fbpx ТЭДС: 97.8 тэрбум төгрөгийн зээл олгосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 2 секунд

ТЭДС: 97.8 тэрбум төгрөгийн зээл олгосон

Монгол Улс энэ онд 552 мянган га-д тариалалт, хүнсний ногоог 12 мянган га талбайд хүргэхээр төлөвлөжээ. Мөн төмс, үр тариа, улаан буудайгаар улсын хэрэгцээг 100 хувь хангах талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх IV сард болсон “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганы үеэр хэлсэн. Энэ тоо баримт нь хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана. Харин 339 мянган га-д уринш бэлтгэнэ. Улсын хэмжээнд үр тариа 386.1 мянга га-д тариалж 535.8 мянган тонн ургац авах боломжтой гэх тооцоо гарчээ. Хаврын тариалалт хийхэд урьд жилүүдэд сөхөгдөж байсан гол сэдэв үр, бордоо байдаг. Эдгээр нь хоршоо үг мэт хэлэгддэг. Гэвч энэ онд тус тусдаа яригдаж байна. Бордооны хувьд ОХУ-аас импортлоно, энэ ажлыг албаны шугамаар зохион байгуулж байгаа гэж эх сурвалжууд тайлбарлажээ. Улаанбуудайн хувьд 2021 онд хураан авснаас 95 мянган тонн өнөөдрийг хүртэл борлогдоогүй нөөцөд үлджээ. Газар тариалангийн салбарт улаанбуудайнаас гадна хивэг 15 мянга, гурил 27 мянга тонн, тосны ургамал 40 мянган тонн байгаа гэх мэдээлэл бий. Энэ нь өнгөрсөн онд улаанбуудайг гурилын үйлдвэрүүд их хэмжээгээр импортолсонтой холбоотой аж.

Газар тариаланд дээрх нэр төрлийн бүтээгдэхүүний нэгэн адил яригддаг зүйл нь хуучнаар “тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгодог зээл юм. Энэ жил хөдөө аж ахуйд 400 тэрбум төгрөгийн зээл олгохоос 50 хувийг нь газар тариаланд олгохоор шийдвэрлэжээ. Тус бүрд нь авч үзвэл үр тарианд 100, хүнсний ногоонд 50, гурил, тэжээл, ургамлын тос боловсруулах үйлдвэрт 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Тэдэнд олгох зээлийн хэмжээ энэ жил нэмэгдэж зээлийн хугацаа, хүүнд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, зээлийн хугацаа хоёр жил, хүү хувь байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Арилжааны банкаар олгох зээлийн хүүний зөрүүг Засгийн газар олгохоор болсон.

Улаанбуудайг 362.7 мянган га-д тариалж 504.7 мянган тонныг хураах бол төмс 17.3 мянган га-д тариалж, 171.4 мянган тонныг хураах аж. Харин бусад хүнсний ногоог 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний тариалалт хийж, ургац алдалгүй хураан авсан нөхцөлд улсын хэрэгцээний хүнсний ногооны 80 хувийг бүрдүүлэх боломжтой юм. Тосны ургамлыг 66.4 мянган га-д тариалж, 33.2 мянган тонныг хураан авна. Энэ нь улсын хэрэгцээний 40 хувийг хангах боломжийг бүрдүүлнэ.

Д.Рэнчинсэнгээ /Монголын Тариаланчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч/:

ГУРИЛ НӨӨЦЛӨХӨӨС ИЛҮҮТЭЙ УЛААНБУУДАЙ НӨӨЦЛӨХ НЬ АШИГ ТУСААР ИЛҮҮ

-Энэ жилийн хувьд тодорхой хэмжээний гурилын нөөц байгаа. Гурил нөөцлөхөөс илүүтэй улаанбуудай нөөцлөх нь ашиг тусаар илүү. Улаанбуудайг зориулалтын агуулахад стандартын дагуу хадгалахад таван жил хадгалах боломжтой бүтээгдэхүүн юм. Бараа бүтээгдэхүүний үнэ гурван сарын өмнөх үеэс 30-40 хувиар нэмэгдлээ. Мөн энэ үед тариаланчдад мөнгөн хөрөнгийн урсгал ихээхэн шаардагддаг. Тариаланчид энэ зардлаа санхүүжүүлж чадахгүй хүнд нөхцөл байдалд намрын ургац хураалтаа эхэлж байна. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл гаргахгүй байгаа. Тийм учраас өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах шаардлага үүссэн. Энэ бүхний ард үйлдвэрлэлийн зардал өсөх сөрөг нөлөөтэй.

Э.Уламбаатар /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Үр сортын бүртгэл, хангамж хариуцсан Ахлах мэргэжилтэн/:

ТАРИАЛАНГийН ТАЛБАЙ, ХУРААН АВАХ УРГАЦЫН ХЭМЖЭЭГ НЭМЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРӨӨС ОЛОН ШИЙДВЭР ГАРГАСАН

-Дэлхийн нийтийг хамарсан цар тахал болон хөрш орнуудад үүссэн мөргөлдөөний улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл бий болсон. Энэ үед үндсэн нэр төрлийн таримлын тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэх чиглэлээр төрөөс олон шийдвэр гаргасан. Тухайлбал, Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны долоон банкаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 450 аж ахуйн нэгж, иргэнд 70.4 тэрбум, хүнсний ногооны тариалан эрхлэгч 970 аж ахуйн нэгж, иргэнд 27.4 тэрбум буюу 1420 бизнес эрхлэгчид 97.8 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлээр хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн. Мөн Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 27-ны 288 дугаар тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн үнэтэй ижил байлгахаар тооцож, зөрүү дүн болох 6.5 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлүүлсэн.

Б.ДАРЬСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тайландын сошиал од фэнүүдээсээ $55 саяыг луйвардаад гадаадад дүрвэжээ
Тайландын сошиал од фэнүүдээсээ $55 саяыг луйвардаад гадаадад дүрвэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​