fbpx Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 4 секунд

Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо

Өнгөрсөн жилүүдэд хойшлуулаад байсан хүүхэд харах үйлчилгээг энэ онд сэргээж, 2.1 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Гуравдугаар сараас хэрэгжиж эхэлснээр дөрвөн хугацаанд 16 аймаг, долоон дүүрэгт 181 хүүхэд харах төв үйл ажиллагаа явуулж 2184 хүүхэд хамруулжээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Боловсрол, шинжлэх ухааны болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж цэцэрлэгийн хүртээмж багатай Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авахаар шийдвэрлээд байгаа юм.

Холбогдох яамдын мэдээлснээр улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн зарим шинэ суурьшлын бүс, хорооллуудад цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь хамруулахад хүндрэлтэй. Ялангуяа, хоёр настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахад амаргүй. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдахгүй үлдэх эрсдэлтэй 2-5 настай 34 мянган хүүхэд байгаа бөгөөд үүний 23 мянга нь хоёр настнууд байна.

Тиймээс цэцэрлэгийн зориулалттай барилга худалдаж авах түрээслэх болон ачаалал ихтэй дүүрэг, хороодын хувийн өмчийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх замаар цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулахаар ажиллаж байна. Энэ зорилгоор хоёр настнуудыг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлэх ажиллаж байгаа гэж БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэллээ.

Харин хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийг бүртгэх, сургалтад хамруулах, зөвшөөрөл олгох ажлыг өнгөрсөн долдугаар сарын 28-наас эхлүүлжээ. Энэ ажил наймдугаар сарын 15-нд дуусах аж. Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хүүхдүүдийг нэг байшинд цуглуулаад хараад л суудаг ажил биш. Тогтсон, стандартыг баталж, үүний дагуу үйл ажиллагаа явуулна.

Стандартаар таван хүүхэд нэг хүүхэд харагчтай байхаар тогтоосон. Мөн нэг үйлчилгээний төв 15-аас ихгүй хүүхэд харах стандарт баталлаа. Аюулгүй байдал, хүүхдийн хөгжилтэй холбоотой стандартуудыг нарийвчилж тогтоож өгсөн. Энэ жил хүүхэд харах үйлчилгээнд 4000 гаруй хүүхдийг хамруулж, 940 орчим ажлын байр бий болгохоор тооцож байна. Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой зардлыг төр хариуцаж байгаа. Нэг хүүхдийн хувьсах зардалд 149 мянган төгрөгийг төрөөс олгож байгаа. Мөн энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулах боломжийг нээлээ. Эдгээр хүүхдийн зардлыг хоёр дахин илүү байх бөгөөд нэг хүүхэд харагч гурван хүүхэдтэй ажиллах стандарт тогтоож өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд бүлэг байгуулаад хүүхэд, харах үйлчилгээ эрхэлж болно" гэж ярилаа. Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд улсаас олгодог хувьсах зардал төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдтэй ижил. Харин эцэг эхчүүдээс улсаас олгож байгаа хувьсах зардлын 60 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг байна. Тодруулбал нэг хүүхдэд олгож буй 149 мянган төгрөгийн хувьсах зардлын 60 хувь буюу 60 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөх юм. Хэрэв хүүхэд харах төвүүдээр үйлчлүүлэхийг хүсвэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд хандан өөрийн гэрт ойр байгууллагыг сонгож болно.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Суудлын автомашины импорт өнгөрсөн хоёр жилийнхээс өсөж, эхний долоон сард 43,034 болжээ
Суудлын автомашины импорт өнгөрсөн хоёр жилийнхээс өсөж, эхний долоон сард 43,034 болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​