fbpx Монголын анхны сүнстэй инээдмийн кино үзэгчдийг байлдан дагуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
7 минут 33 секунд

Монголын анхны сүнстэй инээдмийн кино үзэгчдийг байлдан дагуулж байна

“F studio”-ийн бүтээл “Параллель ертөнц” УСК нээлтээ хийгээд удаагүй байгаа хэдий ч үзэгчдийг байлдан дагуулж байна. Тэр дундаа кино сонирхогчид, шүүмжлэгчид тун чиг ам сайтай сэтгэл дүүрэн байгаагаа өөрсдийн цахим хаягуудаар илэрхийлж киног үзээгүй байгаа хүмүүсийн хорхойг хөдөлгөж сонирхлыг нь төрүүлсээр байна. Инээдмийн киногоор дутсан байв уу гэмээр хүмүүсийн хандалт “Параллель ертөнц” киног хэр сайн уран бүтээл болсныг илтгэх мэт. Монголын анхны сүнстэй инээдмийн киноны шүүмжийг та бүхэнд хүргэж байна.

“F studio”-ийн бүтээл “Параллель ертөнц” киног үзлээ.  Хоёр ертөнцийн тухай кино Холливууд, Болливуудаас эхлээд хаа сайгүй дүүрэн байдаг болохоор Монголын киночдын хийсэн фантастик  комеди бүтээл ямар байхыг харьцуулан харахаар шийдсэн юм. 
Үзсэний дараах сэтгэгдэл үнэхээр өндөр байсан тул шүүмж бичиж байна. Өмнө нь огт харж байгаагүй сэдэв, цоглог ритм, маш хөгжилтэй сценүүд. Үнэндээ эхнээсээ дуустал хөгжилтэй, өгүүлэмжтэй, зөрчилтэй, тайлалтай байж чадлаа. Зохиолд онц дүн тавья.  Дүрийн сонголтын хувьд Барсааг ёстой хараагүй өнцгөөр гаргаж чадсан сайн дүр болж. Өөрөө ч маш чадварлаг тоглосон байна. +17 хөтөлбөрөөрөө олны танил болоод байгаа хоёр залуу ч сайн сонголт байснаас гадна гол дүрийн “Сүнс” өөлөх юмгүй мундаг тоглосон байна. Түүнээс гадна туслах тогоочоор гарч ирж байгаа туслах дүр бол энэ киноны бас нэг чимэг болж чаджээ. МУГЖ Золбоот, жүжигчин Э. Одбаяр нар ч сайн сонголт байлаа. 

Хорих байрны хэсэгт тоглосон гурван залууг маш сайн сонгож, илүү дутуу юмгүй чадмаг жүжиглүүлж чадсан нь ч найруулагчид жүжигчидтэйгээ маш сайн ажилласныг харуулж байна. Бас түр саатуулахаас гаргаж байгаа эмэгтэй цагдаа, буудлын үйлчлэгч бүсгүй, бармен, өглөөний гимнастик заадаг бүсгүй зэрэг ч кинонд чимэг болсон сайхан шигтгээнүүд байлаа. 
Харин Номингийн хөрш айлын эмээ болон цагдаагийн ахмад нарт арай өөр сонголт байсан бол илүү “Наалдацтай” байх байсан болов уу гэж бодогдсон. Яг ижил дүрээр өөр кинонд гарч харагдсан уу? Нэг л тийм өмнө нь мэддэг ч шиг санагдсан. 
Зургийн дарга тун муугүй ажилласан нь он цагийн шилжилтийн үед тухайн цаг үеийг эрх биш санаагдуулам кадрууд гарч байгаагаас харагдав. Мөн компьютер графикийн баг ч сайн ажилласан байгааг дурсахгүй өнгөрч болохгүй. Сүнстэй мөргөлдөөд зөрөх хэсэг, үхсэний дараах орон зай, тогонд цохиулж байгаа хэсгүүд  үнэхээр гоё болсон. Харин орголтын хэсэгт гарч байгаа бууны гал, нисдэг тэргийг албаар хошин харагдуулахаар шийдсэн үү, жаахан болхи харагдаж байсан шүү.
Сүүлийн үеийн кинонуудад нийтлэг харагдаад байсан зураг авалтын үеийн гэрлийн алдаа бараг л байхгүй байгаа нь зураглаач хүн зохиолыг нь бичиж найруулганд оролцсонтой холбоотой байх. Энгийн тэгэхдээ маш ойлгомжтой, цэвэрхэн план тавилтууд, айхтар тас няс хийсэн монтажгүй гоё өрөлт гээд үзэгчдийн хараанд “Аюулгүй” гоё бүтээл болж. 
Хөгжмийн зохиолч, найруулагчид ч тун донжтой ажилласан байсан бөгөөд сонгодог хөгжмийг өрнөл хэсэгт гоё нааж өгсөн байсныг онцлоё. Тэгэхдээ кино театр болгоны дугаралтын бланс өөр байгаа тул заримд нь хэт чанга байх магадлалтайг бодолцож баймаар санагдсан. Харанга хамтлагийн дуу, кинонд зориулж хийсэн шинэ дуу ч өгүүлэмжтэйгээ гоё наалдаж чадаж байлаа. 
Дүрүүдийн хувцаслалт тун аятайхан. Тэгэхдээ дүн өвлийн үйл явдалд шорт, богино цамцтай хөөрхий Цогоод мөн ч хүнд байсандаа гэсэн бодол төрж байлаа. Тэгэхдээ яг энэ сонголт л түүнийг “Өөр ертөнцийн нөхөр” гэдгийг илүү тод харуулж байсан шүү. 

