fbpx Хамран сургах тойргийн бус сургууль, цэцэрлэгт явж байсан хүүхдүүд өмнөхөөрөө суралцана. Энэ жил шинээр элсэх хүүхдүүд харьяаллаараа сурна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 44 секунд

Хамран сургах тойргийн бус сургууль, цэцэрлэгт явж байсан хүүхдүүд өмнөхөөрөө суралцана. Энэ жил шинээр элсэх хүүхдүүд харьяаллаараа сурна

Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг гарч, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хэсэгт Авлигатай Тэмцэх Газар багтаж буй бөгөөд хороон дарга нар болон сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзжээ.

Иймд хууль бус элсэлт, бүртгэлийг таслан зогсоох чиглэлийн ажил хэрхэн явагдаж буй талаар Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

- Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа вэ?

- Хүүхдийг тойргийн системээр сургууль, цэцэрлэгт хамруулах нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ахиц гаргах шийдвэр болохыг юуны өмнө хэлмээр байна.

Сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой гарсан ажлын хэсгийн алба хаагчид болон албан тушаалтнуудын уриалгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Авлигатай Тэмцэх Газрын дарга нарын хамтарсан зөвлөмж гарсан.

- Зөвлөмжид ямар асуудлуудыг тусгасан бэ?

Дараах зүйлсийг тусгасан.

  • 2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС, цэцэрлэгт шинээр бүртгүүлэх хүүхдээ зохих журмын дагуу хамруулахыг уриалж байна.
  • Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнууд өөрийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг эрхэлж байгаа албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглаж хамран сургах тойргийн бус төрийн болон орон нутгийн ЕБС, цэцэрлэгийн алба хаагчдад нөлөөлж, хүүхдээ хамруулахгүй байх. Ямар нэгэн байдлаар албан тушаалаа ашиглаж нөлөөлөхийг хориглоно. И-Монголиа цахим системээр зохих журмын дагуу бүртгүүлэн хамруулахыг зөвлөж байна.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС болон цэцэрлэг, тэдгээрийг шууд болон шууд бусаар удирдах албан тушаалтнууд нь нийтийн албан тушаалтан, иргэдээс хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулах гэсэн аливаа дарамт шахалт, нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ талаарх мэдээллийг өөрийн удирдах албан тушаалтан, БШУЯ болон АТГ-ын 110 тусгай дугаарт нэн даруй мэдэгдэх хэрэгтэй.
  • Мөн боловсролын салбарт авлигатай тэмцэх, таслан зогсоох, хяналт тавих ажлын хэсгийг байгуулсантай холбогдуулан иргэдийн гомдол, мэдээллийг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хүлээн авч нэн даруй шийдвэрлэж байх. Элсэлттэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зохих арга хэмжээг холбогдох албан тушаалтнуудад авах.
  • Элсэлтийн журам зөрчсөн төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС болон цэцэрлэгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, журмыг зөрчөөд тойргийн бус хүүхдийг цэцэрлэг, сургуульдаа элсүүлэн сургасан сургуулийн албан тушаалтнуудыг гаргасан үйлдлийн хэм хэмжээгээр нь ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна гэсэн үг.
  • Элсэлтийн журам зөрчсөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнх нь ажиллаж буй байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авхуулах. Тэгэхээр нөгөө талдаа ганц сургууль бус эцэг, эхчүүд хариуцлагатай байж тойргийн сургууль, цэцэрлэгт нь хүүхдээ бүртгүүлж, суралцуулахыг уриалж байна.
  • Төрийн байгууллагууд цэцэрлэгийн насны хүүхэдтэй албан хаагчдын судалгааг гарган байгууллагын дэргэдэх цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийг байгуулах тухай тухайн байгууллагын удирдлага нь санаачилга гаргах. Өөрөөр хэлбэл хол гэртэй төрийн албан хаагч хүүхдээ цэцэрлэгт өгч авахад хүндрэл үүсэх учраас энэ төрлийн асуудлыг шийдэхэд байгууллагын удирдлага нь санаачилга гарган ажиллах юм.

- Хамран сургах тойргийн бус сургуульд сурдаг хүүхдүүдийг яах вэ, одоо сурч буй сургууль, цэцэрлэгтээ байж болох уу?

- Өмнө нь явж байсан сургууль, цэцэрлэгтээ суралцана. Энэ хичээлийн жилд /2022-2023 оны/ шинээр элсэж байгаа хүүхдүүдийг тойргийн системээр явуулна.

- Тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд тавьж буй уг хяналтыг цааш үргэлжлэх үү?

- Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд АТГ-аас улирал тутамд хяналт тавьж, шалгалт зохион байгуулна. Мөн үр дүнг нь мэдээлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоод явна.

- Жишээлбэл, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод энэ жил шинээр шилжин ирж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд бий. Ингэж ирсэн хүүхдүүд тойргийн сургууль, цэцэрлэгтээ хамрагдах байдал нь яаж шийдэгдэх вэ?

- Энэ асуудал яг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, хорооны Засаг дарга нарт тулгамдаж байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүд хариуцлагатай байж элсэлт явагдаж дуусахаас өмнө бүртгэлийн маргаантай асуудлаа нэн даруй шийдвэрлэж, зохих журмынхаа дагуу хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгт нь хамруулахыг уриалж байна.

- Нөгөө талд эцэг, эхчүүд мэдээж хэрэг хүүхдээ сайн сургуульд сургахыг л хүснэ. Боловсролын хүртээмжийн тэгш байдлыг хангах үүднээс холбогдох ажлыг хэсгээс гаргаж буй санаачилга байна уу?

- БШУЯ-наас сургалтын чанарыг нэг түвшинд барина гэдэг мэдээлэл өгсөн. Технологийн дэвшлийг ашиглах шаардлага бий болсныг энд онцлон хэлмээр байна.

Заах арга барил сайтай багшийн хичээлийг видео хэлбэрт буулгаад бүх сургуульд ижил түвшинд оруулах боломж бий. Тэрхүү боломжийг холбогдох яамны албан тушаалтнууд судлан, ажиллаж байгаа юм.

Сургалтын чанарыг ижил түвшинд байлгах арга хэмжээг холбогдох яамдаас авч байгаа учраас тойргийн сургуульд нь хүүхдүүдээ хамруулж, суралцуулахыг эцэг, эхчүүдэд дахин уриалмаар байна.

Оросын тал Дарья Дугинагийн аллагад Украины тагнуулын албыг буруутгав
Оросын тал Дарья Дугинагийн аллагад Украины тагнуулын албыг буруутгав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​