fbpx Буган чулуун хөшөө-үнэт зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 17 секунд

Буган чулуун хөшөө-үнэт зүйл

Өнөөгийн Монгол болон зэргэлдээ бүс нутагт буй хүрэл, түрүү төмрийн үед холбогдох сүрлэг дурсгал бол буган чулуун хөшөө юм. Буган чулуун хөшөөнд ихэнхдээ бугыг уран гоёмсогоор загварчлан дүрсэлдэг учраас “Буган чулуун хөшөө” хэмээн нэрлэх болжээ. Буган чулуун хөшөөг нас барсан хүнд зориулан хүнийг төлөөлүүлэн үйлдсэн гэдэг нь нэгэнт тодорхой бөгөөд хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чичлүүр хутга, билүү, байлдааны зээтүү, нум, хоромсого, жад, бамбай, толь, дуулгыг дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай, үхэр зэрэг амьтад, тэрэг дүрсэлсэн нь бий.

Буган чулуун хөшөөг боржин, элсэн, хүрмэн зэрэг чулуу ашиглан дунджаар 1-4 м гаруй өндөр, 20-40 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй хийх ба түүнийг үйлдэхэд уран зураг, сийлбэр, уран баримлын аргуудыг хослуулан ашигласан байдаг.

Буган чулуун хөшөөг эрдэмтэд XIX зууны 80-иад оноос судалж эхэлсэн юм.

Сүүлийн хэдэн жилд манайд буган чулуун хөшөөний судалгаа идэвхжин өргөжиж олон арван бүтээл хэвлэгдсэн, археологич Ж.Баярсайханы Монголын умард нутгийн буган хөшөөд. УБ., 2017 нэгэн сэдэвт бүтээл, Ц.Төрбат нарын “Монголын буган хөшөө” УБ., 2021 хамтарсан бүтээл гараад байна. Судалгааны үр дүнд буган чулуун хөшөөний судалгааны үндсэн асуудлууд бараг бүгдээрээ шийдэгдсэн гэж үзэж болно. Үүнд: утга агуулга буюу семантик, тархалт ба ангилал зүй, хиргисүүр ба буган чулуун хөшөөний холбоо, эдгээрийн тахилгын байгууламжууд, он цаг ба соёлын хамаарал зэргийг нэрлэж болно. Харин гарал үүслийн тухай суурь асуудал бүрэн шийдэгдээгүй гэж үзэж болно. Цаашдын судалгааны чиглэл энэхүү гарал үүслийн асуудалд төвлөрөх нь гарцаагүй юм.

Буган чулуун хөшөөний гарал үүслийн талаар олон санал, судалгаа байдаг боловч ихэнх дурсгалууд зөвхөн Монгол улсын төв нутгаас олдож байгаа нь энэхүү дурсгал анх Монголын төв нутагт хожуу хүрлийн үед үүсч төмөр зэвсгийн түрүү гэхэд түгэн дэлгэрч цаашдаа одоогийн Тува, Байгал нуурын наад бие хүртэл өргөн тархсан ба улмаар Казахстан, Дундад Ази, Оренбургийн муж, Умарт Кавказ, Эльба мөрний сав хүртэл цөөн тоогоор үлдсэн нүүдэлчдийн дурсгал юм.

Өөрөөр хэлбэл, буган чулуун хөшөө зүй ёсоор хүн төрөлхтний соёлын үнэт сан хөмрөгт багтах учиртай урлаг-соёлын хосгүй дурсгал мөн бөгөөд Монгол орон, түүнтэй хил залгаа нутагт НТӨ II мянганд цэцэглэн хөгжиж байгаад аажмаар үгүй болсон Төв Азийн хүрлийн үеийн нүүдэлчдийн тахилга шүтлэг, оршуулгын зан үйл, соёлын их баялаг өвөрмөц тод, үнэн бодит гэрч нотолгоо болж байна.

Буган чулуун хөшөөний тархалтын төв болоод үүслийн цөм нь Монгол орон мөн болохын дээр нийт бүртгэгдсэн дурсгалын 80 орчим хувь буюу 1277 хөшөө манай улсын нутагт байна. Монголын буган чулуун хөшөөдийн олонх нь нутгийн төв ба баруун хэсэгт бий. Хамгийн нягт тархалт Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт байдаг. Харин зүүн тийшээ тархалт нь Хэнтийн нуруу, урагшаа Говь-Алтайн нуруугаар хязгаарлагддаг. Одоо мэдэгдэж байгаа хамгийн зүүн талын буган чулуун хөшөө Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Хажуу нуур, хамгийн баруун талын буган чулуун хөшөө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Арал толгой, хамгийн урд талын хөшөө Говь-Алтай аймгийн Алтай сумын Хөртийн урд ам, хамгийн хойд талын хөшөө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Тарган нуур зэрэг газруудад бий.

Буган чулуун хөшөөг судалж эхэлснээс хойш судалгаа амжилттай хөгжиж шинэ түвшинд гарсан хэдий ч бүрэн гүйцэд шийдэгдээгүй байсаар байгаагийн нэг нь ангиллын асуудал юм.

