fbpx Боловсролыг хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 49 секунд

Боловсролыг хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж байна

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хичээл, сургуульдаа бүрэн цуглаагүй хүүхэд багачуудын баярлаж хөөрсөн сэтгэл одоо ч үргэлжилсээр. Урьд өмнөх жилүүдээс хэд хэдэн онцлогтой хичээлийн шинэ жил эхэллээ.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ БУЮУ ЦЭЦЭРЛЭГ

Энэ хичээлийн жил Улаанбаатар хотод төрийн өмчийн 279, хувийн өмчийн 400 цэцэрлэгт нийтдээ 113 мянга гаруй багачууд хамрагдсан байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 141 мянга бол одоо байгаа хүчин чадал нь 106 мянга. Цэцэрлэггүй үлдэж мэдэх 34 мянга гаруй багачуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах шийдлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасны дагуу салбарын яам, нийслэлийн зүгээс эрчимтэй хамтран ажиллаж 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт сургах нөхцөл боломжийг олгоод байна. Энэ жилийн гол онцлог бол цэцэрлэгийн сугалааг халсан явдал юм.

Иргэдийн сэтгэгдлээс...

-Манай хүүхэд энэ жил анх удаа цэцэрлэгт орж байгаа. Сугалаагүйгээр оруулдаг болсонд маш их баяртай явна. Урьд нь хүүхдүүдийг сугалаагаар оруулдаг байхад маш их бухимдал, стресстэй байсан.

-Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүйгээс болж маш олон ээж нар гэртээ суудаг байсан. Ганцхан аавууд ажил, орлоготой байхаар өрхийн ахуй амьдрал, санхүүд маш хохиролтой байдаг. Одоо бол ээж, аав хоёр хоёулаа хийх боломж олдож буй нь хамгийн чухал.

-Айл бүрийн хүүхдүүд цэцэрлэгтэй, аав ээжүүд нь ажилтай байх юм бол гэр бүл, тэр дундаа залуу гэр бүлд маш том дэмжлэг болно. Айл өрх аз жаргалтай байх нэг үндсийг тавилаа гэж харж байна.

-Манай Баянгол дүүргийн 18 дугаар хорооны хувьд цэцэрлэгийн хүртээмж харьцангуй гайгүй. Гэхдээ ноднин тойргийн бус цэцэрлэгт явуулж байсан бол энэ жил тойргийн цэцэрлэгтээ ороод бүр амар болж байна.

-Энэ удаагийн шийдэл бол маш дэвшилттэй шийдэл гэдгийг онцолмоор байна. Боловсролын яам болоод НЗДТГ-аас хийж буй ажлуудын талаар уншихад багагүй зүйл хийж буй нь мэдрэгдэж байгаа. Харин хүмүүс тэр бүр сонсоогүй, мэдээгүй бол тэр тухай тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байхаа.

Иргэд ийн өгүүлж байна. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Ачаалал өндөртэй, өргөтгөх бололцоотой цэцэрлэгүүдийг өргөтгөн, зарим хороонд шинээр цэцэрлэг барих, өргөө буюу цомцог цэцэрлэгийг олноор байгуулах

-Он дамжин хэрэгжиж буй барилга угсралтын ажил нь 70 хувиас дээш гүйцэтгэлтэй цэцэрлэгийн барилгын дутагдалтай хөрөнгийг шийдвэрлэн яаравчлан ашиглалтад оруулах

-Ачаалал өндөртэй байршлуудад цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэх

-Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт зохион байгуулж, хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох

