fbpx ГОРТИГНЫ ГАДНАХ УЛС ТӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 52 секунд

ГОРТИГНЫ ГАДНАХ УЛС ТӨР

Гортигны гаднах улс төр

Хавар болдгоороо болж, жагсаал цуглаан ч эхэлдгээрээ эхэллээ. Өмнөхөөс өөр нь жагсаал, цуглааны хэлбэр загвар хэт баруунжиж, захиалагч эзэнтэй нь илт мэдэгдэх болжээ. Чихэн дээр нь эгшиглэж байгаа энэ симфонийг улс төрийн “халуун тогоо” нь болох саарал ордон жишим ч үгүй  хүлээж авч буй. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улс төр орчим ийм дүнсгэр, нууцлагдмал, нийгмээ анхаарах мэдрэмжгүй болсны шалтгаан юу вэ.

Улс төрийг машин гэж үзвэл мотор нь Төрийн ордонд байж, залуурыг нь Төрийн гурван өндөрлөг эргүүлж байх учиртай. Одоогийн байдлаар энэ мотор эвдэрч, хааяа нэг Ерөнхийлөгч Х.Баттулгын ганцаар­чилсан тоглолт, дор нь байгаа хүмүүсийн элдэв явуулгыг эс тооцвол Төрийн гурван өндөрлөг ажин түжин байх болов.  Хөшилдсөн байдал буюу хөшигний ард тэдэнд тулгарсан хүнд асуудал, түүнийгээ ил гаргахгүйг хичээсэн оролдлогууд нуугдах шиг. Үнэндээ тэд улс төрийн гортигны гадна ийнхүү гарчихжээ.

Хэн нь ч  их улс төр дотор баттай зогсч  чадсангүй. Улс төрийн машиныг залуурдахад  хүч дутаж байгаагаа ойлгон  нам гүм байхыг илүүд үзэх болсон байж ч мэдэх юм.
 

ГОРТИГНЫ ГАДНАХ НЭГДҮГЭЭР ХҮН



 

Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдсон. Иймд түүний гол хүч АН болох ёстой. Сөрөг хүчин өөрийн намаас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгчөөр дамжуулан улс төр хийж, эрх баригчдыг баалж суух учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл АН түүний тулах таяг, харах нүд болох хүсэлгүй байх шиг. Цаашид ч Х.Баттулгын гол хүч, түшиг тулгуур болохгүй байх хэд хэдэн шалтгаан харагдана.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш АН-ынхан Х.Баттулгаас цэрвэх хандлагатай болсон. Түүнд намынхаа гол цөм рүү нэвтэрч чадахгүй байх шалтгаан ч байна. Тэр анхнаасаа АН-ын гаралтай хүн биш. “Эрэл”-ийн намыг дамжин АН-ын туган дор орж, МоАХ гэсэн багаар халхавч хийж ирсэн. Энэ нь зиндаархаж, он жилийн түүх, урд баларын асуудлаа мартдаггүй тус намынханд гадуурхагдах шалтгааны нэг. Бүлэг фракцид нягт хуваагдаж, дэмжлэг тусламжаа тооцоотой, бооцоотой явуулдаг АН-ынхан болоод Х.Баттулга нарын энэ харилцааг Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээ бүрдүүлсэн багаар дүгнэчихэж болно. Түүний багт АН-ын олонд танигдсан улстөрчид бараг л багтаагүй. Эрээвэр хураавар нөхдөөс бүрдсэн тэр багт Н.Алтанхуяг гэх мэт цөөхөн хүн багтсан ч тэдний хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газар 2020 оны УИХ-ын сонгуулийг хүртэл түр хоргодох байр, амиа хоохойлох аюулгүйн баталгаа төдий зүйл болон ашиглагдаж байгаа юм.