Буудлаас гарсны дараах гудамжны планд энд тэндхийн олон танил обьектууд ээлжилж орж ирж жаахан толгой эргүүлж байсан. Хоёр дахь тогонд цохиулах үед муур хайччихав, хамт амьдарч байгаа бүсгүйнхээ ээжтэй танилцахгүй юугаа хийж явсан юм бэ, яасан ч энэрэнгүй Японуудав, яагаад тэгээд гэнэт “Хамаагүй ээ” болчихов гээд ярьвал хэдэн юм бас байлаа. Тэгэхдээ уран сайхны кинонд ийм зэргийн “Уран” юм байх л даа.  Бас сүнсний сүүдэртэй жаахан ажиллаад, хориход дүн өвлөөр цээж нүцгэн орж ирсэн хоёр шивээсчинг хасаад, өөр хүний нүдээр харахад ганцаараа ярьж байгаа хэсгийг жаахан нэмцэн бол илүү аятайхан болох байж гэж бодогдоод л байлаа. 
Төгсгөлийн хэдхэн минутанд асар олон зүйлсийн учиг тайлагдаж, байн байн аан мөн мөн, өө бүүр тээ гэсэн бодлуудыг давхцуулан оруулж ирж чадсан нь найруулагчийн мундаг шийдэл байлаа. 
Дахин хэлэхэд дүрүүдийн үгийн сонголт, жүжиглэлт үнэхээр энгийн, наалдацтай байж илүү дутуу хүн инээлгэх гэж хүчилсэн марзганалтгүй байгаа нь гоё байсан. Тэр нэг хэдэн лам, бөөгийн хэсэг бол үнэхээр гоё шийдэл байсан бөгөөд нээрээ л ингэдэг байхдаа гэж бодогдсон бол үхлийн дараах хэсгийн Барсаагийн гоцлон тоглолтуудыг хараад нээрээ л яг ийм байдалд орж ийм эмоци гаргах болов уу гэж эрхгүй бодогдож байсныг баяртайгаар дурдья. Ийм л нэг сүнстэй бас хөгжилтэй кино Монголын театруудын дэлгэцнээ яг одоо гарч байна. Та үзсэндээ харамсахгүй шүү.  Кинонд ажилласан нийт баг хамт олонд болон удирдан ажилласан “F studio”-ийнхонд дахин баяр хүргэе!
Шүүмж бичсэн: Хавхичн Гүндсамбуугийн Ариунчулуун

Кино баг хамт олны хувьд үзэгчдийн хандлага тун чиг чухал байдаг.  Тэгвэл “F studio”-ийн уран бүтээлчид кино нээлтээ хийсэн цагаас эхлэн үзэгчдийн сэтгэгдэлд булуулсаар байна. Сүүлийн үед гэлтгүй үзэгчдэд хүрсэн инээдмийн кинонууд ингэж хүмүүсийг шуугиулж байсныг мэдэхгүй юм. Кино уран бүтээлчид үнэхээр мундаг байж чадлаа. Тэд ийм л үр дүнг хүлээж байсан нь тодорхой биз ээ.

"Параллель ертөнц" УСК нээлтийн үйл ажиллагаа...

Оюутолгойн алт зэсийн баяжмал ачсан тусгай цувааг Монголын хилээс буцаажээ
Оюутолгойн алт зэсийн баяжмал ачсан тусгай цувааг Монголын хилээс буцаажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​