fbpx Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-3
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
5 минут 1 секунд

Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-3

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зөвлөхийн багийг цувралаар танилцуулж байна. Өмнөх дугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны 11 зөвлөх, УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр зөвлөхийг танилцуулсан. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдгийг хүргэж байна.

Ахлах зөвлөх А.Ариунзаяа: Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа томилогдоод байна. А.Ариунзаяа нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалсан. ҮСХ-ны дарга, ХНХ-ын сайд зэрэг төрийн алба хашиж байсан билээ.

Я.Төмөрбаатар: МУИС-ийн гэгддэг Я.Төмөрбаатар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Я.Төмөрбаатар нь түүхийн багш мэргэжилтэй. “Кёкшюүзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

Ч.Ундрахбаяр: Энэ хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаяр ажиллаж байна. Тэрбээр Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

М.Бадамлянхуа: Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр нь ажиллаж байв. Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн докторант. Тэрбээр төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Ч.Болортуяа: Сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ. GoGo.mn сайтад ерөнхий редактор, iKon.mn сайтын ерөнхий редактор, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ.

Д.Амгаланбаатар: “MMCG” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Д.Амгаланбаатар гүйцэтгэх засаглалын тэргүүний ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм.

Д.Дашням: “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням Ерөнхий сайдад зөвлөж байна. Д.Дашням нь “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.

Д.Ирмүүн: МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Д.Ирмүүн Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Э.Долгион: "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Долгион Ерөнхий сайдад зөвлөж байна. Засгийн газрын 200 хоногийн тайлан нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Долгионыг өөрийн зөвлөхөөр ажиллуулах саналыг тавьж байсан юм. Э.Долгион нь мөн Монголын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.

Б.Батбаатар: Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын авторуудын нэг. “Дотоод хүчээ ашиглан томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой болсон. Хуучин ертөнц үндсэндээ алга болж, шинэ ертөнц төрөн гарах гэж байгаа энэ цаг үед “Алсын хараа-2050 мэндэлсэн, цаашид хэрэгжих бүрэн боломжтой” хэмээн тодорхойлж байв.

М.Ганхүлэг: 1990 оны залуу үеийн төлөөлөл. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр ажиллаж байжээ. МАН-ын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан юм.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!
Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​