Х.Баттулга ч маш сул баг бүрдүүлсэн гэдгээ мэдэрч байгаа. Иймд улс төрийн цөм болсон УИХ дотор хүчтэй байх шаардлага тулгарч буй. Гэтэл УИХ-д есхөн суудалтай АН-ын бүлэгт бяр дутна. Нөгөө талаар УИХ дахь АН-ын гишүүд түүнд огт хамааралгүй, өөрийг нь хүлээн зөвшөө­рөхгүй байгаа тал ч бий.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд Х.Баттулга бол харийн хүн. Х.Баттулга Ц.Элбэгдоржтой нийлж С.Эрдэнийн гараас МоАХ-ыг хууль бусаар бараг л хүчээр булаан авч байв. Энэ нь С.Эрдэнэд том шарх болж үлдсэн. Тэгэхээр намын эрх мэдлийг гартаа атгаж байсан цагт тэрээр Х.Баттулгыг хүчтэй болгохыг хэзээ ч хүсэхгүй. 2020 онд ялна гэдэгтээ итгэчихсэн суугаа намын даргад Ерөнхий сайдын сэнтий зүүдлэгдэж буй. Мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн том саад нь хүчтэй Ерөнхийлөгч гэдгийг С.Эрдэнэ мэдэхтэйгээ. Яг одоо лидерт тооцогдож, АН дотор дангаараа засаглаж байгаа С.Эрдэнэ АН-ын тамгыг атгаад сууж байгаа цагт Ерөнхийлөгчийг хүчтэй болгох ажлыг УИХ дотроос ч, намын дэмжлэгээр ч хийхгүй нь ойлгомжтой. Харин ч эсрэгээр хүчийг нь сааруулах ажлыг УИХ дахь 65-ын бүлгээр хийлгэж мэднэ. С.Эрдэнийн тархинд 2020 оны УИХ-ын сонгуулийг хүлээх, цаашлаад ялалт байгуулан өөрөө 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялах, дараа нь дахиад өөрийнхөө тоглоомын Ерөнхий сайдтай болох бодлууд байхыг үгүйсгэх аргагүй.

Өнөөдөртөө С.Эрдэнэ Х.Баттулгатай гайгүй харилцаатай харагдаж буй. Гэвч С.Эрдэнэд Ерөнхийлөгч өөрөө хэрэгтэй байгаад биш түүний сонирхол огт өөр ажээ. Сонгуульд ажилласан хүмүүсээ зулгуйдах, сонгуульд маш их хүч гаргасан, мөнгөө өгсөн хэрнээ хариу авч чадаагүй нөхдийг урамшуулж шагнах, өрөө цайруулах гэж л тэр гэнэ. Ингэж гишүүдээ тайвшруулж, харин ч тэднийг намдаа улам өртэй мэт сэтгэлийг төрүүлэх нь С.Эрдэнэд чухал. Харин Х.Баттулгыг улс төрийн гортигны дотор талд хэзээ ч оруулж ирэхгүй нь үнэн юм.

АН-д С.Эрдэнэд гомдогсод цөөнгүй. Хуучны нэртэй лидерүүд, намын гол санхүүжүүлэгч байсан тэд хуучин эрх мэдлээ С.Эрдэнэ түүнийг тойрсон ниймгийн даатгалынхан  гэх бүлэглэл, “Баянголын вант улс”-д алдсан. Арга ядахдаа АН-даа Нийгмийн даатгалын нам гэж хоч өгсөн билээ. Гэсэн ч тэд Ерөнхийлөгчтэй нийлэх бус зөрж, тусдаа тоглолт хийж байгааг Э.Бат-Үүлийн хөдөлгөөнөөс харж болно.
 

