fbpx Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дэмжив
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
6 минут 37 секунд

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дэмжив

УИХ-ын чуулган өчигдөр үдээс хойш хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хурал­даа­ны үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Би Үндсэн хуулийн Цэцийг гэмт хэрэг хийчихлээ гэж үзээд байна. Энэ гэмт хэргийн захиалгыг хэн өгөв. Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна вэ. Захиалагч нь хэн юм бэ. Энэ нь цаашаа үргэлжлээд, төгс төгөлдөр болох гээд байна. УИХ үүнийг шалгуулах ёстой юм биш үү. Хэрэв та нар шалгуулахгүй бол ард түмнээс мандат аваад энд сууж байгаа хүний хувьд би шалгуулъя. Үндсэн хуулийг хулгайлах, засварлах эрхгүй, манах этгээдүүд нь хүртэл хулгай хийдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нь үүнийг хийгээгүй гэж бодож байна. Энийг цаанаас нь хүмүүс захиалсан байх. Улс төрийн хүчин ч байж мэднэ, ямар нэгэн хүмүүс ч байж мэднэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Ганбат гишүүн ээ, бид улстөрийн онол, практикийн хэцүү асуудалтай тулчихаад байгаа юм. Ганцхан Монголд байгаа юм биш. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульдаа нийцэж байна уу гэдгийг Үндсэн хуулийн Цэц нь хянаж байх ёстой юм уу, үгүй юү гэсэн том асуудлыг бид яриад байна. 1999 онд процессын талаас нь хянаад явсан, дараа нь агуулгын талаас нь хянаж болох юм байна гээд шийдвэр гаргасан. Түүнийгээ хоёр магадлал гаргаад, хүчингүй болгочихсон. Одоо Цэц магадлалаа хүчингүй болгоод, агуулга талаас нь хянаж болох юм байна гэсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Цэц үндэслэл дээрээ бичсэн. Өөрсдөө ч бодоод олчихсон юм биш. Гэхдээ энэ маш аюултай. Хэдэн жилийн өмнө Колумбад Ерөнхийлөгч нь парламентаа шахаж байгаад хоёр удаа дахин сонгогдож болно гэсэн заалтыг Үндсэн хуульдаа оруулаад, Ерөнхийлөгч гурван удаа сонгогдож болно оруулсан байна. Түүнийг Дээд шүүх нь "Үгүй ээ, та Үндсэн хуулийн суурь бүтцэд өөрчлөлт оруулсан учраас үүнийг хүчингүйд тооцлоо гээд хасчихаж байгаа юм. Энэ хоёр сонголтын алийг нь бид хийх вэ гэдэг дээр тулчихаад байна. Давхар дээлтэй болно, болохгүйгээ нэгмөр шийдээд, дахиж хөндөхгүй болгохоор цаашаа явмаар байна.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг УИХ дээр авчирч шүүе гэж ярьж байна. Дээд шүүхийн 25 гишүүн та нарт таалагдахгүй шийдвэр гаргавал бас авчирч шүүх юм уу? Энэ асуудал чинь хэрээс хэтэрч байна. Энэ дан, давхар дээлийн асуудал Монголын парламентыг, Монголын төрийг 30 жил гацаасан, 30 жилийн хөзөр тоглолт байсан. Энэ дан, давхар дээлийн асуудал биш ээ. Энэ бол парламентын төлөвшлийн асуудал, хүчтэй Ерөнхий сайд байх зарчим, томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабинетыг өөрөө сонгох зарчмыг л зөв байдалд оруулах хууль дээдлэх зарчим дээрээ Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргасан. Үүнийг УИХ өнөөдөр хэлэлцэх ёсгүй. Хүлээж аваад, дараагийн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ж.Мөнхбат аа, та хэд Сүхбаатарын талбайд үстэй дээл өмсөөд баахан дүвчигнэсний чинь гор ингэж гарч байна. Юмыг битгий ингэж туйлшруулж бай. Танаас би Үндсэн хуулийн шинжтэй асуулт асууж байхад юу ч хариулж чадахгүй. Тэгээд байнгын хорооны дарга царайлаад. Монгол Улсын Үндсэн хуулиар оролдож болохгүй. Ийм жишиг хэрхэвч тогтоож болохгүй. Хамгийн хатуу муу юм хийх гэж байна. Би дахиад хүсэлтээ хэлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатайгаа яриад завсарлага ав. Үндсэн хуулиа, эх орноо ингэж самарч болохгүй. Завсарлага аваад дахиад нэг ярилц.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Норовын Алтанхуяг та Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс хууль гэж юу юм, баримтлах шаардлагагүй гэдэг мэдэгдэл хийж байсан. Би Үндсэн хуулийг барьж үг хэлж байна. Давхар дээлийг хязгаарлах ёстой гэж ярьж, жагсаал хийж байсан хүний нэг нь би. Үүний үр дүнд танай Засгийн газар огцорч байсан нь үнэн, давхар дээлийг дөрөв гэж тогтоож байсан нь үнэн. Танд гэж хэлэхэд хуулийн дээгүүр гишгээд гардаг гэдэг агуулгатай үг хэлж байсан. Одоо ойлгож ухаардаг болсон юм байна, Баяр хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1 дээр Үндсэн хуулийн Цэцийн онцгой бүрэн эрхийг хуульчилсан. Энэ хүрээнд гаргасан шийдвэрийг УИХ хүлээн авч, холбогдох шийдвэр гаргах хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Үндсэн хуулийн, улс төрийн томоохон үр дагавар гардаг учраас тодорхой хүрээг нь зааж өгөх ёстой. Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат бус байж, урт хугацаанд томилогддог байх ёстой. Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүхийн дайтай авч үзэж, мэргэшсэн, урт хугацаанд томилдог байх ёстой. Өнөөдөр оруулж буй заалтуудыг дэмжиж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины тусгаар тогтнолын ойн өдөр 22 хүн Оросын агаарын довтолгоонд амиа алдав
Украины тусгаар тогтнолын ойн өдөр 22 хүн Оросын агаарын довтолгоонд амиа алдав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​