Эрдэмтэд буган чулуун хөшөөний хэлбэр төрх, түүн дээрх дүр, дүрслэлийн онцлог, тархсан газар нутгийн хүрээ зэрэгт тулгуурлан ангилах оролдлогууд хийсээр иржээ. Энэ бүх оролдлогуудыг нэгтгэн авч үзвэл үндсэндээ гадаад хэлбэр болон дүр, дүрслэлээр нь ихэвчлэн ангилж ирсэн байна. Ингэхдээ судлаачид эхлээд гадаад хэлбэр төрхөөр ангилах оролдлогуудыг хийж, дараа нь дүр, дүрслэлээр нь ангилах, улмаар гадаад хэлбэр төрх болон дүр, дүрслэл, тархсан бүс нутаг зэргийг харгалзан үзэж улам нарийвчилсан ангиллуудыг хийж иржээ.

Олонх судлаачид дараах үндсэн гурван төрөлд хамааруулдаг. Үүнд:

I төрөл: Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст

II төрөл: Саян-Алтайн хэлбэр буюу амьтдын бодит дүрст буган чулуун хөшөө

III төрөл: Ази-Европын хэлбэр буюу амьтны дүрсгүй гэж хуваажээ.

Буган чулуун чулуун хөшөөн дээрх дүрслэлийн талаархи судалгаа чамгүй хийгдсэн хэдий ч тэдгээрийн учир холбогдол, бэлгэдлийн талаар судлаачид харилцан адилгүй байр суурьтай байдаг. Хөшөөн дээрх сийлбэр нь оройн хэсэг, дунд хэсэг, доод хэсэг гэсэн үндсэн гурван бүлэг дүрслэлээс бүрдэнэ.

Буган чулуун хөшөө нь нас барсан хүнд зориулсан дурсгал гэдэг нь нэгэнт тодорхой ч хөшөөний эздийнх нь оршуулга хаана байна вэ? гэсэн асуудал хөндөгддөг. Гэвч үүнийг тодруулахад хангалттай баримт, хэрэглэгдэхүүн хараахан цугларч амжаагүй ч буган чулуун хөшөөний хажууд орших хиргисүүрт уг хөшөөний эзнийг оршуулсан байх магадлалтай хэмээн таамаглаж болно.

Буган чулуун хөшөөний үүссэн цаг хугацааг “харьцангуй он цаг”-аар буюу түүний дээр сийлж дүрсэлсэн эд зүйлсийг нь археологийн бодит олдвортой харьцуулах аргаар тогтоох аргыг нэлээд түгээмэл хэрэглэж байжээ. 1975 онд В.В. Волков, Э.А. Новгородова нар “Уушигийн өвөр”-ийн буган чулуун хөшөөдийг илрүүлэн судалж, түүний дээр дүрсэлсэн зэвсэг багажийг Минусийн хотгорын хожуу хүрлийн үеийн Карасукын соёлд хамаарах бодит зэвсэг багажтай харьцуулан он цаг нь төсөөлж байснаас хавьгүй эрт байж болох тухай санал дэвшүүлсэн байдаг. Мөн М.П.Грязнов, М.Х.Манай-Оол нар Аржаны булшны хэрэглэгдэхүүнд тулгуурлан буган чулуун хөшөөнд НТӨ XII-IX зууны зарим дүрслэл бий тухай дурдсан нь анх НТӨ II мянганы давуулсан явдал байв. Харин Д.Цэвээндорж Монголын судлаачдаас анх буган чулуун хөшөөг НТӨ II мянганаас эхлүүлэн он цагийг нь тогтоосон юм.

Оросын судлаачдын дунд өнөөг хүртэл буган чулуун хөшөөг скифийн үед хамааруулан үзэх онол хүчтэй хэвээр байна. Гэтэл харьцангуй он цагийн хүрээнд наад зах нь хожуу хүрлийн үед хамгийн анхны буган чулуун хөшөөд бүтээгдсэн болохыг тогтоогоод байгаа билээ. Ийм нөхцөлд буган чулуун хөшөөний он цагийн талаарх маргааныг эцэслэх шийдвэртэй хариуг “үнэмлэхүй он цаг” буюу он цаг тогтоох физикийн аргууд өгч чадах юм.

Өнөөгийн байдлаар буган чулуун хөшөөний тахилгын байгууламжид хийсэн радиокарбоны он цагууд үндсэндээ хиргисүүртэй адил буюу НТӨ XIII-VIII зуунд хамаарч байна. Энэ нь түүхэн үечлэлээр бол хожуу хүрлийн үе болох юм. Энэ он цаг Төв Азийн нүүдэлчдийн “Амьтны загварт урлаг”-ийн үүслийн голомтыг Монгол нутгаас гарахгүй болохыг харуулж байгаагаар чухал ач холбогдолтой юм.

Г.АНХСАНАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины үр тарианы экспортын тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна
Украины үр тарианы экспортын тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​