ГОРТИГНЫ ГАДНАХ ХОЁРДУГААР ХҮН



УИХ-ын дарга М.Энхболд их улс төрийн гортигны дотор талд байгаа цорын ганц хүн. Гэвч намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн жишгийг халж, УИХ-ын даргаас Ерөнхийлөгч болох гэсэн оролдлого нь, сонгуульд нэр дэвшсэн ч бүтэлгүйтэж, намын даргаа өгсөн зэрэг нь түүнийг улс төрийн гортигны гадна талд бүр мөсөн гаргалаа.Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш чимээгүй байх болсон. Ялагдал гэдэг улстөрчийн хувьд уналт гэсэн үг бөгөөд сонгуульд ялагдсан гэдэг утгаараа УИХ-ын даргын нам доторх хүч суларсан. Түүний хамгийн их анхаарал хандуулж буй асуудал нь нэгдүгээр хүнд хэтэрсэн эрх мэдэл өгөхгүй байх. Мэдээж үүнд нь АН-ын дарга С.Эрдэнэ ташуур өгөхөө яаж мартах вэ. Гэхдээ түүнийг хөдөлгөх зүрх МАН-д хараахан бий болоогүй байх шиг. Өдгөө түүний гарт УИХ дахь 65-ын бүлэг байгаа. Гэхдээ хагарч бутарсан бүлгийн талыг удирдаж байгаа учир одоо хагас эрх мэдэл үлдсэн гэж болно.

Гүйцэтгэх засаглалаа алдсанаар санаачлагаа өрсөлдөгч нартаа алдаж, нам доторх нөхцөл байдлаа ч буруу үнэлснээр улс төрийн гортигноос бүр ч алсран урсгалаар хөвж, өдгөө замд тааралдах бутнаас атгахаар оролдож буй. Түүнийг онилсон сум байндаа тун сайн хүрч байгаа нь хаврын морин уралдаан гэх зэргээр илэрч буй. Байранд нь хий эргүүлж, барих бут өгөхгүй байхаа өрсөлдөгчид нь харин ч сайн мэдэж байх шиг.



ГОРТИГНЫ ГАДНАХ ГУРАВДУГААР ХҮН



Монгол Улсын засаглалыг яг одоо сульдаатай хүүхэдтэй зүйрлэж болох юм. Хөгжлийн бодлого төлөвлөлт байхгүйгээс бодлогын ядуурал-хямралтай явж ирсэн 28 жилийн гунигт түүх, албан тушаалын замбараагүй хуваарилалт, эмх цэгцгүй, алсын хараагүй шийдвэрийн горыг нийгэм тэр чигээрээ амсч эдэлж байна.

Энэ бүгдийг зангидан нэгдсэн бодлогоор уяж байх учиртай гуравдугаар хүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд, парламентын 65 гишүүн бүхий эрх баригч намын дарга нь өөрөө улс төрийн машины моторыг ажиллуулж, зүг чигийг зааж байдаг УИХ дотор биш мөн л гортигны гадна талд учраа олохгүй будилж явна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмогцоо МАН-ын даргын албан тушаалыг авсан. Гэсэн ч тэр их улс төрд орж ирж чадсангүй мөн л гортигны гадна  ямар ч хүчгүй сууж байна. Тэр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, их улс төрд орж ирээгүй. МАН-ын шар халзан хонь ч сонгогдох байсан сонгуулиас  цэрвэж, харсаар байгаад өнгөрөөсөн. Үүний дараа намынхаа байгуулсан Засгийн газрын хувь заяаг 100 хувь эргүүлж, хүчээр шахам Ерөнхий сайдын сэнтийд  заларсан. Тэр МАН-ын лидер мөн юм бол сонгуульд зоригтой оролцох байв. Гэтэл нам нь сонгуульд ялж, ашиг олз олоод эхлэхээр эрх мэдэл рүү тэмүүлсэн. Тухайлбал, Ц.Элбэгдорж АНУ руу зугаалж, олон жил  явж ирчихээд АН сонгуульд ялмагц Н.Энхсайханыг түлхэж унаган Ерөнхий сайд болсон жишээг л давтсан. Сүүлийн үед УИХ дотор орох оролдлого хийж, Б.Гантулгын нэрийг татуулж, оронд нь нэр дэвшиж гишүүн болох гэнэ гэсэн хардлага дагалдаж буй.

Энэ бүгд ойрын үед Монголын улс төрийн мотор ажиллаж, гэрэл гэгээтэй шийдвэрүүд гарна гэсэн найдвар байхгүйг харуулж байна. Учир нь Төрийн ордонд өрнөдөг их улс төр дотор багтаагүй хүмүүс улс орныг удирдаж байна шүү дээ.

Зууны мэдээ
Ч.Олдох

ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ
ЕРӨНХИЙ САЙДУУД БА АТГ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​