь аюултай болчихоод байгаа юм. Тиймээс нөхцөл байдал намжтал ойрын хэд хоногтоо гэр орондоо, хоргодох байр, оюутны байрандаа байж хүлээх зөвлөгөөг өгч байна. Гадаад улс орны зүгээс ч мөн адил зөвлөгөөг өгч буй. Хэрэв нөхцөл байдал намжаад орох, гарах хөдөлгөөн нээгдвэл иргэдээ татан авах төлөвлөсөн хэд, хэдэн хувилбар бий.

-Одоогоор Украинд байгаа иргэдийн хэд нь аюулгүй газар байгаа вэ?

-68 гэдэг нь зөвхөн оюутнуудын тоо. Нийт 100 орчим иргэн Украинд байгаа гэсэн судалгаа бий. Украин даяараа нөхцөл байдал амаргүй байгаа. Өчигдөр, өнөөдөр нийт найман иргэн Польшид очсоныг аюулгүй газар очсон гэж үзэж болно.

-Украинд байгаа оюутнууд хоёр сарын өмнөөс хүсэлтээ гаргасан ч зөвшөөрлийн бичгийг гаргаж өгөхгүй байсан гэх мэдээллийг хэлсэн?

-Өчигдөр манай яаманд оюутнууд ирээгүй, оюутнуудын эцэг, эхийн төлөөлөл ирж уулзсан. Энэ үеэр шаардлагатай мэдээлэл болон зөвлөгөөг өгөөд, тэдний санал хүсэлтийг сонссон. ГХЯ-ны зүгээс сар орчмын өмнөөс Варшав дахь ЭСЯ-аар дамжуулан оюутнуудын нарийвчилсан бүртгэлийг хийж эхэлсэн. Үүнд үндэслэн хоёрдугаар сарын 13-нд цахим хурал хийж, нөхцөл байдал эвгүй болж болзошгүй байгаа тул буцвал зүгээр байна гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ дагуу эцэг, эхтэйгээ зөвлөлдөөд 40 орчим оюутан ирсэн болохыг бүгд мэдэж байгаа.

Үлдэж буй оюутнуудад хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн. Хүндэрсэн үед ямар зүйлсийг бэлэн байлгах талаарх зөвлөгөөг өгч, сургуулиас нь шаардаж буй бичиг, тодорхойлолтыг хийж өгнө гэдгээ илэрхийлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр "Одоогоор Киев хотоос гарсан монгол иргэд Польш-Украины хил дээр ирнэ. Эдгээр иргэдээс 10 нь галт тэргээр, гурав нь Өргөмжит консулын машинд суугаад хил рүү ирж байгаа. Киевээс гарч буй оюутнууд өөрсдөө маш их хүчин чармайлт гаргасныг онцолмоор байна. Энэ нь татан авах ажилд хялбар нөхцөл болсныг тэмдэглэн хэлье. Иргэдийг татан авахад шаардлагатай зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэлээр зардлыг тооцно гэж байгаа. Бидний тооцоолсноор нэг иргэнийг эх оронд нь буцаан авчрахад 3-4 сая төгрөг зарцуулагдана.

Харьков хотод нөхцөл байдал хэзээ хэвийн болохыг мэдэхгүй учраас иргэдийг татан авах ажил хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Тэнд буй оюутнуудтай өнөөдөр ярихад одоогийн байдлаар дэлгүүрүүдэд хоол, хүнс хэвийн, бэлэн мөнгөөр болон картаар үйлчилгээ үзүүлж байгааг хэлсэн. Хэрэв хоол хүнсний хангамж муудвал тэнд байгаа украин иргэдээр дамжуулан оюутнууддаа хоол хүнсний тусламж үзүүлэх боломжтой гэсэн байдлаар ажиллаж байна" хэмээн хариуллаа.

Б.Батцэцэг: Хребенне боомтоор нэвтэрсэн дөрвөн иргэний гурав нь эх орондоо ирсэн

Украин улсаас монгол иргэдээ татан авахаар Монгол Улсын Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар сайд Б.Батцэцэг өчигдөр хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өглөө.Тэрбээр "Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутны хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан. Дайны бүс нутагт хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад хоёр оюутан байна. Оюутнууд нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж байна. Манай Польшид байгаа Элчин сайдын яамнаас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа бөгөөд хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна.Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн дөрвөн иргэний гурав нь өнөөдөр /өчигдөр/ Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирээд байна. Бидний нэн тэргүүн зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" гэв.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 42, 43 (6774, 6775)

М.Бадарч Улсын гарьд цолтой анхны түрүүгээ хүртлээ
М.Бадарч Улсын гарьд цолтой анхны түрүүгээ хүртлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​