fbpx "Л.Пүрэвбаатар 1,4 тэрбумын байр авна" гэж Дээд шүүхэд давж заалджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 33 секунд

“Л.Пүрэвбаатар 1,4 тэрбумын байр авна“ гэж Дээд шүүхэд давж заалджээ

Монгол Улсын төр, шүүх засаглалд хууль хэрэгжүүлэх эрх мэдэл үлдэв үү. Ийн өгүүлсэн нь учиртай. Сүүлийн үед төрийн шийдвэр, шүүхийн дүгнэлтийг үл тоомсорлож, бүр нохой хуцсаны дайнд авч үзэхгүй даналзах явдал олон тохиолдож байна.

Бүр сүүлдээ төр гэж байх хэрэг байна уу ч гэх бодол төрүүлж буй нь дараах жишээнээс ойлгомжтой болох биз ээ. Тодруулбал, УБТЗ-ын ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, нийгэмд нэлээд дуулиан тарьсан. Тэгвэл шүүхээс гарсан шийдвэрийг дээрх эрхэм хэрхэн хүлээн авч биелүүлэв, нөгөөтэйгүүр Монголын шүүх засаглалын эрх мэдэл хаана очиж хүчгүйдэн унаж байгааг эдгээр баримт тодхон харуулна.

Ер нь авлигын сүлжээ нийгмийн давхарга бүрт шигдэж, дарга сэтэртэй бүхний ХОМ-ийг нээлттэй шүүхгүй л бол төсвийн мөнгө бандгар жийп, тансаг сууц, үнэт эдпэл болж хувирсаар байгаа нь нууц биш болсон.

Л.Пүрэвбаатар хэмээх эрхмийн тухайд 2014 онд УБТЗ ХНН-ийг даргалж байх үедээ байгууллагаас 1.4 тэрбум төгрөг гаргуулж, хувьдаа таун хаус худалдаж авсан байдаг. Энэ асуудал тухайн үедээ тун,их дуулиан дагуулж, шүүх цагдаадаа тулж байсан ч төр засаг өнөөг хүртэл Л.Пүрэвбаатарт алдсан хөрөнгөө олж авч чадаагүй л байна.

Харин ч бүр шүүхээс энэ асуудлыг судалсны үндсэн дээр Л.Пүрэвбаатарыг буруутай хэмээн үзэж, хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэгдсэнээрээ ад болох шинжтэй болжээ. Уг нь шүүхээс Л.Пүрэвбаатарыг 370 м2 талбайтай байрыг зарж, орлогыг нь төмөр замчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилт болгох шийдвэр гаргасан.

Гэтэл Л.Пүрэвбаатар хэвлэлийн хуудсаар дамжуулан нэгэн хачирхалтай тайлбарыг олон нийтийн зүг нисгэж эхэлсэн юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н.Морозов удирдаж, Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцаад шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй” гэсэн юм өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, байраа суллахгүй, тэгээд ч шүүхийн дараа дараагийн шатанд гомдол гаргана гэдгээ мэдэгджээ.

Ерөөс Монголын шүүхийн шийдвэр дарга нарын өмнө хүчин мөхөстдөг гэдгийг харуулсан олон үйл явдал нүдний
өмнүүр хөвөрч байгаа гэхэд болно. Тэгвэл Л.Пүрэвбаатарын хувьд ийн даналзах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг хэд хэдэн баримтаас харж болохоор ажээ. Тухайлбал 2016 оны аравдугаар сарын 13-нд Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хаяглаж, таун хаусыг нэн даруй суллаж авахыг үүрэгдсэн албан бичиг бий.

Энэ албан бичиг бичигдэхээс хэдхэн хоногийн өмнө Д.Жигжиднямаагаас 1.48 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван давхар орон сууцыг Л.Пүрэвбаатарын өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг хүссэн бичгийг ЗТХЯ-нд илгээсэн байжээ. Тэгвэл холбогдох яамнаас энэ нь Засгийн газраас зарласан хэмнэлтийн горимыг илэрхий зөрчсөн үйлдэл гэж үзээд татгалзсан нь тэр.

Тийм байхад л Л.Пүрэвбаатар байраа суллаж өгөөгүйгээр үл барам дээр нь нэмээд байгууллагын 200 сая төгрөгөөр Лексус-570 машин худалдан авчээ. Энэ нь ХНН-ийн худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүйн дээр зохих албаныхны зөвшөөрөлгүй гаргасан шийдвэр байсан гэдгийг ЗТХЯ-наас онцгойлон сануулсан аж. Бүр Л.Пүрэвбаатарын эл үйлдэл холбогдох .. хуулиудын ямар заалтуудыг зөрчсөнийг тодорхойлсноор хувьдаа өндөр үнэ бүхий орон сууц, автомашин авсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Л.Пүрэвбаатарт уг байрыг суллах үүргийг одоогоос хоёр жил орчмын өмнө өгсөн байжээ. Харин тэрбээр яамны тушаалыг үл хайхарсаар өнөөг хүрч, эцэстээ шүүхээс түүнийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн ч байраа султгахгүй гэж тас гүрийсээр байгаа аж.

Ер нь дарга асанд шүүхийн шийдвэр хэтэрхий жулдсан бололтой. Тэрбээр Монгол Улсын хууль, шүүхийн засаглалыг илэрхий басамжилж, чаддаг юм бол надаас энэ байрыг аваарай гэсэн утгатай зүйл ярьсан нь үүнийг гэрчилнэ.

Уг нь 2014 онд Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулахын тулд хэмнэлтийн горимд шилжиж, шаардлагагүй бүх зардлыг танах үүргийг шат шатны дарга нарт үүрэг болгосон. Харин Л Пүрэвбаатар дарга байх хугацаандаа 1.48 тэрбумаар гурван давхар хаус, 200 саяар Лексус-570 авсан нь “хэмнэлт” байсан бололтой. Засгийн газраас зайлшгүй зардлуудыг мэдээж танаагүй. Гэхдээ нэг айл заавал гурван давхар хауст амьдарч, эсвэл 571 унах хойшлуулшгүй шаардлага гараагүй л баймаар. Харин одоо бол төр өөрийн өмчөө захиран зарцуулах эрх мэдлээ УБТЗ-ын дарга асан этгээдээр заалгах ёстой болж байх шиг. Үгүй гэвэл нөгөөх этгээд нь орос ах нарын нэрийг барьж хүртэл айлгаж, элэг барих нь арай л чангадсан даврал байж таарна.Ийнхүү Л.Пүрэвбаатар Улсын дээд шүүхэд давж заалдлаа

Өглөөний сонин
Р.Саруул

“Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий” 
“Сүхбат Бөхийн холбооны юунд шунаа вэ, Төрийнхөө ажлыг сайн хий” 
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​