fbpx Б.Солонгоо: Гаднын хөрөнгө оруулагч ашиг олж эхлээгүй байхад бид татвар авах нь зөв үү гэдгийг судалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 27 секунд

Б.Солонгоо: Гаднын хөрөнгө оруулагч ашиг олж эхлээгүй байхад бид татвар авах нь зөв үү гэдгийг судалж байна

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас өчигдөр зохион байгууллаа.

Тус яамнаас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлдэж буй. Энэ хүрээнд гадаадын Элчин сайдын яамны тэргүүнүүд, олон улсын худалдааны танхимын төлөөлөл болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжсэн хуульчдаас санал авах, тулгамддаг бэрхшээлийг тодруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийн талаар товч танилцуулав.

Тэрбээр “Монгол Улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш 2012 онд Стратегийн ач холбогдолтой гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, 2013 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч хуулийг баталж байсан. Энэхүү 2013 оны хуулийн шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Миний бие энэ ажлын хэсгийг ахалж байгаа.

Монгол Улсын эдийн засгийг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд бид хөрөнгө оруулагчдад ямар бодитой дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль нь нэг мөр хэрэгжихгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдал их байдаг. Хуулийн шинэчилсэн найруулгад эдгээр асуудлыг тодорхой болгохоор ажиллаж байна. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд байгуулагдах Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн агентлагийн чиг үүргийг илүү тодорхой болгоно.

Мөн хөрөнгө оруулагчтай маргаан үүсэхээс өмнө гомдол саналыг нь сонсож, эрх ашгийг нь хамгаалах зөвлөлийг байгуулна. Хөрөнгө оруулалт хийж байгаа гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн баталгаа юу байх вэ гэдгийг тодорхой болгоно.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн их тавьдаг асуудал бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын болон бусад дэмжлэг практикт хэрэгжихгүй байна, татварын бодлого ойлгомжгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг тодорхойлолтоор яг хэнийг хэлэх вэ гэдэг хүртэл маргаан дагуулдаг зэрэг асуудлууд бий.

Бидний баримталж байгаа бодлого бол Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа тохиолдолд аль болох дэмжинэ. Гэхдээ ашигтай ажиллаж, Монгол Улсад шударгаар татвар төлөх шаардлага тавьж байгаа. Харин ашиг олоогүй байхад нь бид татвар авах нь зөв үү гэдэг дээр судалгаа хийж байгаа.

Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн хувьцааг шилжүүллээ гэхэд хөрөнгө оруулалтаа дөнгөж татаж байхад нь татвар аваад байна гэдэг шүүмжлэл бий. Тиймээс энэ асуудал дээр Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтраад ажиллаж байна” гэлээ.

ЕБС-ийн багш нарын талаас илүү хувь нь урамшуулал авах шаардлага хангаагүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​