fbpx Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа

АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд боллоо.

Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ.

Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ.

Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа гэж Биеийн тамир спортын хорооноос. мэдээллээ.

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ: Украиныг барьцаалсан Оросын эсрэг ажиллагаанаас хамгаалахыг зорьж байна
Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ: Украиныг барьцаалсан Оросын эсрэг ажиллагаанаас хамгаалахыг зорьж байна
 
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарна
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр