fbpx Энэтхэгт шуугиулж, Азийн аварга “мэндэлсэн” наймдугаар сар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 59 секунд

Энэтхэгт шуугиулж, Азийн аварга “мэндэлсэн” наймдугаар сар

Наймдугаар сар Монголын спортын ертөнцөд ололт амжилт, түүхэн үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Парисын олимп хаяанд ирж буй энэ үед олимпын оноо олгох тэмцээнүүдээс эхлээд тивийн аварга шалгаруулах зэрэг чансаа өндөр тэмцээнүүдэд манай тамирчид амжилттай оролцсон юм. Энэ сарын тэмцээнүүдийн мэдээллийг тоймлон хүргэе.

Ирээдүйн тамирчид амжилтаа ахиулав

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, зохион байгуулалтайгаар спортын таван төрөлд 48 өсвөрийн тамирчин амжилттай оролцож, 11 медалийг эх орондоо авчирсан амжилт үзүүлэв. Тодруулбал, жүдо бөхийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл, самбо бөхийн төрөлд хоёр хүрэл, кураш бөхийн төрөлд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, масрестлингээр гурван хүрэл медаль хүртсэн байна.

Үндэсний спортын VII наадам

Үндэсний спортын VII наадам наймдугаар сарын 10-13-ны хооронд Хүй долоо худагт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаад спортын 13 төрлийг онцолсон байв. VII наадмын гол онцлог нь морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаанууд байсан юм. Харин наадмын хамгийн сонирхолтой хэсэг болох үндэсний бөхийн барилдаан энэ жил улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн хооронд өрнөв.

Монгол шатарчид түүх бүтээлээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо 14 өдрийн турш үргэлжилж, өндөрлөсөн билээ. Тэмцээний сүүлийн буюу 11 дэх өрөгт Монголын эрэгтэй баг Киргизстантай учраа таарсан. Хоёр багийн тоглолт 2.5-1.5 гэсэн харьцаатай манай тамирчдын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр манай эрэгтэй баг 11 өргийн дараагаар 14 оноотой 188 багаас 35 дугаар байрт бичигдэв.Харин эмэгтэй баг сүүлийн өрөгт Францын багтай учраа таарч, хоёр оноотой тэнцлээ. Ийнхүү тэд 15 оноотой 162 багаас 15 дугаар байрт орсон амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Үүнээс гадна олон улсын мастер Т.Мөнхзул их мастерын болзол хангасан бол шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болж, түүхэн амжилт үзүүлсэн юм.

Г.Ганзориг дэлхийн цомоос хос медаль хүртлээ

БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ. Манай тамирчин Г.Ганзориг тэмцээний хийн гар бууны 50 метрийн Р4 дасгалд алтан медаль, 10 метрийн дасгалд 561 оноогоор хүрэл медаль хүртэж, хос медалийн эзэн болж Монголын пара буудлагын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Харин А.Ууганцэцэг эмэгтэйчүүдийн хийн бууны Р2 дасгалд 527 оноогоор 11 дүгээр байрт орсон амжилт үзүүлэв. Тамирчдыг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяа удирдаж, дасгалжуулсан билээ.

Шинэхэн Азийн аваргаар хүч нэмэв

Наймдугаар сард бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан тэмцээний нэг нь жүдо бөхийн ААШТ билээ. Энэ жилийн тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчин зодоглосон юм. Харин манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар болон Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх тивийн аваргад хүч сорилоо. Үүнээс эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж, Азийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон юм. Мөн эмэгтэйчүүдийн -52 кг, -48 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Хорлоодой нар хүрэл медалийн эзэн болж, медалийн буухиаг үргэлжлүүлжээ.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Байнгын хорооны даргаас сайд болдог жишиг тогтох уу?
Байнгын хорооны даргаас сайд болдог жишиг тогтох уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​