fbpx АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж 10.6 тэрбум ам.доллар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 19 секунд

АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж 10.6 тэрбум ам.доллар болжээ

АНУ-ын төрийн болон цэргийн өндөр албан тушаал хашиж байсан 20 хүн гарын үсгээ зурж Цагаан ордонд илгээсэн нээлттэй захидалд “Орос Украины дайн бол зөвхөн энэ хоёр улсын хооронд болж буй дайн бус АНУ-ын эрх ашгийг хөндөн, дарангуйлал ялах уу,ардчилсан тогтолцоо ялах уу гэдгийг шийдэж байгаа дайн! Иймээс Цагаан ордон өөрсдийн гаргаж буй хулчганасан, шалчиганасан шийдвэрээ Украиныг шууд дэмжсэн эрс шийдэмгий шийдвэрүүдээр цаг алдалгүй,яаралтай солихгүй аваас украинчуудын гарт орж ирсэн ялалт Путинд шилжих магадлалтай болоод байна” гэж анхааруулав.

Орос, Францын ерөнхийлөгч Владимир Путинболон Эммануэль Макрон нар утсаар ярьж Запорожийн АЦС-ын асуудлыг хэлэлцэж уг АЦС-д Олон улсын МАГАТЭ-н төлөөлөгчдийг Украины газар нутгаар дамжуулан оруулахад Оросын тал бэлэн байгааг мэдэгдэв.

Ерөнхийлөгч асан Д.Трампын харшаас хураасан 20 хайрцаг материал дотор нэрийг нь ч хэлж болохгүй олон нууц материал байгаа бөгөөд хэлж болох зах зухаас нь дурдахад В.Путин, В.Зеленскийтэй хийсэн Д.Трампын ярианы бүрэн эх, АНУ-ын цахим тагнуулын сүлжээний бүрэн эх материал байсан нь Хууль зүйн яам нууцын материалын хууль зөрчсөн, эх орныхоо эрх ашигт аюул учруулсан хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэх өндөр магадлалтай болоод буйг тус улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Украины сайн дурынхан өөрийн цэргийнхэнд зориулан Байрактар дрон худалдан авахаар 17 сая ам.доллар цуглуулаад байтал Туркийн үйлдвэр уг дроныг украинчуудад үнэгүй бэлэглэсэн тул уг мөнгөөр ямар ч цаг агаарын нөхцөлд газар дор болон байшинд буй зүйлсийг нэвт хардаг Америкийн хиймэл дагуулыг нэг жилийн хугацаатай түрээслэн өөрийн армид бэлэглэв.

АНУ-аас Украинд ээлжит 775 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж нийт тусламжий н хэмжээ 10.6 тэрбум ам.доллар болов.

Украинд байлдаж буй оросын 200 орчим цэрэг хоолны хордлого болж Крымын хойгийн эмнэлэгт хүргэгдэв.

Хайрч буй хоол наалддаггүй хайруулын таваг, ус нэвтрүүлдэггүй даавуу, гал унтраагч хөөс зэрэг олон бүтээгдэхүүнд ашиглагдаж байгаа “PFAS” хэмээх химийн бодис агаар, хөрс, усыг бохирдуулж, бага хэмжээгээр хүний биед ороход элэг гэмтээх, холестеролын хэмжээг нэмэгдүүлэх, дархлааны системийг сулруулах, хэд хэдэн хорт хавдар үүсгэх зэрэг олон эрсдэл үүсгэн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учир Америк, Хятадын эрдэмтдийн хамтарсан баг цельсийн 80-120 хэмийн температурт халааж, энгийн уусгагч ашиглан урвалд оруулах замаар уг бодисыг амархан задалдаг аргыг нээсэн байна.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

Украины тал Дарья Дугинагийн аллагад холбоогүйгээ мэдэгдэв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​