-Байгууллагын дэргэд цэцэрлэгийн салбар бүлгийг байгуулах

-Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих зэрэг хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хамран сургах тойрогт нь хүүхдүүдийг хамруулах үүрэг чиглэлийг өгч, тэр хүрээнд нийт 200 тэрбум төгрөг төлөвлөсний 100 тэрбумыг нийслэлээс санхүүжүүлж байгаа. Түүнчлэн тун саяхан Хотын асуудал хариуцсан сайдтай боллоо. Энэ нь Улаанбаатар хотын 1.6 сая хүн амын амьдралын ая тухтай байдлыг хангах, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах их ажлыг нугалахад, бодлогын түвшинд жин дарах шийдвэр байлаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил ч үүнтэй уялдаж байна. Цааш өргөжөөд хүүхдүүдээ хамран сургах тойргийн хүрээнд сургадаг болгох асуудлыг Засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран нийслэл хот зохион байгуулж буй юм. Нийслэлийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, түүний дараа цогц шийдэл судалгаанд тулгуурлан бодлого боловсруулах боломж бүрэн бий. Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж явна хэмээн өгүүллээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

2022-2023 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын 290 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилийн тухайд хамран сургах тойргийг шинээр баталсан бөгөөд тэрхүү тойргийн хуваарилалтын дагуу хүүхдүүд сургуульдаа суралцаж байна. Ингэснээр замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж харж байгаа юм. Учир нь Улаанбаатар хотод бүртгэлтэй 640 мянган орчим тээврийн хэрэгсэл байгаагаас 150 мянга орчим нь зөвхөн хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх зорилгоор хөдөлгөөнд оролцдог болохыг Тээврийн цагдаагийн албанаас судлан тогтоожээ.

Энэ хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол уламжлал, монгол өв соёл-Монголын их амар амгалан” сэдвээр хичээл заасан. Хүүхдийн сэтгэл зүйл хүмүүжил, эрүүл монгол хүнийг хүмүүжүүлэхэд анхаарч байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Онцлох гурван зүйл бий. Нэгдүгээрт эрдэм боловсрол оюун. Хоёрдугаар сэтгэлзүйн чадвар, гуравдугаарт бие бялдын зөв тэгш хүмүүжил. Энэ гурвыг тэгш эзэмшсэн монгол хүнийг хүмүүжүүлэх нь бидний үүрэг байх юм. Сэтгэлзүйн болоод бие бялдрын хүмүүжил орхигдоод байгааг цаашид анхаарч ажиллах нь чухал байна. Сэтгэлзүйг төлөвшүүлэхийн тулд сэтгэл засалчийг бас бэлтгэх нь зөв санагддаг. Мөн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, адаглаад л зөв алхаж, зөв гүйх аргыг хүүхдүүдэд таниулах учиртай. Засаг даргын хувьд энэ тал дээр анхаарч, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг дэмжин ажиллаж байна. Хүүхдүүд чөлөөтэй алхах, дугуй скийт, скутер унах талбайг олноор бий болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, спортын байгууламжуудыг нэмэгдүүлэх бодлогыг мөн баримталж байгаа. Энэ бол хүүхдүүдийг дэлгэцийн хамаарлаас хөндийрүүлж, илүүдэл жингүй байлгахад дэм болохын сацуу том зургаараа бол олимпизмыг дэмжих, дунд болоод урт хугацаанд зөв монгол хүн бий болгох бодлого юм” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд энэ жил 245 автобус сурагчдад үйлчлэх юм. Сурагчдын автобус есдүгээр сарын 5-ны өдрөөс үйлчилгээнд гараад байна. Ерөнхий боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад чиглэсэн бодлогыг орхигдуулахгүйг хичээж байгаагаа Хотын дарга онцоллоо. НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ (UNICEF)-тэй хамтран тусгай сургуулийг дэмжсэн үйл ажиллагааг эхлүүлж буй ажээ. Түүнчлэн цаашид судалгаанд дүүрэг дүүргийн онцлогт тохирсон ажлуудыг 2023 онд эрчимжүүлж хийнэ. Үүн дотор сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж, хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээг онцлон багтаах ажээ. Энэ бүхэн “Иргэн төвтэй Улаанбаатар” зорилтод багтаж байгаа билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Эзгүй байсан айлаас их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл хулгайлсан этгээдийг саатуулан, шалгаж байна
Эзгүй байсан айлаас их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл хулгайлсан этгээдийг саатуулан, шалгаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​